БУУДАЙН ЗАРИМ ЗҮЙЛҮҮДИЙН СОРТ, ДУГААРУУДЫН УРГАЦ, ТЕХНОЛОГИЙН ЧАНАРЫГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮНГЭЭС

Authors

  • Ц. Сансаргэрэл ХААИС-ийн харъя Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Я. Мягмарсүрэн ХААИС-ийн харъя Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.589

Keywords:

Хатуу, зөөлөн, сайжруулагч, цавуулаг

Abstract

Дэлхийд буудайн 22 зүйл /М.Жуковский, Н.А.Майсурян/  тэмдэглэгдсэн байдаг боловч үйлдвэрлэлд өргөн тариалагддаг нь зөөлөн буудай, хатуу буудайн зүйлүүд юм [2,10]. Эдгээр нь өвөлжих ба зусах хэлбэртэйгээс манай оронд зөвхөн зусах зөөлөн буудайг тариалж хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна [3].

Зөөлөн буудай нь PoaceaeовгийнTriticumaestivum L зүйлд хамаарагддаг өвөлжих ба зусах хэлбэртэй түүний чийглэг 14.5-15.0%-иас ихгүй, цавуулаг 18-28%-иас багагүй, уураг 10.5-13.5%-иас багагүй, гадны хольц 2%-иас ихгүй, тарианы хольц 5%-иас ихгүй гурилархаг шинжтэй шилэрхэг буудайг бодвол арай зөөлөвтөр чанарын хувьд шилэрхэг буудайг гүйцэдгүй. Зөөлөн буудайн тариалалт, ургац хураалтын хэмжээгээрээ дэлхийд АНУ, БНХАУ, Энэтхэг, Европын холбоо тэргүүлдэг байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхийн хэмжээнд 2014 онд 704.1 сая тонн улаан буудайн ургац авч өнгөрсөн оны ургацын хэмжээнээс 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хатуу буудай нь Triticum durum зүйлд хамаарагддаг нэг настай ихэвчлэн зусах хэлбэртэй үет ургамал бөгөөд уураг ихтэй, шилэрхэг үртэй, натур жин их байдгаараа зөөлөн буудайнаас давуу, үрээр нь сайн чанарын гурил болон хүүхдийн будаа хийдэг ба гурилыг нь чихэр, боов, гоймонгийн үйлдвэрт хэрэглэгдэхээс гадна зохих хэмжээгээр зөөлөн буудайн гурилтай хольж талхны чанарыг сайжруулагч болгон ашиглаж талхны амт чанарыг дээшлүүлнэ [5,10]. Хатуу буудай нь МЭӨ 7000 жилийн өмнө Төв Европ, Ойрхи Дорнодод тариалж байсан бөгөөд одоо жилд дунджаар Баруун Европ 5,7 мян/тн, Хойд Америк 5,8 мян/тн, Өмнөд Америк 0,2 мян/тн, Хойд Африк 3,2 мян/тн хураан авдаг байна [12].

Downloads

Download data is not yet available.
Abstract
2327
PDF 2320

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Сансаргэрэл, Ц., & Мягмарсүрэн, Я. (2016). БУУДАЙН ЗАРИМ ЗҮЙЛҮҮДИЙН СОРТ, ДУГААРУУДЫН УРГАЦ, ТЕХНОЛОГИЙН ЧАНАРЫГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 108–112. https://doi.org/10.5564/mjas.v14i1.589

Issue

Section

Articles