БУУДАЙН ШИНЭ СОРТЫН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v12i1.262Keywords:
сорилт, болц, ургац, өвчин тэсвэр, үрAbstract
1980 онд боловсруулсан “Үр тарианы селекцийн ажлын программ”-ын дагуу дундын болцтой, арвин ургацтай, чанар сайтай, гадаад орчны тааламжгүй хүчин зүйлүүдэд тэсвэртэй сорт гаргах зорилгоор 1993 онд Орхон сортыг Кальяансона сорттой эрлийзжүүлгийн аргаар эвцэлдүүлэн эрлийз удмаас шилэн сонголтын аргаар Арвин сортыг гаргасан. Уг сорт нь дундын болцтой, жишиг Дархан-34 сортоос 2.5 ц/га нэмүү ургацтай, усалгаагүй нөхцөлд 28.5 ц/га хүртэлхи ургацын чадавхитай, налалт, ган, үрийн асгаралт, зонхилох өвчинд тэсвэртэй, ялангуяа тоост харуунд гойд тэсвэртэй. Уураг, цавуулгийн агуулалтаар MNS 0097:2010 хүчит буудайн стандартыг хангадаг. УСС, экологийн сорт судалгааны дүнгээр УГТЭШХ-ийн үзүүлэх талбарт 2011-2013 оны дүнгээр 2.5 ц/га, Дорнодын ЭШТ-д 2012-2013 оны судалгааны дүнгээр 2.7 ц/га, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК-д хийсэн экологийн сорилтын дүнгээр 1.8 ц/га нэмүү ургац өгөн шалгарч байна. Эдийн засгийн үзүүлэлтээр Арвин /Дархан-166/ сортыг жишиг Дархан-34 сорттой харьцуулахад 1 га-аас 90.0 мян. төгрөгний нэмүү бүтээндэхүүн үйлдвэрлэх боломжтой. Иймд өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй, биохими-технологийн чанар сайтай Арвин сортын үрийг хурдан үржүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэн тариалангийн талбайн 30%-д тариалах шаардлагатай.
Downloads
1737
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.