БУУДАЙН СОРТУУДЫН ӨВЧИН ТЭСВЭРИЙН ҮНЭЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v12i1.261Keywords:
буудай, өвчин тэсвэр, селекци, сорт, цаг уурAbstract
Манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг эзлэх үр тарианы ургац га тутмаас төлөвлөсөн ургацаа хамгийн бага хэлбэлзэлтэй хураахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн систем ба дэвшилтэт технологи хэрэглэн түүнийг дагаж мөрдсөн, бүс нутагт дасан зохицсон таримал сортыг тариалах зэрэг нөхцөлд газар тариаланг тогтвортой хөтлөх боломж бүрдэх юм.
Сүүлийн үед дэлхий нийтээр үр тарианы ургацыгдээшлүүлэхэдбүс нутгийн онцлогт дасан зохицох чадвар өндөртэй сорт таримлыг олшруулах, мөн өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй экологижсон буудайн сортыг шинээр гаргах нь ургацыг тогтворжуулах, газар тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал асуудлуудын нэг нь болоод байна.
Судалгааны дүнгээр үр тарианы таримлын өвчин, хөнөөлтшавьжийн тархалт, зүйлийн бүрэлдхүүн, тэдгээрийн хор хөнөөлийн хэмжээг тодорхойлж, 25 зүйлийн өвчин, 65 орчим хөнөөлт шавьж гэмтэл учруулан ургацыг 15-20% бууруулж байгааг тогтоон, тэмцэх химийн аргын судалгаа хийгдэснээс биш тухайлсан өвчин тэсвэрийн селекцийн нарийвчилсан ажил хийгдээгүй харин 2008 оноос эхлэн энэ чиглэлийн судалгааны ажил эхлэлээ.
2008-2012 оны судалгааны жилүүдэд буудайн шугаман зэв өвчний тархалт 16,9%, альтернариоз 10,9%, септориоз 11,9%, навчны хүрэн зэв 17,5%, тоост харуу 2,5% хүртэл тархалттай байв. Цаг уурын өөрчлөлтөөс хамааран таримал ургамлын өвчин, хортны тархалт, хор уршиг нэмэгдсэн, өвчинд тэсвэртэй сорт бага байгаагаас үр тарианы ургац буурах, технологийн чанар хангахгүй байх, зарим тохиолдолд бүтээгдэхүүн хийх боломжгүй болох зэрэг эрсдэлүүд ихэссээр байна.
Downloads
1774
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.