ЛООЛИЙН СОРТУУДЫН ХОСЛОЛЫН ЧАДВАР, ГЕТЕРОЗИС
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v12i1.265Keywords:
мутант, гетерозис, эрлийзийн хүчин чадал, сортAbstract
Эрлийз удам нь амьдрах чадвар, ургац, чанар зэрэг олон шинж тэмдэгээр эцэг эхээс давуу байдаг. Гетерозисийн энэ чанар нь F1-д бүрэн хэмжээгээр дараагийн удмуудад хүч нь суларч илэрдэг. Үйлдвэрлэлд гетерозисийг ашиглахын тулд зөвхөн F1-ыг тариалснаар ургацыг 25-35%, ялангуяа лоолийн сорт хоорондын эрлийз удамд 50% хүртэл нэмэгдүүлдэг байна. Гетерозис нь сверхдоминант, доминант хүчин зүйлүүдийн тохиромжтой харилцан үйлчлэл, генүүдийн аддитив үйлчлэлээр бий болдог.
Дэлхийн лоолийн тариалангийн 80 гаруй хувьд эрлийз үр буюу гетерозис /F1/ ийг ашиглаж байна. Эрлийз үр нь эх, эцэг сортоос 20-60% хүртэл нэмүү ургац өгдөг. Энэ чадвар нь эрлийзийн дараагийн үе удамд буурдаг тул жил бүр эвцэлдүүлэг хийж 1-р үеийн эрлийзийг үйлдвэрлэлд тариалдаг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд 20-иод гаталбайд төрөл бүрийн хийц загвар бүхий хүлэмжүүдэд лооль тариалж байгаа мэдээ тайлан байна. Гэвч хүлэмжийн лоолийн сортын болон гетерозис үрийн хүрэлцээ хангамж муугаас гадаадаас 100% янз бүрийн сортын болон эрлийз үрийг оруулж ирэн үйлдвэрлэлд тариалж байгаа юм.
Иймд бид селекцийн аргыг ашиглан өөрийн орны нөхцөлд зохицсон чанар сайтай арвин ургацтай, өвчин хортонд тэсвэртэй, эрт болцтой лоолийн сорт эрлийзийг гарган авч эрлийзийн хүчин чадлыг ашиглах, үнэлэх судалгааны ажлыг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Downloads
1497
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.