УСАЛГАА, БОРДООТОЙ НӨХЦӨЛД СОРТ СУДАЛСАН ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v12i1.260Keywords:
сорт, ургац, хувилбар, буудайAbstract
Хур тунадасны хувиарлалтанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, олон жилийн дундаж тунадасны нийлбэр багасч, уур амьсгал гандуу болж байгаа нь тариаланг усалгаанд шилжүүлэх, усалгаатай тариалангийн таримлын бүтэц, сэлгээ, түүнд тохирсон эрчимжсэн сорт гаргах, тариалах агротехнологид шинэчлэлт өөрчлөлт хийх шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг судлаачдаас шаардаж байна.
Усалгаатай тариалан сэргэж эхэлсэн сүүлийн жилүүдэд тариаланчид бухаар тариаланд ашиглаж байсан агротехнологи, таримал, сортоо тариалж эхнээсээ зөрчилд хүрч байна. Манай орны нөхцөлд хамгийн сайн судлагдсан үр тарианы таримал болох буудайн усалгаанд тохирсон сорт Баруун бүсэд нутагшсан Цагаан дэглий-гээс өөр сорт байхгүй, бусад арвай, хошуу будааны усалгаанд тохиромжтой нэг ч нутагшсан сорт одоогоор байхгүй, энэ чиглэлийн сортуудыг бий болгох, тэдгээрийг тарих технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх нэн чухал байгааг харуулж байна.
Судалгааг 2010-2012 онуудад явуулж, уг судалгааны дүнгээр МД-2 дугаар хяналт сорт болон бусад судлагдсан сорт, дугааруудаас нэмүү ургац өгч усалгаа, бордоонд мэдрэмтгий эрчимжсэн сортоор шалгарав.
Downloads
1793
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.