ЛООЛИЙН ЭРЛИЙЗ УДАМЫН АЖ АХУЙ БИОЛОГИЙН ЗАРИМ ШИНЖИД ГЕТЕРОЗИС ИЛРЭХ ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v12i1.258Keywords:
мутант, гетерозис, эрлийзийн хүчин чадал, сортAbstract
Дэлхийн практикаас үзвэл олон зүйлийн хүнсний ногоонд шаардлагатай шинж тэмдэг, чанарыг нэгдүгээр үеийн эрлийз удамд /F1/ бий болгохын тулд гетерозисийг селекцийн арга болгон ашиглаж ирсэн. Ялангуяа лоолийн сорт хоорондын эрлийзжүүлэгээс гетерозис үр дүн хамгийн сайн илэрдэг болохыг олон олон судалгаа нотолсон байдаг.
Дэлхийн лоолийн тариалангийн 80 гаруй хувьд эрлийз үр буюу гетерозис /F1/-ийг ашигласаар байна. Эрлийз үр нь эх, эцэг сортоос 20-60% хүртэл нэмүү ургац өгдөг. Энэ чадвар нь эрлийзийн дараагийн үе удамд буурдаг тул жил бүр эвцэлдүүлэг хийж 1-р үеийн эрлийзийг үйлдвэрлэлд тариалдаг.
Манай орны хувьд сүүлийн жилүүдэд 20-иод га талбайд төрөл бүрийн хийц загвар бүхий хүлэмжүүдэд лооль тариалж байгаа мэдээ тайлан байдаг.
Гэвч хүлэмжийн лоолийн сортын болон гетерозис үрийн хүрэлцээ хангамж муугаас гадаадаас 100% янз бүрийн сортынболон эрлийз үрийг оруулж ирэнүйлдвэрлэлд тариалж байгаа юм.
Иймд бид селекцийн аргыг ашиглан өөрийн орны нөхцөлд зохицсон чанар сайтай арвин ургацтай, өвчин хортонд тэсвэртэй, эрт болцтой лоолийн сорт эрлийзийн хүчин чадлыг ашиглах, үнэлэх судалгааны ажлыг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Downloads
1503
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.