Developmental state and modernity
DOI:
https://doi.org/10.5564/spej.v38i1.3170Keywords:
Development state, catching-up development strategy, styles and models of development state, “Beast” style of the state, “bureaucratic” and “flexible” styles of state development, Western Europe, Asian modelAbstract
This paper discusses the concept of developmental state, its origin, style, experience and possibility of developmental state in Mongolia. Nowadays, the relatively successful part of developing countries adhere to the “catching-up development” strategy to some extent, and the government adheres to the style of developmental state to some extent. Since each country has different characteristics, researchers have categorized them into different styles and models. This categorization has methodological implications for a developing state’s policies and activities that fit the characteristics of its own country. It is not possible to create a “bureaucratic” East Asian developmental state in a deep democracy, but it is possible to create its own unique model of what researchers call “flexible”.
Whatever the form of the developmental state, its main feature is the formulation and implementation of development policies based on science, technology and innovation. To create a developmental state, the first thing to focus on is to build a broad public consensus on a SHUTI-based development policy and the basic means of its implementation, improve the skills and ethics of the public service, create a structure that acts as a developmental brain and develop public science, building and providing strong support for science, technology and innovation systems.
Хөгжлийн төр ба орчин үе
Хураангуй
Энэхүү өгүүлэлд хөгжлийн төрийн тухай ойлголт, түүний үүсэл, хэв маяг, туршлага, Монгол Улсад хөгжлийн төр буй болох боломжийн тухай асуудлыг авч үзлээ. Орчин үед хөгжиж буй орнуудын харьцангуй амжилттай байгаа хэсэг нь “гүйцэх” стратегийг ямар нэг хэмжээгээр баримталж байгаа ба төр нь ямар нэг хэмжээгээр хөгжлийн төрийн хэв маягтай байна. Тэдгээр нь улс орон бүрд өөр өөрийн онцлогтой байдаг учраас судлаачид янз бүрийн хэв маяг, загвар болгон ангилсан байдаг. Ийнхүү ангилсан нь хөгжлийн төрийн өөрийн орны онцлогт нийцүүлэн буй болгох бодлого, үйл ажиллагаанд арга зүйн ач холбогдолтой юм. Ардчилал гүнзгийрсэн улс оронд Зүүн Азийн “бюрократ” маягийн хөгжлийн төрийг буй болгох боломжгүй, харин “уян хатан” гэж судлаачдын нэрлэдэг хэв маягт багтах өөрийн өвөрмөц загварыг буй болгох боломжтой юм. Хөгжлийн төр ямар ч хэв загварын байсан түүний гол онцлог бол шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх явдал юм.
Хөгжлийн төрийг буй болгоход эхний ээлжид анхаарах зүйл бол ШУТИ-д суурилсан хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх гол гол арга хэрэгслийн талаар нийгмийн өргөн хүрээтэй зөвшилцөл хийх, төрийн албаны чадвар, ёс зүйг сайжруулах, хөгжлийн “тархи” –н үүрэг гүйцэтгэдэг бүтэцтэй болох, улсын шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог бүрдүүлж, хүчтэй дэмжлэг үзүүлэх зэрэг юм.
Tүлхүүр үгс: Хөгжлийн төр, гүйцэх стратеги, хөгжлийн төрийн хэв маяг, загварууд. Төрийн“араатан”хэв маяг, хөгжлийн төрийн “бюрократ”, “уян хатан” хэв маягууд. Баруун Европ, Азийн загвар
Downloads
1746
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Tsanjid Ayurzana
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Studia Philosophiae Et Juris is retained by the author(s).
The authors grant the Studia Philosophiae Et Juris a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Studia Philosophiae Et Juris are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.