Established by INASP in 2011. Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.
НЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БҮТЭЦ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
1.1. Өгүүллийн гарчиг – (англи, монгол хэлээр)
1.2. Зохиогчийн нэр - (англи, монгол хэлээр)
1.3. Зохиогчийн ажлын газрын нэр – (байгууллага, хот, улс гм англи, монгол хэлээр)
1.4. Зохиогчийн холбоо барих цахим хаяг – (англи хэлээр)
1.5. Үндсэн бичвэр дараах төрөлтэй байна.
1.5.1. Хураангуй (Abstract) – (англи, монгол хэлээр): Хураангуйг 200-300 үгэнд багтаан бичнэ. Хураангуйд тус судалгааны ажлын гол зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлт хэсгээс товч тодорхой дурдаж, тус судалгааны ажлаар шийдвэрлэсэн асуудал, түүний онол, практикийн ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудал, шинэлэг талыг багтаан бичнэ.
1.5.2. Түлхүүр үгс (Keywords) (англи, монгол хэлээр): Түлхүүр үгсийг хураангуй хэсгийн доод талд бичих ба 10-аас илүүгүй үг байна. Тус өгүүллийн гол агуулгыг илэрхийлсэн нэр үг байх бөгөөд ганц тоон дээр бичигдэнэ.
1.5.3. Оршил (Introduction): Энэхүү хэсэгт судалгааны бүтээлийн ажлын хэрэгцээ, шаардлага, өмнө судлагдсан байдал, судалгааны шинэлэг тал, судалгааны зорилго, зорилтыг бичнэ. Оршил нь өгүүллийн нийт бичвэрийн 10% орчим байна. Оршил дараах агуулгатай байна. Үүнд: Судалгааны зорилго, зорилт (дэвшүүлсэн таамаглал), тухайн асуудлын судлагдсан байдал (эшлэл авах), тулгамдаж буй асуудал, судалгааны ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг тал гэх мэт.
1.5.4. Судалгааны арга зүй (Method): Тухайн судалгааны бүтээлд ашигласан арга зүйг дэлгэрэнгүй бичнэ. Хэрэв хээрийн судалгаа (тоон болон чанар, кейсийн судалгаа явуулсан газар, хамрах хүрээ гм) болон бусад төрлийн бодлогын эсхүл баримт бичгийн судалгааны задлан шинжилгээний арга зүй зэргийг дэлгэрэнгүй оруулна. Үүнд: судалгаанд ашигласан арга зүй, судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан газар, хугацаа, задлан шинжилсэн арга зүй, анхдагч болон хоёрдогч судалгаа, эмпирик судалгааны үр дүн гэх мэт.
1.5.5. Судалгааны үр дүн (Results): Тухайн судалгааны арга зүйн дагуу ямар үр дүн гарсан эдгээр нь бусад судлаачдынхаас ямар ялгаатай, ямар сул болон давуу талтай болохыг зөвхөн тухайн сэдвийн хүрээнд харьцуулан дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Судалгааны үр дүнг зураг, график, хүснэгт, диаграмм байдлаар гаргаж, тайлбарыг бичнэ.
1.5.6. Хэлэлцүүлэг (Discussion): Хэлэлцүүлэг хэсэг нь нийт бичвэрийн 20%-30% байх
бөгөөд судалгааны өнөөгийн болон цаашид хийгдэх ажлыг тусгана. Энэ хэсэгт тухайн ажлын хүрээнд гарсан урьдчилсан дүгнэлтүүдийг хэрхэн сайжруулсан болон тухайн сэдвээр бусад судлаачдын явуулсан судалгааны дүнтэй харьцуулалт хийж дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байна.
1.5.7. Дүгнэлт (Conclusion): Судалгааны ажлын нэгдсэн үр дүн, тэдгээрийн онол-арга зүй, практик ач холбогдол, салбарт оруулж буй хувь нэмэр болон цаашид хөгжүүлэх боломж зэргийг тусгасан байна.
1.5.8. Ашигласан материал (References): Тухайн өгүүлэлд эшлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, товхимол, тайланг ашигласан материалын жагсаалтад бичвэрт эшлэгдсэн дарааллаар нь дугаарлаж [1], [2] гэх мэт бичнэ.
1.5.9. Санхүүжилт (Fundraising): Тухайн судалгааг гүйцэтгэсэн суурь болон хавсарга, захиалгат судалгааны төслийн нэр, дугаар зэргийг уг хэсэгт тодорхой дурдаж бичнэ.
1.5.10. Талархал (Acknowledgements): Тухайн судалгааг явуулж, тодорхой үр дүн гаргахад туслалцаа үзүүлсэн хувь хүн, албан байгууллага, эрдэмтэн, судлаач, багш нар болон судалгааны ажлыг явуулах санхүүжилтэд тусламж, дэмжлэг үзүүлсэн байгууллага, эсхүл суурь болон хавсарга, захиалгат судалгааны төслийн нэр, дугаар зэргийг уг хэсэгт тодорхой дурдаж бичнэ.
ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧВЭРИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.1. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг монгол хэлээр бичнэ. Зөвхөн хураангуй (Abstract) хэсгийг англи хэлээр бичнэ. Өгүүлэл дэх зургийн таних тэмдэг, хүснэгт дэх бичвэрүүдийг мөн монгол хэлээр бичсэн байна.
2.2. Цаас болон хуудасны хэмжээ: Өгүүлэл нь 29.7 х 21.0 см (A4) хэмжээтэй 8-15 хуудаст
багтааж дараах стандартын дагуу бичнэ. Үүнд:
а. Цаасны хэмжээ: 21.0 cm x 29.7 cm (A4)
б. Хуудасны тохируулга: 2 хэлбэрээр байна. Үүнд:
• Эхний хуудасны ирмэгүүд нь: дээр 4.44 см; доор 4.44 см; зүүн 2.50 см, баруун 2.50 см
зайтай;
• Эхний хуудаснаас бусад бүх хуудасны ирмэгүүд нь: дээр 3.17 см; доор 3.17 см; зүүн
2.50 см, баруун 2.50 см зайтай байна.
2.3. Өгүүллийн үндсэн текстийг “Microsoft Word” программ дээр бэлдэх ба бичгийн цаасны
/А4/ босоо форматтай, үсгийн фонт нь “Times New Roman”, үсгийн хэмжээ 11 pt, мөр
хоорондын зай хэвийн (Single), нэг баганад, бичвэрийн 2 тал нь тэгш /Justify/ байхаар
бичигдсэн байна. Жич: хураангуй (Abstract) хэсгийг бичихэд уг зааврыг мөрдөхгүй
болно.
2.4. Эшлэлийг дэс дарааллаар эхлүүлэн дугаарлах бөгөөд Footnote-оор үйлдэхгүй. Үсгийн
хэмжээ 9pt байна. Бүтээлийн эшлэлийг Chicago Style -ийг ашиглан гүйцэтгэнэ.
(https://www.citationmachine.net/chicago)
2.5. Өгүүлэлд гарчгийн дараах төрлүүдийг ашиглана. Үүнд:
a. Бүлгийн гарчиг-ийг “Times New Roman” фонттой, 11pt үсгийн өндөртэйгөөр
тодруулан “bold” хэлбэрээр зүүн талын эгнээнд зэрэгцүүлэн, мөр хоорондын зай
хэвийн (Single), эхний үсгийг томоор бичнэ. Өгүүлэл нь ОРШИЛ, СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ, СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ, АШИГЛАСАН МАТЕРИАЛ, САНХҮҮЖИЛТ, ТАЛАРХАЛ гэсэн бүлгүүдийг агуулсан байна. Дээрх бүлгийг гарчгуудын нэрийн урд ром (I, II гм) тоогоор дугаарлана.
b. Дэд Гарчиг-ийг хуудасны зүүн дээд ирмэгээс эхэлнэ. Фонт “Times New Roman”,
үсгийн өндөр 10pt, бүх үгийг тодруулж “bold”, ташуу “Italic” хэлбэрээр бичнэ.
Мөр хоорондын зай (Single) байна.
2.6. Гэрэл зураг, гар зураг, хүснэгт нь өнгөт, хар цагаан байж болно. Зургийн нягтрал
300dpi-тай байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч болон фото зургийг 300 dpi
нягтаршилтай JPEG өргөтгөлтэй буулгаж бичвэрийн дотор мөрийн төв хэсэгт
байрлуулна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий бичвэрийн үсгийн өндөртэй
тэнцүү буюу 85%-иас багагүй байна. Зургийн хэлбэр, хэмжээ нь дүрслэлийн хувьд
тохирохуйц, бүрэн тайлбартай байна. Зургийн тайлбар болон дугаарлалтыг (Зураг 1.
Зургийн гарчиг) гэсэн хэлбэртэйгээр, үсгийн фонт “Times New Roman”, үсгийн 9pt
хэмжээтэй байх ба тухайн хүснэгтийн дээр мөр голлуулан бичнэ.
2.7. Хүснэгтийг “Microsoft Word”-ын “Table” функцийг ашиглан бэлтгэж, дугаар болон
гарчгийг хүснэгтийн дээд талд ижил шугамд байрлуулна. Хүснэгтийн дугаарлалтыг
(Хүснэгт 1. Хүснэгтийн гарчиг) гэсэн хэлбэртэйгээр, үсгийн фонт “Times New
Roman”, үсгийн 9pt хэмжээтэй байх ба тухайн хүснэгтийн дээр мөр голлуулан бичнэ.
2.8. Хүснэгтэд агуулсан бичвэр болон зурагт, бүдүүвчтэй холбогдуулан хийсэн зүүлт
тайлбарыг тэдгээрийн доод талд баруун мөр зэрэгцүүлэн бичиж, өмнө нь
дугаарлалтыг бичнэ. Ингэхдээ зүүлт, тайлбарын бичвэрийн үсгийн хэмжээ 9pt байх ба
“italic/ташуу” хэлбэрээр бичигдсэн байна.
2.9. Нэр томьёоны тайлбар, лавлагаа, тодруулгыг тусгай тэмдэгт (*)-ээр тэмдэглэж, тухайн
хуудас бүрийн доор Footnote-оор үйлдэнэ.
2.10. Товчлолыг ашиглахдаа эхний удаа үргэлж бүтэн утгыг илэрхийлсэн байх ёстой.
Жишээ нь, Шинжлэх Ухааны Академи (ШУА), Оросын холбооны улс (ОХУ).
Товчилсон үгэнд цэг (тухайн товчилсон нэрийн албан ёсны бичвэрт бичигдээгүй л
бол)-ийг ямар нэгэн байдлаар ашиглахгүй.
ГУРАВ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧВЭРИЙН ЕРӨНХИЙ
ШААРДЛАГА (ӨГҮҮЛЛИЙН БҮТЦЭЭР)
3.1. Өгүүллийн гарчиг: Гарчгийг өгүүллийн бичвэрийн төвд (Center) байрлуулж, үсгийн
хэмжээг 11pt, тод хараар (Bold) нэг баганад, эхиний үсгийг томоор бичнэ. Мөрний
дээд зай болон мөр хоорондын зай (Single), Өгүүллийн гарчигт дэд гарчиг байгаа
тохиолдолд (Italic) хэлбэрээр бичнэ.
3.2. Зохиогчийн нэр: Зохиогчийн нэрийг гарчигнаас доош 1 мөрний зайтайгаар шинэ
мөрнөөс эхлэн баруун мөр зэрэгцүүлэн тэгшилж, тод хар (Bold)-аар бичнэ.
Зохиогчийн нэрийн доод мөрөнд зөвхөн байгууллагын нэрийг налуу үсгээр (Italic)
бичнэ. Олон зохиогчтой бол зохиогч нэг бүрийг дээрх дарааллаар оруулна. Үсгийн
хэмжээ 11pt байх ба мөр тэгшлэн, мөр хоорондын зай (Single) байна.
3.3. Зохиогчдын нэрсийн дээр албан байгууллагаас шалтгаалан 1, 2, 3 .. гэх мэт дугаарлан
баруун мөр зэрэгцүүлэн бичих ба холбоо барих зохиогчийн нэрийн дээрх тооны араас
таслал авч (*) тэмдэглэгээг тэмдэглэнэ. Нэг байгууллагын зохиогчдыг нэг ижил
тэмдгээр тэмдэглэнэ. Жишээ нь: зохиогчдын нэрсийг монгол хэл дээр бичихдээ
(зохиогчийн өөрийн нэрийг овгийн нэрийн араас бичих) Батсайхан Нэргүй1,*,
Доржхүү1
, Долгоржав2
, англи хэл дээр бичихдээ (зохиогчийн өөрийн нэрийг овгийн
нэрийн өмнө бичих) Nergui Batsaikhan1,*, Dorjkhuu1
, Dolgorjav2 гэж бичнэ.
3.4. Байгууллагын нэр: Байгууллагын нэрийг товчлохгүй, зохиогчийн нэр(с)-ийн доор
зай авахгүй, үсгийн фонтыг “Times New Roman”, үсгийн хэмжээг 10pt, мөрийг зүүн
талд зэрэгцүүлэн, мөр хоорондын зай (Single) хэлбэрээр бичнэ.
3.5. Холбоо барих зохиогчийн цахим хаяг: Цахим хаягийг “Times New Roman” үсгийн
фонтоор 9pt үсгийн хэмжээтэй, “Italic” хэлбэрээр мөрийг баруун талд зэрэгцүүлэн,
бичиж, мөр хоорондын зайг (Single)-ээр бичнэ.
3.6. Хураангуй (Abstract): Бүтээлийн товч хураангуйг 15-20 мөрөнд, 200-300-гаас
илүүгүй үгэнд багтаасан байх ба үндсэн хэсгээс ялгарах байдлаар доод талд нь 3
мөрний зай авч бичнэ. Бичвэрийн үсгийн фонт “Times New Roman”, үсгийн хэмжээг
10pt, зүүн мөр тэгшилж, мөр хоорондын зай (Single)-тай байна.
3.7. Өгүүллийн үндсэн хэсэг нь Microsoft Word-ын сүүлийн хувилбар дээр бичгийн
цаасны /А4/ босоо форматтай, үсгийн фонт нь “Times New Roman”, үсгийн хэмжээ нь
11pt, мөр хоорондын зай нь хэвийн (Single), нэг баганад, бичвэрийн 2 тал нь тэгш
(Justify) байхаар бичигдсэн байна.
3.8. Түлхүүр үгс: Түлхүүр үгсийг хураангуй хэсгийн доод хэсэгт англи, монгол хэлээр
бичих бөгөөд 10-аас дээшгүй байна. Түлхүүр үгс нь “Times New Roman” фонттой, 10
pt үсгийн хэмжээтэй, үг хооронд таслалтай, мөр голлон, мөр хоорондын зай (Single)-
тай, ташуу буюу “Italic” хэлбэрээр нэг баганад бичигдэнэ.
3.9. Бүтээлийн агуулгын нэрс нь уг зөвлөмжийн 1.5.1-1.5.7-д зааснаар бичигдсэн байх ба
1.5.8, 1.5.9-т заасан агуулгын нэршлүүд (Ашигласан материал, Санхүүжилт, Талархал)-ийн гарчгийг бичихдээ дугаарлахгүй.
ДӨРӨВ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧВЭР ЭШЛЭЛ АВАХ, АШИГЛАСАН
МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТЫГ БОЛОВСРУУЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
4.1. Эшлэл авсан ном зохиолын жагсаалтыг “АШИГЛАСАН МАТЕРИАЛ -
REFERENCES” гэсэн гарчиг тавьж “Times New Roman” фонттой, 10 pt үсгийн
хэмжээтэй бичигдсэн байна. Түүнийг талархал хэсгийн урд бичсэн байна.
4.2. Эшлэлийн дугаар нь өгүүллийн эхнээс дараалан, дөрвөлжин хаалтад бичигдэнэ [1].
Цэг, таслал зэрэг нь эшлэлийн хаалтын дараагаар бичигдэнэ.
4.3. Ашигласан материалын жагсаалтыг тухайн эшлэл авсан бүтээлийн бичвэрт ишлэгдсэн
дарааллаар нь гаргана.
ТАВ. БУСАД
5.1. Мэдээллийн шинжтэй эрдэм шинжилгээний бүтээл, танин мэдэхүйн өгүүллийг
дүгнэлтгүй ирүүлж болно.
5.2. Хэрэв зохиогч хүсвэл эрдэм шинжилгээний бүтээлд хэвлүүлэх өгүүлэл, материалыг
хэвлэж, электрон файлын хамт редакцын зөвлөлийн нарийн бичигт ирүүлж болно.
5.3. Бичвэрийн утга, найруулга, өгүүлбэр зүйн болон дүрмийн алдааг сайтар нягталж,
хянасан байна.
5.4. Бичвэрт эш татагдсан бүтээлийг ашигласан хэвлэлийн жагсаалтад заавал багтаасан
байна.
5.5. Нийт зураг, хүснэгтийн тоог 10-аас илүүгүй байхаар хязгаарлах, нэмэлт материалд
хоёрдогч дүрс, хүснэгт, зургийн дүрс, хэт том хэмжээтэй хүснэгт оруулахаас
татгалзана.
5.6. Эрдэм шинжилгээний өгүүллийн хэмжээг 8-15 хүртэлх хуудаст (А4) багтаан,
Microsoft Word файлаар ирүүлнэ
Copyright on any research article in the Studia Philosophiae Et Juris is retained by the author(s).
The authors grant the Studia Philosophiae Et Juris a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Studia Philosophiae Et Juris are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.
Mongolia Journals Online (MongoliaJOL) is a member of the Ubiquity Partner Network coordinated by Ubiquity Press. According to the EU definitions, MongoliaJOL is the data controller, and Ubiquity Press are the service providers and data processors. Ubiquity Press provide the technical platform and some publishing services to MongoliaJOL and operate under the principle of data minimisation where only the minimal amount of personal data that is required to carry out a task is obtained.
More information on the type of data that is required can be found in Ubiquity Press’ privacy policy below.
We take seriously our duty to process your personal data in a fair and transparent way. We collect and manage user data according to the following Privacy Policy. This document is part of our Terms of Service, and by using the press portal, affiliated journals, book, conference and repository websites (the “Websites”), you agree to the terms of this Privacy Policy and the Terms of Service. Please read the Terms of Service in their entirety, and refer to those for definitions and contacts.
There are four main categories of personal data stored by our journal platform, our press platform, and our book management system; Website User data, Author data, Reviewer data and Editor data.
The minimum personal data that are stored are:
Optionally, the user can provide:
The data subjects have complete control of this data through their profile, and can request for it to be removed by contacting info@ubiquitypress.com
We regularly backup our databases, and we use reliable cloud service providers (Amazon, Google Cloud, Linode) to ensure they are kept securely. Backups are regularly rotated and the old data is permanently deleted. We have a clear internal data handling policy, restricting access to the data and backups to key employees only. In case of a data breach, we will report the breach to the affected users, and to the press/journal contacts within 72 hours.
Personal information is only used to deliver the services provided by the publisher. Personal data is not shared externally except for author names, affiliations, emails, and links to ORCiD and social media accounts (if provided) in published articles and books which are displayed as part of the article/book and shared externally to indexes and databases. If a journal operates under open peer review then the reviewer details are published alongside the reviewer details.
1.1 what data we collect
1.2 why we collect the data
1.3 what we do (and don’t do) with the data
1.4 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
2.1 what data we collect
2.2 why we collect the data
2.3 what we do (and don’t do) with the data
2.4 why we store the data
2.5 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
3.1 what data we collect
3.2 why we collect the data
3.3 what we do (and don’t do) with the data
3.4 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
4.1 what data we collect
4.2 why we collect the data
4.3 what we do (and don’t do) with the data
4.5 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
5.1 what data we collect
5.2 why we collect and store the data, and for how long
5.3 what we do (and don’t do) with the data
5.4 what to do if you want to get a copy of your data or want your data to be removed
We may choose to buy or sell assets. In the case that control of data changes to or from Ubiquity Press and a third party, or in the case of change of ownership of Ubiquity Press or of part of the business where the control of personal data is transferred, we will do our best to inform all affected users and present the options.
(Updated: 18 May 2018)
Established by INASP in 2011. Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.