Worshiped association? or Mutual existence?

Authors

DOI:

https://doi.org/10.5564/spej.v38i1.2798

Keywords:

speech, medium, Mahayana, consciousness, existence, Nirvana, without Self

Abstract

Buddhism spread to Mongolia in the 14th century. Thus, Buddhism continued to evolve in different shades in harmony with ancient religions such as Mongolian Shamanism and Tengism.
According to recent sociological studies, the majority of Mongolians still follow Buddhism, but few know and worship it. Most people seem to be blindly believing and hoping.
According to recent sociological surveys, it is clear that most Mongolians still practice Buddhism, but few know and worship its teachings. Most of them seem to have blind faith and hope. In general, philosophy analyzes not what was, but what should be today, here, for us.
We need to update all concepts and concepts as far as possible to solve modern problems, because they are the same as they were 10 years ago. Therefore, Mongolia still has rare scientific literature, translating Buddhist philosophical concepts into modern languages and solving human problems. The direction and methodology of interpreting Buddhism in the ancient sense are still common among scholars. The preservation of tradition is important to preserve the essence of phenomena, but we follow the method of the late philosopher L.Wittgenstein believes that language is flexible and dynamic, depending on the audience’s environment and situation, and is treated as a language.
Modernization of Buddhism’s concepts and categories is necessary so that everyone can read it in modern Mongolian, bring it closer to civil education and critically evaluate it. To this end, we analyze the Madhyamika philosophy of Mahayana Buddhism based on recent studies and research in terms of semantics. Overall, the discussion suggests that understanding and explaining Mahayana Buddhist philosophy as the philosophy of mutual existence is more contemporary than the philosophy of worship (in Mongolian, Shuten Barildlaga).

Шүтэн барилдлага уу? эсвэл харилцан оршихуй юу?

Хураангуй
Монгол оронд буддизм нь Юань гүрний үед буюу XIV дүгээр зуунд соёл, нийгэм улс төрийн өргөн хүрээнд түгэн дэлгэрчээ. Ийнхүү буддизм нь Монголын бөө мөргөл, тэнгэризм гэх мэт уугуул шашнуудтай адилсал ондоошилд орсоор, янз бүрийн өнгө аястай хөгжиж ирсэн юм. Сүүлийн үеийн социологийн судалгааны дүн мэдээнээс харахад Монголчуудын ихэнх нь буддын шашинтай хэвээр байна гэх боловч сургаал номлолыг нь мэддэг, шүтдэг хүн ховор байгааг харж болно. Ихэнх нь л сохроор итгэж найдаж байгаа мэт. Ерөөс философи гэдэг бол юу байсныг биш, өнөөдөр, энд, бидний хувьд юу байх ёстойг шинжилдэг. Яг одоо гэдэг бол 10 жилийн өмнөхөөс шал ондоо учраас бид аливаа ойлголт, ухагдахууныг аль болох орчин үеийнхээ асуудлыг шийдэх талаас нь шинэчилж байх шаардлагатай юм. Тиймээс буддын философийн ойлголтуудыг орчин цагийн хэл дээр хөрвүүлэх, тайлбарлах, өнөөгийн хүмүүст тулгарч буй асуудлуудыг шийдэх өнцгөөс нь хандаж байгаа шинжлэх ухааны бүтээлүүд Монголд ховор байсаар л байна. Буддизмыг судлаачид архаик (эрт дээр үеийн) утгаар нь тайлбарлах чиг хандлага, арга зүй зонхилсоор л байна.
Уламжлалаа авч үлдэх нь тухайн үзэгдлийн өөрийн мөн чанарыг хадгалж үлдэх ач холбогдолтой хэдий ч бид бол хэл шинжлэлийн философич Л.Витгенштейний хожуу үеийн арга зүйг баримталж байгаа бөгөөд түүний үзлээр хэл бол ярианы адил хандаж буй аудиторын уур амьсгал, нөхцөл байдлаас шалтгаалж, уян хатан, динамик шинжтэй байдаг. Ийм зорилгын үүднээс бид энэ өгүүлэлдээ их хөлгөний буддизмын (махаяна) мадхьямика чиглэл буюу төв үзэл, дунддын тухай философийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний бүтээлд тулгуурлан утга зүйн үүднээс шинжилж өөрсдийн таамгийг дэвшүүлсэн юм. Ерөнхийдөө хэлэлцүүлгийн үр дүнд бид их хөлгөний буддизмын мадхьямика философийг шүтэн барилдахуйн философи гэхээсээ харилцан оршихуйн философи хэмээн ойлгож, тайлбарлах нь илүү орчин үеийнх болно гэсэн санаа юм.
Tүлхүүр үгс: яриа, дундад, их хөлгөн, ухамсар, оршихуй, гэгээрэл, би үгүй

Downloads

Download data is not yet available.
Abstract
1805
PDF
397

Downloads

Published

2023-12-17

How to Cite

Sukhbat, S. (2023). Worshiped association? or Mutual existence?. Studia Philosophiae Et Juris, 38(1), 8–16. https://doi.org/10.5564/spej.v38i1.2798

Issue

Section

Articles