Petroglyphis of the Ikh Oigor

Authors

  • Umirbek Bikhumar Administration of protection of the petroglyphic complex of Mongolian Altai, Bayan-Ulgii, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/sa.v44i1.3520

Keywords:

Khemtseg, Ikh Oigor, Petroglyiphs of the Ikh Oigor, early bronze age, huyagt boo, oroomog, cow, bow, head, horn workship

Abstract

It is presented about the newly discovered rock paintings of Ikh Oigor in the territory of the 1st bagh of Ulaankhus Sum, Bayan-Olgii province in this article. The rock paintings of Ikh Oigor are a historical site which is considered to have high importance in scientific research despite their small amount. It is estimated that there are about 300 images in total; approximately 150 images in the site and more than 150 images above the monument. The figures depicted here are images of argali, cattle, deer, ibex, man, shaman in armor, and most of them are related to early bronze or medieval history. The images of armored shamans depicted in large numbers in the rock paintings of Ikh Oigor are considered to be very valuable monuments to study the history of the Early Bronze Age. Therefore, we are introducing the rock paintings of this monument into academic circulation by representing them as shamans in armor. Ikh Oigor’s rock paintings were carved into the rocks against the sunshine and along the river. They have been damaged during the historical long period besides being affected by human’s wrong activities. It is urgent to protect the site and prevent future damages. People keep writing their names on it. This article is the first step in the preservation and protection of the rock paintings of Ikh Oigor.

Их Ойгорын хадны зураг

Товчлол. Тус өгүүлэлд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс шинээр илэрсэн Их Ойгор хэмээх газрын хадны зургийн талаар өгүүлэх болно. Их Ойгорын хадны зураг нь хэдийгээр цөөн тооны боловч эрдэм шинжилгээ, судалгааны өндөр ач холбогдолтой дурсгал юм. Энд нийт 300 орчим зураг дүрс байна гэж тооцоолж байна. Дурсгалт газарт дүрслэгдсэн дүрүүд аргаль, үхэр, буга согоо, янгир, хүн, хуягт бөө, тодорхойгүй дүрслэл зэрэг бөгөөд ихэнх нь түрүү хүрлийн буюу хэмцэгийн түүхэнд холбогдож байна. Их Ойгорын хадны зурагт нэг дор олноороо зурагдсан хуягт бөө нарын дүрслэл түрүү хүрлийн үеийн түүхийг тодруулахад маш их үнэ цэнэтэй дурсгал гэж үздэг. Тиймээс бид энэхүү дурсгалт газрын хадны зургийг хуягт бөө нараар төлөөлүүлэн эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж байна. Их Ойгорын хадны зургийг наран ээвэр, голд шахсан налуувтар ханан хаданд сийлсэн ба түүхийн урт хугацаанд холторч элэгдснээс гадна хүний буруутай үйл ажиллагаанд ихээр өртжээ. Цаашид нэн яаралтай хамгаалах шаардлагатай байна. Хүмүүс дээрээс нь нэр усаа ихээр бичиж гэмтээсэн нь илт харагдаж байна. Энэхүү өгүүлэл нь Их Ойгорын хадны зургийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна, хадгалалт хамгаалалтанд авах эхний алхмыг бүрдүүлж байна.

Түлхүүр үг. Хэмцэг, Их Ойгор , Их Ойгорын хадны зураг, түрүү хүрлийн үе, хуягт бөө, ороомог, үхэр, нум, толгой, эвэр шүтлэг

Downloads

Download data is not yet available.
Abstract
68
PDF
69

Downloads

Published

2024-07-09

How to Cite

Bikhumar, U. (2024). Petroglyphis of the Ikh Oigor. Studia Archaeologica, 44(1), 92–98. https://doi.org/10.5564/sa.v44i1.3520

Issue

Section

Articles