The Cave-Burial from the Tsambagarav Mountain (New Artifacts of the Bogtag)

Authors

  • Batbayar Tumur-Ochir Instıtute of Archaeology, Mongolian Academy of Sciences, Building-1. Peace avenue, Ulaanbaatar-13330, Mongolia https://orcid.org/0000-0001-5051-9749
  • Batbold Gonchig Instıtute of Archaeology, Mongolian Academy of Sciences, Building-1. Peace avenue, Ulaanbaatar-13330, Mongolia
  • Erdene-Ochir Nasan-Ochir Instıtute of Archaeology, Mongolian Academy of Sciences, Building-1. Peace avenue, Ulaanbaatar-13330, Mongolia
  • Altanshagai Munkhtuuul Institute of History and ethnology, Mongolian Academy of Sciences. Building-1. Peace avenue, Ulaanbaatar-13330, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/sa.v43i2.3183

Keywords:

Archaeology of medieval Mongol, the cave-burial, medieval Mongolian clothing, the bogtag, a headwear for the bogtag, hair samples, Mongol wife’s hair styles

Abstract

In 2022, the ancient cave burial of medieval period woman were found and excavated newly in Erdeneburen soum’s territory named Tsambagarav, Khovd province by an archeological research team of the Institute of Archaeology of the Mongolian Academy of Sciences.
The burial was despoiled and devastated by local people, when the team members arrived in the site. Fortunately, certain numbers of precious things related to history of Great Mongolian Empire were found among the artifacts which left in the area. For instance, a headwear for the bogtag (a headdress of Mongolian women) of XIII-XIV centuries, related to medieval Mongolian clothing history, remain of bogtag and its decorations, and a mummy of young woman.
We have noted that some of the artifacts may be dated to the Mongol Empire. This relative chronology is confirmed by the absolute chronology carried out at the Accelerator Mass Spectrometry (AMS) laboratory of the Curt-Engelhorn-Centre for Archaeometry, Mannheim, Germany.

Цамбагарав хайрханы хадны оршуулга (богтаг малгайн шинэ хэрэглэгдэхүүн)

Товчлол. Энэхүү өгүүлэлд 2022 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хээрийн шинжилгээний анги “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийн төсөл”-ийн тусгай хэрэгцээт талбайд археологийн авран хамгаалах хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх явцад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав хайрханы зүүн урд салбар Адаргана уулын Дэвсэг хэмээх газраас шинээр илрүүлэн малтаж судалсан хадны оршуулгын судалгааны үр дүнгээс толилуулж байна. Энэ оршуулгыг малтан судалсны үр дүнд, богтаг малгайн толгойд углах хэсгийн хамт уг малгайн үйсэн оройн булан, их биеийн яс модны үлдэгдэл болох дугуй ба урт нарийн саваа моднууд, үйсний тасархай хэсгүүд, малгайн оройд хатгах чимэглэлийн модон суурь, ясан ба зэс хонгио, хув, шилэн сувс зэрэг малгайн эд бүтцийн хэсгүүд болон малгайн чимэглэлүүдийг илрүүлсэн юм.
XIII-XIV зууны монголчуудын булш оршуулгад ихэвчлэн богтаг малгайн дээшээ өргөссөн хэлбэртэй орой болон түүнд залгаж оёсон хуйлмал үйсэн хоолойг тогтсон ёс горимын дагуу салгаж тавьдаг байжээ. Мөн маш цөөн тохиолдолд энэхүү малгайн толгойд углах хэсгийг өмсгөөтэй хэвээр нь дагалдуулсан ул мөр мэдэгдсэн хэдий ч малтлагаас одоогоор бүрэн бүтнээр илэрч олдоогүй байсан юм. Харин Цамбагарав хайрханы хадны оршуулгаас маш сайн хадгалагдсан ийм өмсгөл бүрэн бүтнээрээ олдсон нь одоогоор археологийн малтлага судалгаагаар илрүүлсэн цорын ганц биет олдвор болохын хувьд судалгааны асар их ач холбогдолтой.
Цамбагарав хайрханы хадны оршуулгын яснаас дээж авч радиокарбоны аргаар он цаг тогтоох шинжилгээ хийлгэхэд НТ. 1285-1390 он хэмээн үнэмлэхүй он цагийг тодорхойлсон ажээ.

Түлхүүр үгс: Монголын археологи, хадны оршуулга, дундад зууны монгол хувцас, богтаг малгай, богтаг
малгайн толгойд углах хэсэг, гэзэг үсний үлдэгдэл, монгол эхнэрийн гэзэг үсний засал

Downloads

Download data is not yet available.
Abstract
122
PDF
165

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Tumur-Ochir, B., Gonchig, B., Nasan-Ochir, E.-O., & Munkhtuuul, A. (2023). The Cave-Burial from the Tsambagarav Mountain (New Artifacts of the Bogtag). Studia Archaeologica, 43(2), 53–69. https://doi.org/10.5564/sa.v43i2.3183

Issue

Section

Articles