IN VITRO ДАХЬ ЭЛЭГНИЙ ХАВДАРЫН ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НАРИЙН ИШТ ЮНГИ (YOUNGIA TENUICAULIS BABC. ET) УРГАМЛЫН ЗАРИМ ХАНДНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Authors

  • Г Номинтуяа Молекул биологийн лаборатори, Биологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар
  • Г Одонтуяа Байгалийн нэгдлийн химийн лаборатори, Хими хими-технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар
  • Ц Оюунсүрэн Молекул биологийн лаборатори, Биологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v54i2.653

Keywords:

Youngia tenuicaulis, хавдарын эс, эсийн хуваагдал, генийн экспресс

Abstract

Уламжлалт анагаах ухаанд өргөнөөр хэрэглэгдэж ирсэн Нарийн ишт юнги (Youngia tenuicaulis Babc. et Stebbings Czer., Compositae) ургамлын элэгний хавдарын эсийн өсгөврийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор эсийн хуваагдлыг дарангуйлах идэвхи өндөртэй байж болох уг ургамлын газрын дээд хэсэг, мөн үндэснээс бэлтгэсэн дихлорметан ба этанолон хандыг ашиглан эсийн болон молекул биологийн аргуудаар судлагаа хийв.
Бидний судалгааны үр дүнд газрын дээд хэсгийн дихлорметан ханд нь in vitro дахь элэгний хавдарын эсийн хуваагдалд сөргөөр нөлөөлж, шилжин ургах чадварыг 86.6%-иар бууруулж, ZPYVE1 болон GPR175 зэрэг генүүдийн экспрессийг дарангуйлж байв.
Youngia tenuicaulis ургамлын газрын дээд хэсгийн дихлорметанханд нь эсийн фокал адхейшн сайт үүсэлтийг саатуулах замаар уг хавдарын эсийн хоруу болон метастатик шинж чанарыг бууруулж байв.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1957
PDF
2732

Downloads

Published

2016-02-28

How to Cite

Номинтуяа, Г., Одонтуяа, Г., & Оюунсүрэн, Ц. (2016). IN VITRO ДАХЬ ЭЛЭГНИЙ ХАВДАРЫН ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НАРИЙН ИШТ ЮНГИ (YOUNGIA TENUICAULIS BABC. ET) УРГАМЛЫН ЗАРИМ ХАНДНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 54(2), 38–47. https://doi.org/10.5564/pmas.v54i2.653

Issue

Section

Articles