ЦЭЭНИЙН ТӨРЛИЙН УРГАМАЛ ДАХЬ ГОЛ НЭГДЛҮҮД

Authors

  • Э Пүрэвдорж Байгалийн нэгдлийн химийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Г Одонтуяа Байгалийн нэгдлийн химийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i01.678

Keywords:

Цагаан цээнэ, Ягаан цээнэ, биологийн идэвхт нэгдэл, молекулын бүтэц, агууламж

Abstract

Бид монгол оронд ургадаг Цээнийн төрлийн Цагаан цээнэ (Paeonia lactiflora Pall.) ба Ягаан цээнэ (Paeonia anomala L.)-н газрын дээд хэсэг, цэцэг, үндэсний химийн бүрэлдэхүүн, найрлагыг харьцуулан анх удаа судалж тэдгээрт кверцетин (1), кемпферол (2), кемпферол-3-O-β-D-глюкопиранозид (3) этилгаллат (4), галлын хүчил (5), 1,2,3,4,6-пентагаллоил-O-β-D-глюкопираноз (6), паеонифлорин (7) зонхилдог болохыг тогтоолоо. Эдгээрээс нэгдэл 1-г Цагаан цээнэ болон Ягаан цээнэ, нэгдэл 3-г Ягаан цээнээс тус тус анх удаа ялгав.
Дээрх хоёр зүйл Цээнийн эмийн түүхий эдэд энгийн фенол (4, 5), таннин (6) болон монотерпений гликозид (7) харьцангуй их байгаа нь тэдгээрийг ялгаж, бүтэц байгууламжийг тодорхойлох явцад тогтоогдлоо. Харин флавоноидын уламжлалын нэгдэл нь (1, 2, 3) бусад ангиллын нэгдлээс бага боловч газрын дээд хэсэгт зонхилж байна.
Цагаан цээнийн газрын дээд хэсэгт нэгдэл 3 (0.108%), 4 (0.216%), 6 (0.165%) их байгаа бол Ягаан цээнийхэд 4 (0.361%), 6 (0.386%) and 7 (0.725%) зонхилж их хэмжээтэй байна. Мөн эдгээр нэгдэл нь Ягаан цээнийн цэцгэнд их илэрч байв. Дээрх хоёр зүйл Цээнийн үндсэнд флавоноидын төрлийн нэгдлүүд илрээгүй бол харин аль алинд нь нэгдэл 4, 7 маш их хэмжээтэй агуулагдаж байна.
Цээнийн төрлийн дээрх хоёр зүйлийн химийн бүрэлдэхүүн, найрлагыг харьцуулан судалсан ажил урьд өмнө байгаагүй тул тэдгээрт зонхилон агуулагддаг биологийн идэвхт нэгдлүүдийн тоо хэмжээг эмийн түүхий эд тус бүрт нь анх тодорхойлсон нь шинжлэх ухааны шинэ мэдээлэл болж байна. Энэ нь эдгээр ургамлын ямар эд, эрхтэнг эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглаж болохыг илэрхийлж буй үнэ цэнэтэй суурь мэдээлэл болохын зэрэгцээ практик ач холбогдолтой юм.

 

Downloads

Download data is not yet available.
Abstract
2120
PDF
4831

Downloads

Published

2016-04-21

How to Cite

Пүрэвдорж, Э., & Одонтуяа, Г. (2016). ЦЭЭНИЙН ТӨРЛИЙН УРГАМАЛ ДАХЬ ГОЛ НЭГДЛҮҮД. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 91–101. https://doi.org/10.5564/pmas.v56i01.678

Issue

Section

Articles