Investigation of drinking water quality in the urban areas of Bulgan province
DOI:
https://doi.org/10.5564/mjgg.v62i46.4234Keywords:
Groundwater quality, CompositionAbstract
Abstract: This research work conducted within the framework of the contracted project "Study, assessment, and recommendations on the quality of drinking water in the center and rural settlements of Bulgan province" in 2022 and has been incorporated into this article following processing of the results. The chemical composition of groundwater was overall dominated by the hydrocarbonate ions prevailed over anions (97.8%). In case of cation, showed that 69.6% of all water points were determined as Ca-HCO3, 17.4% mixed, 10.9% was Na-HCO3, and the remaining 2.2% was S-C-Ca-Mg. In terms of total mineralization, 21.7% is classified as slightly mineralized and 78.3% as fresh. The hardness of the water varies from soft to hard (hardness 2.52-8.4 mg-eq/L). Out of all the samples, only 2.17% are hard, 10.9% are moderately hard, 80.4% are slightly hard, and 6.5% are soft. About 15.2% of the samples were dominated by magnesium and magnesium concent exceeded the standard of drinking water in the 4 samples (8.5%) which was 1.1-2.3 times higher than the permissible level of the standard "Environment. Health protection, Safety Driking water. Hygienically requirements, assesment of the quality and safety" MNS 0900:2018. The calcium ion and total hardness levels exceed the standard in only 2.17% of the samples. Nitrate ions were predominantly detected in the nutrent pollutions, with 6.4% of the samples not meeting the drinking water standards, and 39.1% have low fluoride content, while 26% have high fluoride levels. Microbiological analysis showed that 8.7% of the water points have total bacterial and intestinal group bacteria exceeding the standard requirements. Microelement analysis found uranium (U) in 8.7% (4 wells), strontium (Sr) in 6.5% (3 wells), and manganese (Mn) in 2.2% (1 well) of the samples. Radon (Rn) levels in 13 wells were 1.01-1.92 times higher than the standard, accounting for 28.3% of the total samples. Out of the total 46 samples, 76.1% did not meet the requirements of the MNS 0900:2018 drinking water standard in at least one parameter, indicating the need to ensure the safety of water sources and to enhance and regularize monitoring activities.
Булган аймгийн хот суурин газрын ундны усны чанарын судалгаа
ХУРААНГУЙ: Энэхүү судалгааны ажил нь тус хүрээлэнд 2022 онд хэрэгжсэн “Булган аймгийн төв болон сум, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” гэрээт ажлын хүрээнд хийгдсэн. Судалгаанд хамрагдсан газрын доорх ус нь химийн бүрэлдэхүүний хувьд анионуудаас гидрокарбонатын ион дангаараа давамгайлсан (97.8), катионы хувьд 69.6% нь Сa-HCO3 төрөл, 17.4 % нь Холимог-HCO3, 10.9% нь Na-HCO3, үлдсэн 2.2% нь S-C-Ca-Mg төрлийн ус байна. Нийт эрдэсжилтийн хувьд 21.7% нь цэнгэгдүү, 78.3 % нь цэнгэг устай ангилалд хамаарч байна. Хатуулгийн хувьд зөөлнөөс хатуу (хатуулаг 2.52-8.4 мг-экв/л) устай байна. Судалгаанд хамрагдсан нийт сорьцын зөвхөн 2.17% нь хатуу, 10.9% нь хатуувтар, 80.4% нь зөөлөвтөр, 6.5% нь зөөлөн устай ангилалд тус тус хамаарч байна. Нийт сорьцын 15.2% нь хатуулаг дотроо магни ион зонхилсон устай, 4 худгийн усны /8.5%/ магнийн ион нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад заасан хэмжээнээс 1.1-2.3 дахин их, кальцийн ион болон ерөнхий хатуулгийн хэмжээ нь стандартаас давсан нь нийт сорьцын зөвхөн 2.17%-ийг тус тус эзэлж байна. Шим бохирдлын үзүүлэлтээс нитратын ион давамгайлж илэрсэн ба нийт сорьцын 6.4% нь ундны усны стандартад нийцээгүй, мөн 39.1 % нь фторын агууламж багатай, 23.9% нь ихтэй байна. Нян судлалын шинжилгээгээр нийт уст цэгийн 8.7 % нь нийт нян болон гэдэсний бүлгийн нийт нян илэрч стандартын шаардлага хангахгүй байна. Бичил элементийн шинжилгээгээр уран (U) 4 худаг буюу 8.7%, стронци (Sr) 3 худгийн усанд буюу 6.5%, манганы агууламж нь (Mn) 1 худаг буюу 2.2%-ийг тус тус эзэлж байна. Цацрагийн аюулгүйн үзүүлэлтийн шинжилгээгээр радоны (Rn) нь 13 худгийн усанд стандартад заасан хэмжээнээс 1.01-1.92 дахин их илэрсэн ба энэ нь нийт сорьцын 28.3%-ийг эзэлж байна. Нийт 46 сорьцын 76.1% нь ундны усны MNS 0900:2018 стандартад ямар нэгэн үзүүлэлтээр нийцээгүй дүнтэй гарсан нь усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, хяналт-шинжилгээг тогтмолжуулах, сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Түлхүүр үгс: Газрын доорх усны чанар, найрлага
Downloads
3
References
[1] Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл, Хоёрдугаар дэвтэр, Улаанбаатар, 2012.
[2] ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, “Хэрлэн голыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг зайнаас тандах, хиймэл дагуулын мэдээ ашиглан мониторинг, үнэлгээ хийх технологийн судалгааг хөгжүүлэх” судалгааны явцын тайлан, Улаанбаатар, 2023.
[3] Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл; ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Булган аймгийн төв болон сум суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж, “Гарьд Дизайн” хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 2022.
[4] Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Хөгжлийн түлхүүр – ус, “Сэлэнгэ Пресс” хэвлэх үйлдвэр, х. 229, ISBN 978-99978-3-505-5, 2018.
[5] Монгол Улсын Их Хурал, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 52 дугаар тогтоолын 1 дугаар хавсралт, 2020.
[6] Стандарт, хэмжилзүйн газар, Ундны ус – Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт, MNS 0900: 2018.
[7] R. J. Gibbs, “Mechanism controlling world water chemistry,” Science, vol. 170, pp. 1088–1090, 1970, https://doi.org/ 10.1126/science.170.3962.1088.
[8] Геоэкологийн хүрээлэн, Булган аймгийн инженерийн хийцтэй худгуудын гидрогеологи, техникийн үндсэн үзүүлэлтүүд: төслийн тайлан, Улаанбаатар, 1998.
[9] Геоэкологийн хүрээлэн, Сэлэнгэ аймгийн усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө: төслийн тайлан, Улаанбаатар, 2014.
[10] Үндэсний статистикийн хороо, Булган аймгийн хүн ам, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн нэгдсэн дүн, https://www2.1212.mn/.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Enkhjargal Togtokh, Odsuren Batdelger, Erdenetsetseg Tsogtbayar, Purev-Erdene Erdemjargal, Sandag Dalaijargal

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian Journal of Geography and Geoecology is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Geography and Geoecology a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Mongolian Journal of Geography and Geoecology are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.