Results of research on reforesting degraded areas in the Ulaanbaatar Green Zone
DOI:
https://doi.org/10.5564/mjgg.v61i45.3362Keywords:
Green zone forest, Reforestation, Container seedlings, Seedling, SaplingAbstract
he forests of Mongolia are adapted to the extreme climatic conditions of the mainland, with a relatively slow growth rate. They are susceptible to disruption of their ecosystem balance due to a combination of natural and external influences, and their capacity for regeneration and expansion is limited. In Mongolia, the extent of land that has not been regenerated due to explotation and forest fires exceeds one million hectares. In contexts where the dominant coniferous tree species have been exploited, subjected to intense fire, or impacted by recurrent fires, it is frequently observed that these areas undergo a natural regeneration shift of the original coniferous forest with low-value birch and willow forests. Therefore, in regions where natural regeneration is insufficient, afforestation and restoration experiments were conducted with the primary tree species in areas that had been exploited, subjected to fire, and impacted by forest pests. The research area is situated within the Tuul-Barkh circle of Eastern Khentii, specifically within the Uvur-Baigal forest vegetation zone of Mongolia. The afforestation experiment was conducted in the degraded forest areas of the Yargait pass, Nukht pass, Khandgait pass and Shar-Khooloi pass of Gachuurt, located within the green zone of Ulaanbaatar city. The objective of this study was to identify an appropriate method for afforestation in areas that have been degraded by forest fires and pests within the green zone of Ulaanbaatar. The methods of Dorjsuren were employed to isolate the study sample area and identify the principal parameters of tree taxa. The forest status assessment was done using methods developed by Tsendsuren, as well as an afforestation experiment conducted using the methods of Dashzeveg and Bat-Erdene. The Yargait pass, impacted by forest exploitation; the Nukht pass, affected by forest fire; the Shar-Khooloi pass of Gachuurt, influenced by forest pests; the Khandgait pass, impacted by fire; and forest clearing, all classified as degraded based on a forest status assessment. The results revealed that the survival rate of potted seedlings, is 85.8%, while bare-root seedlings have a survival rate of 77.5%, indicating that potted seedlings have a higher survival rate.
Улаанбаатар хотын ногоон бүсийн доройтсон талбайг ойжуулсан судалгааны дүн
Монгол орны ой нь эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд дасан зохицож ургах бөгөөд өсөлт харьцангуй удаан, байгалийн болоод гадны сөрөг нөлөөнд экосистемийн тэнцвэрт байдлаа амархан алддаг, байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадамж харьцангуй бага байдаг онцлогтой юм. Монгол орны хэмжээнд мод бэлтгэсэн болон ойн түймэрт эрчимтэй шатсан байгалийн аясаар сэргэн ургалт явагдахгүй байгаа 1 сая гаруй га талбай байна. Ой бүрдүүлэгч үндсэн төрлийн шилмүүст моддыг нэлэнхүйд нь огтолсон, түймэрт эрчимтэй шатсан болон олон удаагийн давтан түймэрт нэрвэгдсэн тохиолдолд байгалийн аясаар нөхөн сэргэхдээ үндсэн төрлийн шилмүүст ой ургахгүйгээр аж ахуйн үнэт бус хус, улиангаран ойгоор солигдон ургах байдал элбэг тохиолддог байна. Иймээс байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж байгаа мод бэлтгэсэн, шатсан болон ойн хөнөөлт шавжид өртсөн талбайд үндсэн төрлийн модоор ойжуулах, нөхөн сэргээх туршилт судалгааг гүйцэтгэв. Судалгааны бүс нутаг нь Монгол орны ой-ургамалжлын мужлалаар Өвөр-Байгалийн ой-ургамалжлын мужийн Зүүн Хэнтийн хошууны Туул-Бархын тойрогт хамаарагдана. Ойжуулалтын туршилт судалгааг Улаанбаатар хотын ногоон бүсийн Яргайтын ам, Нүхтийн ам, Гачууртын Шар хоолойн ам, Хандгайтын амны ойд гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн мод бэлтгэл, ойн түймэр, хөнөөлт шавжийн нөлөөгөөр доройтсон талбайд ойжуулалтын ажлын тохиромжтой хувилбарыг боловсруулахад оршино. Судалгааны дээж талбайг тусгаарлах, моддын таксацын үндсэн үзүүлэлтийг тодорхойлоход Доржсүрэн (2012), ойн моддын төлөв байдлын үнэлгээг хийхэд Цэндсүрэн, ойжуулалтын туршилт судалгааг гүйцэтгэхэд Дашзэвэг (1990), Бат-Эрдэнэ (2000) нарын аргазүйг үндэслэл болгов. Судалгааны дүнгээс үзэхэд, Яргайтын амны мод бэлтгэсэн, Нүхтийн амны түймэрт шатсан, Гачууртын Шар хоолойн амны ойн хөнөөлт шавжид өртсөн, Хандгайтын амны түймэрт өртөж, ойн цэвэрлэгээний огтлолт хийгдсэн талбайнууд төлөв байдлын үнэлгээгээр доройтсон ангилалд хамаарагдаж байна. Далд үндэсний системтэй буюу бортоготой тарьцаар ойжуулахад тарьцын амьдралт 85.8%, ил үндэсний системтэй тарьцын амьдралт 77.5% буюу далд үндэсний системтэй тарьцын амьдралтын хувь илүү байна.
Түлхүүр үгс:, Ногоон бүсийн ой, Ойжуулалт, Далд үндэсний системтэй, тарьц, Суулгац
Downloads
27
References
[1]. Ц. Дашзэвэг. Монгол орны шилмүүмт ойг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл. –Улаанбаатар: “Согоо нуур” хэвлэлийн газар”, 224 х, 2014.
[2]. Монгол орны ойн сан, ЗГХА, Ойн газар, Улаанбаатар , 26 х, 2023.
[3]. World Bank, Mongolia Environment Monitor, Ulaanbaatar, Mongolia, p. 38, 2002.
[4]. D. Altrell, E. Erdenejav, and K. Tsogt, Mongolian multipurpose national forest inventory 2014-2017, p. 145, 2019.
[5]. Н. Гомбосүрэн. Монгол улсын Ойн өнөөгийн байдал, хэтийн төлөв. МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг № 1/48 УБ, хх. 3-58, 2009.
[6]. Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2019-2020, 2020
[7]. Ц. Дашзэвэг. Культуры лиственницы сибирской в лиственничных лесах Центрального Хангая и Восточного Хэнтэя МНР, Диссер. На.соис. уч. Степ.канд.. с-х. наук, Уланбатор, 146 с, 1990
[8]. Ж.Бат-Эрдэнэ. Культуры лиственницы сибирской и сосны обыкновенной на вырубках и гарях в подтаежных лесах (на примере в лесорастительных провинции Эг-Хантайской и Селенгинской): Автореф. диссер.канд. сельхоз. наук, Улан-Батор, 22 с, 2000.
[9]. Ч. Доржсүрэн, Ч.Дунаржав, З.Цогт, Г.Цэдэндаш, Ц.Чулуунбаатар. Монгол орны ойн таксацын лавлах. Улаанбаатар: “Бэмби сан” хэвлэлийн газар,” 262 х, 2012.
[10]. Д. Цэндсурэн. Состояние лиственничных насаждений (Larix sibirica Ledeb.) зеленой зоны г. Улан-Батор и перспективы их рекреационного использования: Дисс. на соиск. уч. степ. канд. с.-х. наук.– Санкт-Петербург: СПбГЛТА, 187 с, 2009.
[11]. Г. Цэдэндаш. Умард Монголын ой-ургамалжилтын мужлалын асуудалд. Ой, ан судлалын хүрээлэнгийн эрд.шин.бүтээл, №2, сс. 24-29, 1996.
[12]. О. Одгэрэл. Биологические особенности выращивания сеянцев лиственницы сибирской и сосны обыкновенной в условиях Селенгинской лесорастительной провинции.- Автореф. диссер.канд. сельхоз. Наук, Улан-Батор, 23 с,1998.
[13]. Ц. Дашзэвэг. Шинэсний тарьц ургуулах, ойжуулах зөвлөмж. -Монгол орны ой үүсгэгч голлох төрлийн модны тарьц ургуулах зөвлөмж. Улаанбаатар, хх.5-11, 1996.
[14]. Ц. Дашзэвэг. Тайгажуу шинэсэн ойн мод огтолсон талбайг ойжуулах судалгааны дүн.-Ой, ан судлалын хүрээлэнгийн эрд. шин. бүтээл, Улаанбаатар, хх.48-52, 1996.
[15]. Ч. Доржсүрэн, Ч. Дугаржав, Ж. Түшигмаа. Хангайн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах, ойжуулалт хийх аргачлал. Улаанбаатар, 40 хх. 2024.
[16]. С. Гэрэлбаатар. Таримал нарсан ойн өсөлт, МУИС, ББС, дэд докторын зэрэг горилсон бүтээл, МУИС, Улаанбаатар, 123 х, 2011.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Udval Bayarsaikhan, Batdorj Enkhbayar, Tsendsuren Dagdan, Naranbayar Erdenechuluun, Lkhagvajargal Odrentsen, Azzaya Batkhuyag, Anudari Batbileg, Ganbold Battulga

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian Journal of Geography and Geoecology is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Geography and Geoecology a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Geography and Geoecology are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.