Herder’s attitudes on pastureland use

Authors

  • Narantsatsral Tseren Division of GIS and Remote Sensing, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia https://orcid.org/0000-0002-2960-6669
  • Bayarmaa Vandangombo Division of GIS and Remote Sensing, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Ikhbayar Tsevelmaa Division of Land Management, Agency for Land Administration and Management, Geodesy and Cartography, Ulaanbaatar, Mongolia
  • Zolzaya Adiya Division of GIS and Remote Sensing, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Urtnasan Mandakh Division of GIS and Remote Sensing, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Munkhtur Batkhuu Division of GIS and Remote Sensing, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3074

Keywords:

Pastureland use, grazing pressure, herder, herder household, questionnaire

Abstract

Pastureland occupies 70 percent of the total territory of Mongolia, and more than 70 million head of livestock graze in this pasture. Pastureland use cannot be considered separately from the activities and practices of herders. Therefore, we aimed to assess the condition of pastureland based on the attitudes of herders and to determine ways to improve pastures. In this study, we used the questionnaire survey method, and 317 herding households of Dornod and Khentii provinces participated in the survey. Questionnaires included the following topics: 1. Pastureland use and accessibility; 2. Water supply; 3. Herder’s opinion on the legal regulation of pastures and the necessity of legal regulation; and 4. Main problems of herders. Answers to the questionnaires were later compared with the statistical data on the number of livestock and pasture area, the number of livestock per hectare, and some reports and research findings on pasture utilization. According to the results, the main problems of the herders were the sufficiency of the water supply, the increase in the number of livestock exceeding the carrying capacity of pastures, and wildfires. During 2007-2022, the number of livestock increased by more than 4.9 million, while the pasture area decreased by 1856.3 thousand hectares in these provinces. Also, during the summer and fall of 2007-2022, livestock density per unit hectare of pasture area increased 3.5 times in Dornod province and 2.1 times in Khentii province. In the winter and spring, it increased by 2.45 times in Dornod province and 2.4 times in Khentii province. The growth of livestock numbers was the primary source of livelihood and finances for herders but it was the main reason for pastureland degradation and disputes. Therefore, it is important to manage the growth of livestock numbers through legal regulation.

Малчдын бэлчээр ашиглалтын талаарх хандлага

ХУРААНГУЙ: Монгол орны нийт газар нутгийн 70 хувь орчмыг бэлчээрийн газар эзэлж, тус бэлчээрт 70 сая гаруй толгой мал бэлчээрлэж байна. Бэлчээрийн газрын ашиглалтыг малчдын үйл ажиллагаа, дадал зуршлаас ангид авч үзэх боломжгүй юм. Иймээс бид бэлчээрийг ашиглаж буй гол эзэд болох малчдын саналд тулгуурлан бэлчээр ашиглалтын нөхцөл байдлыг үнэлэх, тэдний санал, тулгамдаж буй асуудалд үндэслэн бэлчээр сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор тус судалгааг хийсэн болно. Энэхүү судалгаанд анкетаар асуулга судалгаа авах арга зүй ашигласан бөгөөд судалгаанд Дорнод, Хэнтий аймгийн 317 малчин өрх хамрагдлаа. Асуулга судалгаа нь бэлчээр ашиглалт, бэлчээрийн хүрэлцээ; усан хангамжийн нөхцөл байдал; бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын талаарх малчдын санал, цаашид ямар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгцээтэй байгааг тодорхойлох; малчдад тулгамдаж буй асуудал гэсэн үндсэн 4 агуулгыг хамарна. Асуулга судалгааны үр дүнг малын тоо толгой, бэлчээрийн талбайн статистик тоо баримт, нэгж га талбайд ногдох малын тооны үзүүлэлт болон бэлчээр ашиглалтын талаарх зарим тайлан, судалгааны дүгнэлттэй харьцуулав. Судалгааны дүнгээс харахад усан хангамжийн хүрэлцээ, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн өсөлт, түймэр зэрэг нь малчдад тулгамдаж буй гол асуудал болж байна. 2007-2022 оны хугацаанд малын тоо толгой эдгээр аймгуудад 4.9 сая гаруйгаар өссөн бол бэлчээрийн талбай эсрэгээрээ 1856.3 мян.га-гаар буурсан байна. Нэгж га бэлчээрийн талбайд ногдох малын нягтшил 2007-2022 оны хугацаанд зун-намрын улиралд Дорнод аймагт 3.5 дахин, Хэнтий аймагт 2.1 дахин; өвөл-хаврын улиралд Дорнод аймагт 2.45 дахин, Хэнтий аймагт 2.4 дахин тус тус өссөн байна. Малын тоо толгойн өсөлт нь малчдад амьдралын баталгаа, санхүүгийн эх үүсвэр болдог хэдий ч эргээд бэлчээрийн хүрэлцээ муудах, маргаан гарах гол шалтгаан болж байна. Тиймээс цаашид малын тоо толгойн өсөлтийг эрх зүйн зохицуулалтаар шийдэх нь чухал юм.

Түлхүүр үгс: Бэлчээр ашиглалт, бэлчээрийн ачаалал, малчин, малчин өрх, асуулга судалгаа.

Downloads

Download data is not yet available.
Abstract
121
PDF
124

References

. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Газрын нэгдмэл сангийн 2022 оны улсын нэгдсэн тайлан”, Улаанбаатар, 2023. July., 27, 2023. Accessed on: September., 25, 2023. [online]. Available: https://opendata.gov.mn/dataset/negdmel-san-tailan

. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Газрын нэгдмэл сангийн тайлан”, 2002-2022.

. Үндэсний статистикийн хороо, статистикийн мэдээллийн нэгдсэн сан, February 09, 2023. Accessed on: September., 25, 2023. [online]. Available: https://www.1212.mn/mn/statistic/statcate/573054/table-view/dt_nso_1001_021v1

. Үндэсний статистикийн хороо, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, April 18, 2023. Accessed on: September., 25, 2023. [online]. Available: https://www.1212.mn/mn/statistic/statcate/48171307/table-view/dt_nso_1001_027v1

. Бэлчээр, эрсдэлийн менежментийн гарын авлага, тогтвортой амьжиргаа-2 төсөл, Бодлого судлалын төв., Улаанбаатар, Монгол улс, 2011.

. Монголын Ногоон алт төсөл “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан 2”, Улаанбаатар хот, 2018. Accessed on: September., 25, 2023. [online]. Available: https://www.greenmongolia.mn/post/103685

. Бэлчээрийн менежментийн тэргүүн туршлагууд, цуврал гарын авлага №1, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо., Улаанбаатар, Монгол улс. Accessed on: September., 25, 2023. [online]. Available: https://cdn.greensoft.mn/uploads/users/45/files/handbook%20belcheer.pdf

. Ногоон алт төсөл, “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан 1”, улаанбаатар хот, 2015. Accessed on: September., 25, 2023. [online]. Available: https://www.greenmongolia.mn/mongol-ornii-belcheeriin-tolov-baidal

. Д.Энхжаргал ба Б.Нарангэрэл, “Бэлчээр ашиглалтыг олон нийтийн хандлагаар тодорхойлох асуудалд”, Монгол орны Газарзүй-Геоэкологийн асуудал, vol. 40, х.79, 2019.

. Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал, Үндэсний статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам., Улаанбаатар хот, Монгол улс. January 01, 2020. Accessed on: September 26, 2023. [online]. Https://www.1212.mn/mn/methodology/list/9066812

. С. Цэрэндаш, Монгол орны бэлчээрийн нөөц, түүнийг ашиглах, хамгаалах бодлогын зарим асуудал. Улаанбаатар, 2012.

. Үндэсний статистикийн хороо, статистикийн мэдээллийн нэгдсэн сан, February 09, 2023. Accessed on: September., 28, 2023. [online]. Available: https://www.1212.mn/mn/statistic/statcate/573054/table-view/dt_nso_1001_021v1

. Азийн хөгжлийн банк, БОНХЯ “Монгол улсын бэлчээрийн тогтвортой байдал: Уур амьсгал болон хүрээлэн буй орчны өөрчлөлтөнд дасан зохицох талаар”, Мандалионг хот, 2014. Accessed on: November., 14, 2023. [online]. Available: https://www.adb.org/sites/default/files/publication/31145/making-grasslands-sustainable-mongolia-mn_0.pdf

. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2022. Accessed on: November., 14, 2023. [online]. Available: https://mofa.gov.mn/branch/maa/616f8ff473bc4a5fc70f21f4

Downloads

Published

2023-12-28

How to Cite

Tseren, N., Vandangombo, B., Tsevelmaa, I., Adiya, Z., Mandakh, U., & Batkhuu, M. (2023). Herder’s attitudes on pastureland use. Mongolian Journal of Geography and Geoecology, 60(44), 158–172. https://doi.org/10.5564/mjgg.v60i44.3074

Issue

Section

Articles