Issues of improving the territorial organization of the health sector in Mongolia

Authors

  • Otgonkhuu Tsedev-ish Division of Social and Economic Geography, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Enkh-Amagalan Sandag Division of Social and Economic Geography, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2512

Keywords:

Health sector, Hospital, Type, Location, Regional development

Abstract

It is important to develop the location, type, and territorial organization of health institutions in line with the regional development, population distribution and settlement system planning in Mongolia with such small populations but large territory, abundant natural and agricultural resources, and a relatively high rate of rural to urban migration. The main purpose of this study was to improve the territorial organization of the health sector in line with regional development, population settlement, and settlement system. The survey covered 330 soums in 21 provinces of Mongolia and the main objectives of this study was the hospital of all soums, their type, and territorial organization. In order to achieve the set of goals and objectives, indicators of the health sector were collected for a year of 2020, developed using the “Methodology for calculating health statistics”, and analyzed in Microsoft Excel, and thematic maps were created in ArcGIS software. According to the methods, potential soums, which are suitable to establish the inter-soum hospital, were assessed based on 10 indicators within 4 groups including population, infrastructure, health sector development, and geographical location, and as the result, 52 out of 330 soums in Mongolia were determined to be suitable for the inter-soum health center. The result is feasible for optimizing the type and location of Mongolia's inter-soum hospital, as well as for regional development, population settlement, and settlement planning. In the future, this research needs to be studied in more depth at the regional, provincial, and soum levels.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг сайжруулах асуудалд

ХУРААНГУЙ

Хүн ам цөөнтэй, өргөн уудам газар нутагтай, байгалийн болон хөдөө аж ахуйн арвин нөөцтэй, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн өндөртэй Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарын байгууллагуудын байршил, хэв шинж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшлын төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлэх нь чухал асуудал юм. Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоотой уялдуулан боловсронгуй болгоход оршино.

Энэ судалгаанд Монгол Улсын нийт 21 аймаг, 330 сумдыг хамруулсан бөгөөд судалгааны үндсэн объект нь нийт сумдын эмнэлэг, түүний хэв шинж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын асуудлыг хамарна. Зорилго, зорилтдоо хүрэхийн тулд эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг 2020 оноор цуглуулан, “Эрүүл мэндийн салбарын статистик үзүүлэлтүүдийг тооцох аргачлал”-ыг ашиглан Microsoft Excel программ дээр анхан шатны боловсруулалтууд хийж, ArcGIS программыг ашиглан сэдэвчилсэн зургууд зохиосон.

Дээрх аргачлалын дагуу сум дундын эмнэлэг байгуулахад тохиромжтой сумдын оновчтой байршлыг тодорхойлохдоо хүн ам, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын хөгжил, газарзүйн байрлал гэсэн үндсэн 4 хүчин зүйлийн хүрээнд 10 шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг эрүүл мэндийн салбарын өнөөгийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулсны үндсэн дээр Монгол Улсын 330 сумын 52 сум нь сум дундын эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэхэд тохиромжтой гэсэн саналыг дэвшүүллээ. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сум дундын эмнэлгийн байршил, хэв шинжийг боловсронгуй болгохоос гадна бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой төлөвлөлт, зохистой тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид энэ судалгааг гүнзгийрүүлэн бүс нутаг, аймаг, сумдын түвшинд нарийвчлан судлах шаардлагатай.

Түлхүүр үгс: Эрүүл мэндийн салбар, Эмнэлэг, Хэв шинж, Байршил, Бүсчилсэн хөгжил

Downloads

Download data is not yet available.
Abstract
125
PDF
145

References

"Эрүүл мэндийн тухай хууль," 2011.

ЭМХТ, "Эрүүл мэндийн үзүүлэлт-2020," 2021.

M.Altanbagana et al, "Geo-spatial Analysis on Regional economic integration and corridors in Asia to related Domestic national development in Mongolia," Proceedings of the second international conference "Belt and Road forum, science and technology exchange", pp. 380-395, 2018.

ХАССТ, "Монгол орны хүн амын дотоод шилжих хөдөлгөөний судалгаа," Улаанбаатар, 2018.

"Эрүүл мэндийн тухай хууль," 2011.

"Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль," 2016.

"Автозамын тухай хууль," 2017.

Б.Батбуян нар, "Хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн зүй тогтол," Улаанбаатар, 2017.

Б.Базаргүр, Б.Батбуян, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх нийгэм, эдийн засгийн газарзүйн тандах судалгаа, Улаанбаатар: Admon printing, 2007.

ҮСХ, "Хүн амын статистик үзүүлэлтүүдийг тооцох аргачлал," 2013.

ҮСХ, "Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдийг тооцох аргачлал," 2009.

Х.Цэдэнсодном, БНМАУ-ын хүн амын газарзүйн зарим үзэгдлийг зураглах онцлог, Улаанбаатар: Шинжлэх ухааны академийн хэвлэх үйлдвэр, 1984.

Х.Цэдэнсодном, Монгол орны хүн ам ба хүрээлэн буй орчин, 2003.

С.Гэрлээ, "БНМАУ-ын хөдөөгийн хүн амын эмнэлгийн үйлчилгээний нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын газарзүйн асуудлууд," МОГЗА , pp. 175-179, 1987.

Downloads

Published

2022-12-29

How to Cite

Tsedev-ish, O., & Sandag, E.-A. (2022). Issues of improving the territorial organization of the health sector in Mongolia. Mongolian Journal of Geography and Geoecology, 59(43), 56–64. https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2512

Issue

Section

Articles