Risk assessment and planning of specially protected areas in Mongolia
(Risk assessment of Khuisiin Naiman nuur monument, Uvurkhangai province)
DOI:
https://doi.org/10.5564/mjgg.v59i43.2509Keywords:
Specially protected area, Management plan, Disaster risk, Assessment, PlanningAbstract
The classic way to keep features and patterns of nature is to take under special protection, but protected areas (PA) cannot remain outside of the risks associated with climate change and human activities. Therefore, we considered methods for conducting disaster risk assessment in protected areas, determining current threats from climate change and human activities, and developing a plan, which accounted for mitigation for the potential future risk. In this study, the risk of a specially protected area was assessed using a disaster risk survey method. The novelty of this study is to emphasize that management planning in PAs is based on the result of the risk assessment. In this study, the “Khuisiin Naiman nuur” protected area was selected as a representative PA, and local economic, social, and disaster data, climatic data of the last decade, and interviews and surveys from representatives of herders, tour companies, travelers, local administrative organizations and private sectors were analyzed. Estimates were made based on data from focus group interviews and questionnaires. The methods and results of this study can be applied to other PA’s protection and utilization planning.
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт
(Хүйсийн 8 нуурын дурсгалт газрын эрсдэлийн үнэлгээ-аюулыг тооцох)
ХУРААНГУЙ
Байгалийн унаган төрх, хэв шинжийг хамгаалах сонгодог арга бол газар нутгийг тусгай хамгаалалтад авах явдал гэж үздэг ч Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) нь уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой бий болох эрсдэлээс ангид үлдэх боломжгүй юм. Иймд бид судалгааны ажлаараа тусгай хамгаалалтай газарт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, уур амьсгалын болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аюулын өнөөгийн түвшнийг тогтоож, цаашид шинээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах арга замыг тусгасан төлөвлөлтийг хийх арга зүйн асуудлыг хөндсөн болно. Судалгаанд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх арга зүйгээр тусгай хамгаалалттай газар нутагт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Судалгааны ажлын гол шинэлэг тал нь ТХГН-т хэрэгжүүлж буй менежментийн төлөвлөлтийг эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилан хийх шаардлагатай гэдгийг онцолж байгаад оршино.
Судалгаанд ТХГН-ийн төлөөлөл болгон Хүйсийн найман нуурын дурсгалт газрыг сонгож, тус бүс нутгийн эдийн засаг, нийгэм, гамшигт үзэгдэл, цаг уурын сүүлийн 10 жилийн статистик мэдээ болон малчид, аялал жуулчлал эрхлэгч иргэд, аялагчид, нутгийн төр захиргааны байгууллагууд, ААН-ийн төлөөллүүдээс авсан фокус ярилцлага, асуулга, анкетын аргуудыг ашигласан мэдээлэлд тулгуурлан тооцоолол хийсэн. Тухайн судалгааны арга зүй, судалгааны үр дүнг бусад ТХГН-ийн хамгаалалт, ашиглалтын төлөвлөлтөд хэрэглэж, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.
Түлхүүр үгс: Тусгай хамгаалалттай газар нутаг, Менежментийн төлөвлөгөө, Гамшгийн эрсдэл, Үнэлгээ, Төлөвлөлт
Downloads
210
References
Н.Оюунчимэг, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн байршил ба менежментийн зарим асуудал”, докторын зэрэг горилсон диссертац, Улаанбаатар: ХШУИС, МУИС, 2019.
Б.Оюунгэрэл, "Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг", Улаанбаатар, ШУА, 2004.
П.Чимэдцэрэн., Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам, докторын зэрэг горилсон диссертац, Улаанбаатар, 2018.
Б. Баяржаргал, Гамшгийн нэр томьёоны тайлбар толь, Улаанбаатар, 2012.
ОБЕГ, Гамшгийн эрсдэлийн удирдлагын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар, 2020.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Amartuvshin Ragchaabazar, Oyunchimeg Namsrai, Altansukh Ochir, Chimedtseren Purevjav, Gantsooj Bavuukhand
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian Journal of Geography and Geoecology is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Geography and Geoecology a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Geography and Geoecology are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.