The Value of Pastureland Ecosystem Provisioning Services (Tsenkher soum in Arkhangai Province)
DOI:
https://doi.org/10.5564/mjb.v4i30.2585Keywords:
Tsenkher soum, pasture, ecosystem service, value of ecosystem provisioning servicesAbstract
Ecosystem services are the benefits that people receive from ecosystems and fall into four types: provisioning services, regulating services, cultural services, and supporting services. These ecosystem provisioning services include direct consumption of meat, milk, food supplements, water, and medicines. International research on the value of ecosystem services began in the 1970s. In our country, it started in 2017 by assessing the ecosystem services of protected areas. However, there are no studies evaluating the services of pastureland ecosystems, which cover more than 80 percent of the total area. The aim is to estimate the value of pasture ecosystem provisioning services in Tsenkher soum of Arkhangai aimag and the benefits that herders receive from pastureland ecosystems. T s e n k h e r soum of Arkhangai aimag counted 823629 SU (sheep unit) in 2021. Total livestock consumes 5076651.1 h of fodder and 928887.3 m³ of water per year. 1450 herder households in the soum receive 192.9 billion MNT/year in supply services from pasture ecosystems. This means that one herder household in the soum receives an average of 133.1 million MNT in provisioning services. The soum should provide 693.3 thousand MNT per hectare of pasture for 0.96 SU. Unfortunately, due to overgrazing in the soum, the supply of pasture ecosystems per sheep has decreased by 2.6 times. This has led to a reduction in livestock size, declining productivity of products such as milk, dairy and meat, and a decline in cashmere yields.
Бэлчээрийн экосистемийн хангамжийн зарим үйлчилгээний үнэ цэнэ
(Архангай аймгийн Цэнхэр сумын жишээгээр)
Хураангуй: Экосистемийн үйлчилгээ гэж экосистемээс хүмүүсийн авч буй ашиг шимийг хэлэх бөгөөд хангамжийн, зохицууулалтын, соёлын, дэмжих гэсэн үндсэн 4 төрөлтэй. Эдгээрээс хүмүүсийн шууд хэрэглэж буй мах, сүү, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ус, эм бэлдмэл зэрэг ашиг шимийг экосистемийн хангамжийн үйлчилгээнд хамруулан ойлгодог. Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох судалгаа олон улсад 1970 оноос эхэлсэн. Манай оронд 2017 оноос ТХГН-уудын экосистемийн үйлчилгээг үнэлэх ажлууд хийгдэж байна. Харин нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн экосистемийн үйлчилгээг үнэлсэн судалгааны ховор байна. Энэхүү өгүүлэлд бид ойт хээрийн бүслүүрийг төлөөлүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумыг сонгон авч, бэлчээрийн хангамжийн үйлчилгээний үнэ цэнэ, малчдын экосистемээс авч буй ашиг шимийг тооцохыг зорилоо. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт амьдардаг 1450 малчин өрхийн 823629 хонин толгой мал жилд 5076651.1 ц өвс тэжээл, 928887.3 м³ ус хэрэглэж байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл тус сумын нийт малчин өрх бэлчээрийн экосистемээс жилд 192.9 тэрбум төгрөг, 1 малчин өрх дунджаар 133.1 сая төгрөгийн хангамжийн үйлчилгээ авч байна. бидний тооцоолсноор тус сумын нэг га бэлчээрийн экосистем жилд 0.96 хонин толгой малд 693.3 мянган төгрөгийн хангамжийн үйлчилгээ үзүүлэх багтаамжтай. Гэвч сумын бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор нэг хонин толгой малын бэлчээрийн экосистемээс авах хангамжийн үйлчилгээ 2.6 дахин багасаад байна. Энэ нь мал давжаарах, сүү, цагаан идээ, мах зэрэг бүтээгдэхүүний ашиг шим нь муудах, ноос ноолуурын гарц багасах шалтгаан болж байна.
Түлхүүр үгс: Цэнхэр сум, бэлчээр, экосистемийн үйлчилгээ, хангамжийн үйлчилгээний үнэ цэнэ
Downloads
135
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Oyunbileg Munkhzul, Damdindorj Manidari, Indree Tuvshintogtokh, Oyunbileg Munkhzul
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
The authors grant the Mongolian Journal of Botany a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Botany are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.