Established by INASP in 2011. Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.
МОНГОЛЫН БОТАНИКИЙН СЭТГҮҮЛД БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. “Монголын Ботаникийн сэтгүүл” нь Ботаникийн шинжлэх ухааны суурь чиглэл болох ургамлын ангилалзүй, ургамлын аймаг, ургамалжил, ой судлал, ургамлын нөөц судлал, анатоми, экофизиологи; интродукц, генофонд, генетик селекци, экологи, гарвалзүй (филогенез), түүхэн хөгжил (эволюци), онтогенез, биологи, биохими, биотехнологи, молекул биологийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл (original paper), мэдээлэл, эрдэмтдийн дурсамж зэрэг нийтлэгдээгүй бүтээлийг хүлээн авах бөгөөд жилд нэгээс доошгүй удаа
эмхэтгэн гаргана.
1.2. Нийтлүүлэх бүтээлийг монгол, англи хэлээр хүлээх авах бөгөөд монгол хэл дээр бичсэн тохиолдолд хураангуйг англи хэл, англи хэл дээр бичсэн тохиолдолд хураангуйг монгол хэл дээр бэлтгэн ирүүлнэ.
ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИХ ШААРДЛАГА
Эрдэм шинжилгээний өгүүллийг Windows-ын Microsoft Word программын Times New Roman фонтын 11 pt өндөртэй үсгээр нэг багананд бичиж, цаасны зүүн гар талд 3 см, баруун гар талд 2 см, дээд, доод талд 2.5 см, мөр хооронд 1.5 pt зай үлдээнэ. Header, Footer командыг ашиглахгүй, мөн хуудасны дугаарыг тавихгүй ба 6000-аас дээшгүй (онцгой тохиолдолд түүнээс дээш) үгэнд багтаана.
Текстийн мөрийг үргэлжлүүлэн дугаарлана (continuous line number).
Сэтгүүлд нийтлүүлэх бүтээл нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүтээлийн нэр: Бүтээлийн нэрийг хамгийн эхний мөрийн төв хэсэгт эхний үсгийг томоор (Sentence case), хар үсгээр (Bold) голлон бичнэ.
Зохиогчийн нэр хаяг: Зохиогчийн нэрийг гарчгийн доор мөрийн төв хэсэгт хар үсгээр (Bold) бичнэ. Зохиогчийн овог, нэрийг бүтнээр нь бичнэ. Хэрэв олон зохиогчтой бол нэр бүрийн ард дугаар (1), таслал тавина. Нэг байгууллагын зохиогчдыг нэг ижил дугаараар тэмдэглэнэ. Зохиогчийн ажилладаг байгууллагын нэр, лабораторийн нэр, шуудангийн хаяг, улсын нэрийг зохиогчдын нэрийн доор дугаар (1) тавьж бүтнээр бичнэ.
Хураангуй: Өгүүлэл бичсэн хэлээр судалгааны үндэслэл, зорилго, аргазүй, түлхүүр үр дүн, дүгнэлтийг товчлон оруулж, 250-300 үгэнд багтаан бичнэ.
Түлхүүр үг: Бүтээлийн утга санааг тодорхойлохуйц, ганц тоогоор илэрхийлэгдсэн 5-аас доошгүй нэр үг байх бөгөөд үг хоорондыг таслалаар тусгаарлан бичнэ.
Удиртгал: Энэ хэсэгт тухайн судалгааны үндэслэл, шаардлага, таамаглал, зорилгыг бичнэ.
Материал, арга зүй: Судалгаа хийсэн талбайн мэдээлэл, дээж материалын тоо хэмжээ, өгөгдөл мэдээллийн эх сурвалж, хугацаа, ашигласан аргазүй, багаж, эм урвалж, статистик боловсруулалтад ашигласан программ хангамж, анализ зэргийг тодорхой бичнэ.
Үр дүн: Өөрийн судалгааны үр дүнг зорилгын дагуу тайлбарыг давхардуулахгүй тодорхой бичнэ.
Хэлэлцүүлэг: Энэ хэсэгт үр дүнгээ бусад судалгааны үр дүн, дүгнэлтүүдтэй харьцуулж, өөрийн судалгаагаар гарсан шинэлэг талыг тодруулан, учир шалтгааныг тодорхой тайлбарлан бичнэ.
Дүгнэлт: Өөрийн судалгааны үр дүнг зорилгод нийцүүлэн дүгнэж оруулна.
Талархал: Уг судалгааг санхүүжүүлсэн төсөл, грантын нэр, дугаар, ивээн тэтгэсэн, тусалж дэмжсэн, зөвлөгөө өгсөн, судалгаанд оролцсон байгууллага, хувь хүнд талархал илэрхийлнэ. Тухайн хүний нэр зохиогчийн жагсаалтанд орсон бол талархалд орохгүй.
Эшилсэн бүтээл: Үндсэн текстэнд эшилсэн бүтээлүүдийг жагсаахдаа зохиогчийн нэрсийг үсгийн дарааллаар бичнэ.
Abstract (in English): Өгүүллийн нэр, зохиогчийн нэр (овог, нэр), албан байгууллагын нэр, лабораторийн нэр, шуудангийн хаяг, улсын нэр байх бөгөөд өгүүллийн хураангуйг зөвхөн англи хэл дээр 250-300 үгэнд багтаах бөгөөд түлхүүрийг мөн англи дээр бичсэн байна.
Техник үзүүлэлт (Specifications):
Бүх хэмжигдэхүүнд олон улсын нэр томьёо хэрэглэж, нэгжийг Си (SI) системд, ургамлын хослол нэршлийг налуулж (Italic), харин төрлөөс дээш таксон болон нээгчийн латин нэрийг үл налуулж бичнэ (Regular). Ургамлын нэр дахин давтагдвал нээгчийн бүтэн юмуу хураангуй нэрийг бичилгүй орхино. Ургамлын шинжлэх ухааны монгол нэр томъёо нь улсын нэр томъёоны комиссоор батлагдсан байхыг чухалчилна.
Хүснэгт: Бичвэр дэх хүснэгт бүрийн дээд хэсэгт мөр голлосон тайлбар гарчиг
байх бөгөөд хүснэгтийг xlsx, xls өргөтгөл бүхий файлаар байна. Жишээлбэл:
Хүснэгт 1. Газрын дээрх фитомассын хөдлөлзүй гэх мэт.
Зураг: Фото, гар зураг, диаграмм, сканер ашиглаж оруулсан бүдүүвч болон фото зургийг дор хаяж 300 dpi нягтралтай (resolution), tiff, jpeg, png өргөтгөл бүхий файлаар авна. Зураг, бүдүүвч, диаграммын тайлбарыг тэдгээрийн доор мөр голлуулан бичнэ. Жишээлбэл: Зураг 1. Газрын дээрх фитомассын хөдлөлзүй гэх мэт.
Томъёо: Бүх математик илэрхийллүүд Equation-ыг ашиглаж, мөрийн голд бичнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрийн төгсгөлд бага хаалтан дотор тавина.
Эшлэл: Өгүүллийн үндсэн бичвэрт тодорхой эх сурвалжаас эшлэл татсан тохиолдолд уг бүтээлийн зохиогчийн нэр болон бүтээлийн нийтлэгдсэн оныг бичнэ. Жишээ нь: Нэг зохиогчтой бол (Санчир, 2011) эсвэл Санчир (2011). Хоёр зохиогчтой (Дугаржав, Доржсүрэн, 2020) эсвэл Дугаржав, Доржсүрэн (2020). Гурав ба түүнээс дээш олон зохиогчтой бол эхний зохиогчийн нэрийн ард "нар", нийтлэгдсэн он тэргүүтнийг бичнэ. Жишээ нь: (Санчир нар, 2011) эсвэл Санчир нар (2011). Хэрэв ижил зохиогчтой, нэг онд нийтлэгдсэн бүтээл байвал
(Санчир, 2011a) эсвэл (Санчир нар, 2011b) г.м. эшлэл авна. Өгүүлэл бичсэн хэлийг харгалзалгүйгээр эшлэл татсан бүтээлийн нэрийг хэвлэгдсэн хэлээр нь үндсэн бичвэр, “Эшилсэн бүтээл"-д оруулна. Жишээлбэл: монгол хэлээр бичсэн өгүүлэлд англиар хэвлэгдсэн бүтээлийг (Farris, 2011) эсвэл Farris (2011); (Atsushi et al., 2012) эсвэл Atsushi et al. (2012); (Liu and Tumen, 2018) эсвэл Liu and Tumen (2018) байдлаар эшилнэ.
Эшилсэн бүтээлийн жагсаалт: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэгдсэн он, өгүүлэл, нийтлэлийн гарчиг, сэтгүүл эсвэл ном бүтээлийн нэр, цувралын дугаар, холбогдох хуудасны дугаар гэсэн дарааллаар бичиж, дараах байдлаар жагсаана. Үүнд:
Өгүүлэл (Paper, article, short communication):
1. Atsushi M., Tomoaki N., Tuvshintogtokh I., Mandakh B., Munkhjargal B. 2012. Soil Physical Properties to Grow the Wild Licorice at Semi-Arid Area in Mongolia. Journal of Arid Land Studies, 22(1): 33–36.
2. Chinsu L., Khongor Ts., Chang L. 2012. An Empirical Model-Based Method for Signal Restoration of SWIR in ASD Field Spectroradiometry. Photogrammetric Engineering & Remote Sensing, 78(2): 119–127.
3. Farris J. S. 2011. Testing significance of incongruence. Cladistics, 10(39): 315–319.
4. Манибазар Н.2012. Монгол орны цайдамыг танихуй. Ботаникийн хүрээлэнгийн бүтээл, 14: 72–80.
Ном (Book):
1. Bridson D., Forman L. 1999. The herbarium handbook. Kew: Royal Botanic
Gardens.
2. Доржсүрэн Ч. 2012. Монгол орны ойн таксацын лавлах. Улаанбаатар:
Бемби сан.
3. Hilbig W. 1995. The Vegetation of Mongolia. Amsderdam: SBC Academic
Publishing.
Номын бүлэг (Chapter):
1. Fujita N., Amartuvshin N. 2012. Distribution patterns of vegetation as a fundamental factor in Mongolian ecosystems. The Mongolian Ecosystem Network: Environmental Issues Under Climate and Social Changes (Eds: N. Yamamura et al), Ecological Research Monograph, Springer Japan, 23–29.
Хянан тохиолдсон ном (Edited books):
1. Holmgren P.K. and Bartnett L.C (eds.). 1990. Index Herbariorum. part1: The herbaria of the world. 8th edition. Bronx: New York Botanical Garden.
Хурлын эмхэтгэл (Conference thesis):
1. Аmartuvshin N. and Ochgerel N. 2012. Seosonal changes in Mongolia, Proc. of Int. conf.,"East Asian Environment and Biodiversity", June 17-18, Seoul, Korea: 72–123.
2. Saruul N. 2010. Species composition o tribe Triticeae Dum. in Mongolia, Proc. of Int. conf. “Ecological Consequences of Biosphere Processes in the Ecotone Zone of Southern Siberia and Central Asia”, September 01-03, Ulaanbaatar, Mongolia: 219–221.
Эрдмийн зэрэг горилсон бүтээл (Dissertation):
1. Амартүвшин Н. 2012. Монгол орны Өмхий-өвс төрлийн үр ба хөврөлийн морфологийн онцлог. Биологийн ШУ-ны докторын зэрэг (Ph.D) горилсон бүтээл, МУИС, 112.
2. Тушигмаа Ж. 2012. Лесовозобновительные процессы на вырубках и гарях в сосновых лесах Монголии Дисс. канд. биол. наук, СанктПетербург, 172.
3. Richmond J. 2004. Steady State Thermal Condustivity, Thesis of Ph.D. degree, University of Connecticut, 80.
Интернет бүтээл (E-Books, E-Paper):
Tseng Y.C. 1996. Pertya in Flora Reipublicae Popularis Sinicae. Vol.79. Beijing: Science Academic Press, 3–21. http://www.edata-center.com/ebooks
Weniger G.C., de Andrés-Herrero M., Bolin V., Kehl M., Otto T., Potì A. 2019. Late Glacial rapid climate change and human response in the Westernmost Mediterranean (Iberia and Morocco). PLoS ONE, 14(12): e0225049. https://doi.org/10.1371/
Өгүүлэл дотор үгийн тайлбар хийхдээ тухайн үгийн баруун дээд буланд араб тоогоор зүүлт хийж (Footnote), харгалзах тайлбарыг уг хуудсанд багтаан бичнэ.
ГУРАВ. БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ
3.1. “Монголын Ботаникийн сэтгүүл”-д бүтээл хүлээх авах зарлалыг хүрээлэнгийн веб сайтад нээлттэй байршуулж, 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.
3.2. Эрдэм шинжилгээний бүтээлийг Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас томилогдсон бүтээлийн редакцийн нарийн бичгийн дарга журмын дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалган хүлээн авна.
3.3. Уг сэтгүүлийн редакцийн нарийн бичгийн даргад эрдэм шинжилгээний бүтээл ирүүлсэн өдрийг бүтээл “Хүлээн авсан”, мэргэжлийн нэг хүнээр шүүмж хийлгэн хүлээн авч бүтээлийг зохиогчоор шаардлагатай засвар хийлгэн ирүүлсэн өдрийг “Засвар хийсний дараах”, бүтээлийг техник редактор хүлээн авч хэвлэлийн шаардлага хангасан гэж үзсэн өдрийг “Хэвлэлтэнд авсан” гэж тус тус үзнэ.
3.4 Бүтээлд шаардлага хангаагүй эсвэл хэвлэх чиглэлд тохироогүй материалыг зохиогчид буцаана.
ДӨРӨВ. БУСАД
4.1 Уг бүтээлд хэвлэгдсэн материалыг Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Сэтгүүлд бүтээл нийтлүүлсэн зохиогч бүрт сэтгүүлийн 1 хувийг олгоно.
Жич: Бүтээлд хэвлэгдэх өгүүллийн бичих загварыг хавсралтаас харна уу.
Шуудангийн хаяг: 13330 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө–54а, ШУА-ийн I байр, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт
хүрээлэн, Монголын Ботаникийн сэтгүүлийн редакцийн зөвлөл
Утас: 45 35 81, Факс: (976-11) 45 18 37
Copyright on any research article in the Mongolian Journal of Botany is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Botany a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Botany are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.
Mongolia Journals Online (MongoliaJOL) is a member of the Ubiquity Partner Network coordinated by Ubiquity Press. According to the EU definitions, MongoliaJOL is the data controller, and Ubiquity Press are the service providers and data processors. Ubiquity Press provide the technical platform and some publishing services to MongoliaJOL and operate under the principle of data minimisation where only the minimal amount of personal data that is required to carry out a task is obtained.
More information on the type of data that is required can be found in Ubiquity Press’ privacy policy below.
We take seriously our duty to process your personal data in a fair and transparent way. We collect and manage user data according to the following Privacy Policy. This document is part of our Terms of Service, and by using the press portal, affiliated journals, book, conference and repository websites (the “Websites”), you agree to the terms of this Privacy Policy and the Terms of Service. Please read the Terms of Service in their entirety, and refer to those for definitions and contacts.
There are four main categories of personal data stored by our journal platform, our press platform, and our book management system; Website User data, Author data, Reviewer data and Editor data.
The minimum personal data that are stored are:
Optionally, the user can provide:
The data subjects have complete control of this data through their profile, and can request for it to be removed by contacting info@ubiquitypress.com
We regularly backup our databases, and we use reliable cloud service providers (Amazon, Google Cloud, Linode) to ensure they are kept securely. Backups are regularly rotated and the old data is permanently deleted. We have a clear internal data handling policy, restricting access to the data and backups to key employees only. In case of a data breach, we will report the breach to the affected users, and to the press/journal contacts within 72 hours.
Personal information is only used to deliver the services provided by the publisher. Personal data is not shared externally except for author names, affiliations, emails, and links to ORCiD and social media accounts (if provided) in published articles and books which are displayed as part of the article/book and shared externally to indexes and databases. If a journal operates under open peer review then the reviewer details are published alongside the reviewer details.
1.1 what data we collect
1.2 why we collect the data
1.3 what we do (and don’t do) with the data
1.4 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
2.1 what data we collect
2.2 why we collect the data
2.3 what we do (and don’t do) with the data
2.4 why we store the data
2.5 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
3.1 what data we collect
3.2 why we collect the data
3.3 what we do (and don’t do) with the data
3.4 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
4.1 what data we collect
4.2 why we collect the data
4.3 what we do (and don’t do) with the data
4.5 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
5.1 what data we collect
5.2 why we collect and store the data, and for how long
5.3 what we do (and don’t do) with the data
5.4 what to do if you want to get a copy of your data or want your data to be removed
We may choose to buy or sell assets. In the case that control of data changes to or from Ubiquity Press and a third party, or in the case of change of ownership of Ubiquity Press or of part of the business where the control of personal data is transferred, we will do our best to inform all affected users and present the options.
(Updated: 18 May 2018)
Established by INASP in 2011. Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.