https://mongoliajol.info/index.php/MJB/issue/feed Mongolian Journal of Botany 2024-02-27T16:27:32+00:00 Tuvshintogtokh Ideree monjourbot@mas.ac.mn Open Journal Systems
Published by the Botanic Garden and Research Institute, Mongolian Academy of Sciences.
Abstracting and indexing in Google Scholar, Dimensions, and EBSCO Discovery service
https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3259 Editorial 2024-02-27T14:14:40+00:00 Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn
No abtract in English
2023-12-28T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Indree Tuvshintogtokh https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3274 Монгол орны ургамлын аймагт болон ургамал-газарзүйн тойргуудад шинээр нэмэгдэж буй ургамлын зүйлүүд 2024-02-27T16:27:32+00:00 Urgamal Magsar urgamalm@mas.ac.mn
No abtract in English
2023-12-28T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Urgamal Magsar https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3260 Effect of grazing on main elements C, N, and P content in nutrition cycle of plant and soil in the meadow 2024-02-27T14:17:57+00:00 Gachmaa Batzaya batzayag@mas.ac.mn Jukov Azzaya batzayag@mas.ac.mn Tsogtsaikhan Tumenjargal batzayag@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn Narmandakh Enkhriimaa batzayag@mas.ac.mn
We conducted this analysis using the long-term vegetation monitoring field in the Laboratory of Plant Vegetation and Plant Economics of Botanical Garden and Research Institute. This study aimed to evaluate the effect of grazing on C, N, P, moisture content, the difference between plant species, and soil depth.
The soil and plant samples used in the study were prepared according to the updated methodology (2019) on the topic “Effects of grazing on some factors of steppe ecosystem services” and laboratory analysis was conducted. The carbon (C), phosphorus (P), and moisture content of the 7 dominant plant species in the fenced field were high, whereas the N-nitrogen content was high in the unfenced field. Furthermore, the difference between the fenced and unfenced plant species was very high (p 0.05).
The soil moisture content of the fenced field and the content of carbon (C), nitrogen (N), and phosphorus (P) in the soil of the unfenced field were high, respectively. The content of C-carbon, N-nitrogen, P-phosphorus, and moisture were the highest in the depth of 0-10 cm of the fenced and unfenced field. There was no difference between the depth of 10-30 cm and 30-50 cm.
The content of C-carbon, N-nitrogen, P-phosphorus, and moisture varies significantly depending on soil depth (p 0.05). As a result, grazing has a definite effect on the carbon (C), nitrogen (N), phosphorus (P), and moisture content of soil and plants. The plant’s C-carbon content (0.1-0.3%), P-phosphorus content (0.1-0.4%), moisture content (0.1-0.2%) decreased, and N-nitrogen content (0.1-0.6%) increased.
In the case of soils, the phosphorus content increased (0.4-0.8 mg/kg) and no changes were observed in the other variables numerically (p> 0.05). This study found that grazing has a stronger effect on plant C-carbon and N-nitrogen content than soil.
Татмын нугын хөрс болон ургамлын тэжээлийн эргэлтэд  гол үүрэг гүйцэтгэгч зарим элементийн (C, N, P) агууламжид мал бэлчээрлэлтийн нөлөө
Түлхүүр үгс: С- нүүрстөрөгч, N- азот, P-фосфор, татмын нуга, хөрс, ургамал
2022-12-10T00:00:00+00:00 Copyright (c) 2022 Gachmaa Batzaya, Jukov Azzaya, Tsogtsaikhan Tumenjargal, Indree Tuvshintogtokh, Narmandakh Enkhriimaa https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3261 Comparative study of biochemical characteristics, external and internal structure of roots in natural and cultivated Scutellaria baicalensis Georgi. 2024-02-27T14:35:52+00:00 Tsambaa Battseren battserents@mas.ac.mn Gachmaa Batzaya batzayag@mas.ac.mn Gundsambuu Tserenkhand battserents@mas.ac.mn Jukov Azzaya battserents@mas.ac.mn
Байгалийн гүүнхөх (Scutellaria baicalensis Georgi)-ийн үндэсний гарц, гадаад, дотоод бүтэц, биохимийн харьцуулсан судалгаа
Хураангуй: Энэхүү судалгаа нь байгалийн ургамлын нөөцийг хамгаалах, тарималжуулан ашиглаж үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлэн, дотоодод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд байгалийн болон таримал
ургамлын түүхий эдийг өөр хооронд нь ялгах арга аргачлал, стандартыг боловсруулах зорилготой.
Байгалийн гүүнхөх нь Монголын Дорнод хэсэгт уулын хажуу, нам уул, цав толгодын дунд д.т.д. 730-1150 м өндөрт ургаж, үндэсний гарц 1м2 талбайд 62.8 гр/м2 , бодгалийн тоо дунджаар 4, үндэсний хуурай жин дунджаар 15.7гр, хаталтын хувь 60.6%-тай. Таримал хэлбэрт үндэсний гарц 122.4 гр/м2, бодгалийн тоо нэгж талбайд дунджаар 9, үндэсний хуурай жин дунджаар 13.6 гр байна. Хаталтын хувь нь 64.6%-тай байна.
Байгалийн гүүнхөхийн үндэсний гадаад бүтцийн харьцуулсан судалгаагаар G1 буюу үржлийн залуу насны бодгалийн үндэсний хүрэн хальс байгалийн дээжинд 2-3 давхар зузаан, голч хэсэг бараан, хөвсгөр хуураймтгай, нягт биш, үндэсний диаметр
0.6-3см дунджаар 1.5±0.7 см. Харин таримал хэлбэрт үндэсний хүрэн хальс нимгэн,  голч нь цайвар, хөвсгөр хуурамтгай биш, нягт, үндэсний диаметр 0.6-2см дунджаар 1.2±0.5 см байсан бол үнэр, амтын хувьд 2 хэлбэрт үндэс содон үнэргүй, гашуун
амттай байв. Байгалийн үндэсний перидермийн давхраа зузаарсан, үндэсний ихэнх хэсгийг модожсон паренхим, гуурсууд томорч хөндий зай үүсгэж байгаагаас харахад, 3 настай харьцангуйгаар хуурайсаг нөхцөлд ургасан болохыг илэрхийлж байна. Харин таримал Байгаль гүүнхөхийн үндэсний анхдагч холтосны давхраа эвдэрч перидермийн давхраа үүсгэсэн, үндэсний төв хэсэгт байрлах модлогийн эсүүд, гуурс жигд хөгжсөн ньгуравдагч бүтэц рүү шилжиж байгааг харуулж байна
Нийлбэр алкалоид, чийгийн агууламж нь эмийн түүхий эдийн стандартыг (0.3%, 0.75-1.8%) хангаж байсан ба байгаль болон таримал хэлбэр хооронд статистик ялгаа (p>0.05) харагдахгүй ч тоон утгаараа байгалийн дээжинд өндөр байх хандлага ажиглагдсан.
Түлхүүр үгс: Байгалийн гүүнхөх, үндэсний гадаад, дотоод бүтэц, нийлбэр алкалоид
2023-12-29T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Tsambaa Battseren, Gachmaa Batzaya, Gundsambuu Tserenkhand, Jukov Azzaya https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3262 Precipitation and temperature effect on changes in the Importance Relative Value (IRV) of dominant species in the Stipa gobica-Allium polyrhizum-Artemisia frigida community of Desert steppe 2024-02-27T14:53:19+00:00 Purevdorj Khatansaikhan khatansaikhan_p@mas.ac.mn Nyamjantsan Nyambayar khatansaikhan_p@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn Bayasgalankhuu Lyankhua khatansaikhan_p@mas.ac.mn
This study was carried out from 2010 to 2022, conducted in the long-term monitoring research area of the vegetation community in the desert steppe of Dalanjargalan soum, Dornogovi province. We had been determined the Importance and Relative Value (IRV) of the dominant species in the vegetation community of desert steppe, which were Allium polyrhizum, Artemisia frigida, and Stipa gobica at the two different plots that were fenced and non-fenced. Therefore, we also examined the Pearson correlation between IRV of dominant species and climate (mean air temperature, total precipitation, and mean soil temperature by annual and growing season which were from April to October) and livestock. Our results showed that at IRV of Artemisia frigida was 2.8 times increased then became the primary dominant community in the non-fenced plots in 2022. On the other hand, the IRV of Allium polyrhizum decreased by 3.3 times, the IRV of Stipa gobica was 1.9 times increased then it became the primary dominant of the community in the fenced plot in 2022. The Pearson’s correlation analysis result showed that mean air temperature and soil temperature of the growing season were positively affecting on IRV of Stipa gobica, but negatively affecting on IRV of Allium polyrhizum. In the future, when the soil temperature during the plant growth period increases by 1oC the IRV of Allium polyrhizum tends to decrease by 0.03 times, while IRV of Stipa gobica tends to increase by 0.03 times will increase. Therefore, IRV of Stipa gobica will increase by 2.41 times which growing season mean air temperature will increase by 1oC. According to this, Stipa gobica, which is the main dominant of the desert steppe community, increases with a positive direct relationship to the average soil and air temperature during the growing season and tends to play the role of the main dominant of the community.
Цөлөрхөг хээрийн Агь-таана-говийн хялганат бүлгэмдлийн зонхилогч зүйлүүдийн үүрэг оролцооны үзүүлэлтийн өөрчлөгдөлд цаг агаарын үзүүлэлтүүдийн нөлөөлөл, цаашдын хандлага
Хураангуй Энэхүү судалгаа нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын цөлөрхөг хээрийн Агь-таана-говийн хялганат бүлгэмдлийн мал бэлчээрлэлттэй болон бэлчээрлэлтгүй талбайн гол зонхилогчид болох Allium polyrhizum, Artemisia frigida ба Stipa gobica зүйлүүдийн бүлгэмдэл дэх үүрэг оролцооны өөрчлөгдлийг 2010-2022 оны өгөгдлийг ашиглан тодорхойлов. Тус зонхилогчдын үүрэг оролцооны үзүүлэлтэд цаг агаар болон малын тооны хамаарлыг статистик боловсруулалтаар шалгав. Үүний үр дүнд 2022 онд мал бэлчээрлэлттэй талбайд Artemisia frigida -ийн үүрэг оролцооны үзүүлэлт 2.8 дахин нэмэгдэн тэргүүн зонхилогч болж, Stipa gobica ба Allium polyrhizum нар дэд зонхилогчдын үүрэг гүйцэтгэж байгаа бол мал бэлчээрлэлтгүй талбайд Stipa gobica-ийн үүрэг оролцооны үзүүлэлт 1.9 дахин нэмэгдэж тэргүүн зонхилогч, харин Artemisia frigida ба Allium polyrhizum -ийн үүрэг оролцоо 3.3 дахин буурч дэд зонхилогчдын үүрэгтэй болсон байна. Мал бэлчээрлэлтгүй талбай дах Allium polyrhizum -ийн үүрэг оролцооны үзүүлэлт ургамал ургалтын үеийн хөрсний дундаж температураас урвуу сул хамааралтай, харин Stipa gobica-ийн үүрэг оролцоо нь ургамал ургалтын хугацааны хөрс болон агаарын дундаж температураас шууд хамааралтай байна. Цаашид ургамал ургалтын хугацааны хөрсний температур 1 градусаар нэмэгдэхэд Allium polyrhizum-ийн үүрэг оролцооны үзүүлэлт 0.033-аар буурах хандлагатай, харин Stipa gobica -ийн үүрэг оролцооны үзүүлэлт 0.03-аар нэмэгдэх хандлагатай бол ургамал ургалтын хугацааны агаарын дундаж температур 1 градусаар нэмэгдэхэд Stipa gobica -ийн үүрэг оролцооны үзүүлэлт 2.4 дахин нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс үзэхэд цөлөрхөг хээрийн бүлгэмдлийн үндсэн зонхилогч болох Stipa gobica нь мал бэлчээрлэлтээс хашиж хамгаалснаар ургамал ургалтын хугацааны хөрсний дундаж температураас эерэг шууд хамааралтайгаар нэмэгдэж, бүлгэмдлийн тэргүүн зонхилогчийн үүрэг гүйцэтгэх хандлагатай байна.
Түлхүүр үгс: Цөлөрхөг хээр, Говийн хялгана, Таана, Агь, зонхилогчдийн үүрэг оролцооны үзүүлэлтийн өөрчлөгдөл, цаг агаарын нөлөөлөл
2023-12-21T00:00:00+00:00 Copyright (c) 2024 Purevdorj Khatansaikhan, Nyamjantsan Nyambayar, Indree Tuvshintogtokh, Bayasgalankhuu Lyankhua https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3263 Effects of precipitation and temperature on the aboveground biomass of the forb-grass community in the Mountain Steppes 2024-02-27T15:03:32+00:00 Bayasgalankhuu Lyankhua lyankhua_b@mas.ac.mn Narmandakh Enkhriimaa lyankhua_b@mas.ac.mn Oyunbileg Munkhzul lyankhua_b@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn
This study was carried out from 2009 to 2022, conducted in the long-term monitoring research area of the vegetation community in the mountain steppe of Mungunmorit soum, Tov Province. The plants of the community were divided into seven groups based on their life form: shrubs, subshrubs, grasses, perennials, sedges, legumes, annuals, and biennials, and how they depended on four climate parameters: annual and growing season precipitation, air temperature. As a result of the study, the above-ground biomass of the subshrub group was favorably connected to annual precipitation from 2009 to 2022, whereas the above-ground biomass of grass, perennial, annual, and biennial was positively related to growing season precipitation. As a result, when precipitation increases by 1 mm, biomass on the ground grows by 0.0068-0.0391 times. The above-ground biomass of subshrub and grass, on the other hand, is inversely related to the average air temperature during plant growth, with the above-ground biomass decreasing 14.611-41.703 times when the average air temperature rises by 1°C. Our findings revealed that precipitation has a significant impact on the above-ground biomass of subshrubs and grasses.
Уулын хээрийн Үетэн-алаг өвст бүлгэмдлийн газрын дээрх биомасст хур тунадас, температурын нөлөө
Хураангуй. Энэхүү судалгаа нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын уулын хээрийн Үетэн-алаг өвст бүлгэмдлийн урт хугацааны мониторинг судалгааны талбайд 2009- 2022 онд хийгдсэн. Тус бүлгэмдлийн ургамлуудыг аж ахуйн бүлгээр нь сөөг, заримдаг сөөгөнцөр, олон наст өвс, үетэн, улалж, буурцагтан ба цөөн наст гэж 7 ангилж жилийн болон ургамал ургалтын хугацааны нийлбэр хур тунадас, агаарын дундаж температур гэсэн 4 цаг агаарын үзүүлэлтээс хэрхэн хамааралтайг шугаман регрессийн анализ ашиглан тодорхойлов. Судалгааны үр дүнд 2009-2022 онд сөөгөнцөр ургамлуудын газрын дээрх биомасс жилийн нийлбэр хур тунадаснаас, харин үетэн, олон наст өвс, цөөн наст ургамлуудын газрын дээрх биомасс нь ургамал ургалтын хугацааны хур тунадаснаас эерэг хамааралтай байсан. Цаашид ургамал ургалтын хугацааны хур тунадас 1 мм-ээр нэмэгдэхэд олон наст өвслөг ургамлуудын газрын дээрх биомасс 0.039298 дахин, ургамал ургалтын хугацааны хур тунадас 1 мм-ээр нэмэгдэхэд олон наст өвслөг ургамлуудын газрын дээрх биомасс 0.039298 дахин, үетэн ургамлуудын газрын дээрх биомасс 0.012055 дахин, цөөн наст ургамлуудын газрын дээрх биомасс 0.039298 дахин, нэмэгдэх нэмэгдэх хандлагатай байна. Харин ургамал ургалтын хугацааны агаарын дундаж температураас заримдаг сөөгөнцөр, үетэн бүлгийн ургамлуудын газрын дээрх биомасс урвуу хамааралтай ба цаашид агаарын дундаж температур 1оС-ээр нэмэгдэхэд газрын дээрх биомасс 14.611-41.703 дахин буурах хандлагатай байна. Үүнээс үзэхэд заримдаг сөөгөнцөр, үетэн ургамлуудын газрын дээрх биомасст хур тунадас чухал нөлөөтэй байгааг харуулж байна.
Түлхүүр үгс: Газрын дээрх биомасс, үетэн, заримдаг сөөгөнцөр ургамлууд, хур тунадас, агаарын температур, шугаман хамаарал
2023-10-16T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Bayasgalankhuu Lyankhua, Narmandakh Enkhriimaa, Oyunbileg Munkhzul, Indree Tuvshintogtokh https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3264 Effects of environmental factors on leaf litter decomposition of three species of Stipa 2024-02-27T15:13:16+00:00 Tugsbayar Batzorig enkhmaa_e@mas.ac.mn Erdenebileg Enkhmaa enkhmaa_e@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn
Plant litter decomposition plays an important role in carbon and nutrient cycling in terrestrial ecosystems. The influence of abiotic factors on the decomposition of plants in humid ecosystems is higher due to the favorable moisture conditions and the abundance of decomposer microorganisms. However, in arid and semi-arid ecosystems, plant litter decomposition is influenced by both abiotic and biotic factors, depending on sparse plant cover, high soil temperature, and low rainfall. The effects of environmental factors on leaf litter decomposition in arid and semi-arid Mongolian steppes are unclear. A field experiment was carried out in meadow steppe, typical steppe, and desert steppes of Mongolia to investigate the effect of environmental factors such as light-expose, shade, and climate conditions on three species of Stipa (Stipa baicalensis, Stipa grandis, Stipa gobica) representing different litter qualities over a two year of incubation (6, 12, 18 and 24 months). The results of the study revealed that the leaf litter decomposition rate differed among the three species, in which Stipa gobica had a relatively high leaf litter decomposition rate. Also, the rate of leaf decomposition of Stipa gobica was directly and indirectly correlated with leaf traits, while it was positively correlated to climatic conditions (r=0.55). However, for Stipa baicalensis, was negatively correlated to leaf traits (r=-0.56 – -0.63) and on the contrary, Stipa grandis was strongly positively correlated to leaf traits (r=0.68-0.89). Seasonality has an effect on the leaf litter decomposition, with the highest decomposition rate occurring from April to October, while the decomposition rate was very low from November to March.
Гурван зүйл хялганын навчны задралд хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө
Хураангуй. Ургамлын задрал нь хуурай газрын экосистем дэх нүүрстөрөгч болон шим тэжээлийн бодисын эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Чийглэг экосистемийн ургамлын задралд абиотик хүчин зүйлийн нөлөө их байдаг нь чийгийн таатай нөхцөл, задлагч микрорганизм их байдагтай холбоотой. Харин хуурай болон хагас хуурай экосистемийн хувьд ургамлын бүрхэвч сийрэг, хөрсний температур өндөр, хур тунадасны хэмжээ бага байдгаас хамаарч ургамлын задралд абиоток, биотик хүчин зүйл нөлөөлдөг. Хуурай болон хагас хуурай Монгол орны нугажуу, хуурай болон цөлөрхөг хээрийн ургамлын навчны задралд хүрээлэн буй орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар нугажуу хээр, хуурай хээр болон цөлөрхөг хээрийн зонхилогч үетэн ургамал болох гурван зүйл хялганын (Stipa baicalensis, Stipa grandis, Stipa gobica) навчны задралд хүрээлэн буй орчны хүчин зүйлс болон ургамлын шинж чанар хэрхэн нөлөөлж буй болон бүлгэмдэл хоорондын ялгааг илрүүлэх зорилготой ажиллалаа. Бид туршилтыг гэрэлтэй болон сүүдэрлэсэн хоёр хувилбартай 2 жилийн хугацаанд 4 удаагийн дээж хураалттай (6, 12, 18 болон 24 сар) хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд ургамлын навчны задрал нь хялганын гурван зүйл хооронд ялгаатай бөгөөд үүнээс Stipa gobica-ийн навчны задралын хурд харьцангуй өндөр болохыг тогтоов. Мөн Stipa gobica зүйлийн навчны задралын хурд нь навчны шинж чанараас эерэг болон сөрөг хамаарч байсан бол цаг уурын үзүүлэлтүүдтэй эерэг (r=0.55) хамааралтай байсан. Харин Stipa baicalensis зүйлийн хувьд навчны шинж чанараас сөрөг (r=-0.56 – -0.63) хамааралтай, Stipa grandis зүйлийн тухайд навчны шинж чанараас эерэг хүчтэй хамааралтай байна (r=0.68-0.89). Ургамлын навчны задралд улирлын байдал нөлөөтэй бөгөөд 4-р сараас 10-р сарын хооронд задралын хэмжээ хамгийн өндөр байсан бол 11-р сараас 3-р сар хүртэл задралын хурд маш бага байв. Үүнээс харахад нугажуу хээр болон хуурай хээрийн ургамлын задрал тухайн ургамлын шинж чанараас хамаардаг бол цөлөрхөг хээрийн ургамлын задралд хүрээлэн буй орчны хүчин зүйлс чухал нөлөөтэй байна.
Түлхүүр үгс: Хялгана, навчны задрал, нарны гэрэл, сүүдэр, навчны шинж чанар, нугажуу хээр, хуурай хээр, цөлөрхөг хээр
2023-11-16T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Tugsbayar Batzorig, Erdenebileg Enkhmaaa, Indree Tuvshintogtokh https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3265 Using Maxent to model the distribution of Dasiphora fruticosa (L.) Rydb. in Mongolia 2024-02-27T15:18:57+00:00 Munkhtur Davaagerel davaagerel_m@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn Oyunbileg Munkhzul davaagerel_m@mas.ac.mn Damdindorj Manidari davaagerel_m@mas.ac.mn Nyamjantsan Nyambayar khatansaikhan_p@mas.ac.mn
Due to climate change, precipitation variability, temperature rise, an increase in the frequency of natural disasters, and direct and indirect human impact, the range of plant species is changing significantly. Specifically, there has been an increase in gathering plants from nature because of the growing use of these valuable and medicinal plants. Thus, by simulating the plant’s existing range using Maxent simulation, our goal is to determine its area as well as how it would alter in response to climate change. 525 ranges from surveys conducted in 2018, 2020, and 2021 in the Mongolian districts of Khentii, Mongolian Dauria, Khangai, and Khuvsgul were utilized. Based on our research, out of 21 environmental indicators, five are the most significant. It is influenced by 65.2% of precipitation of the warmest quarter, 16.2% of the mean temperature of the warmest quarter, 8.1% of the annual mean temperature, 7.4% of slope, and 3% of total annual precipitation. Currently, 30% of Mongolia’s total land area is suitable for Dasiphora fruticosa cultivation, of which 8% is ideal and 7% is exceptionally suitable. However, the remaining 70% cannot expand. The favorable range of Dasiphora fruticosa tends to shrink as a result of climate change.
Сөөгөн боролзгоно (Dasiphora fruticosa (L.) Rydb.) ургамлын тархацыг Монгол орны хэмжээнд Maxent ашиглан загварчлах нь
Хураангуй. Уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны хэлбэлзэл, температурын өсөлт, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэх, мөн хүний шууд болон шууд бус нөлөөгөөр ургамлын төрөл зүйлийн тархац ихээхэн өөрчлөгдөж байна. Тэр дундаа эмийн болон ашигт ургамлын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор байгаль дээрээс нь түүж бэлтгэх нь ихэссэн. Иймд бид Maxent загварчлалаар Сөөгөн боролзгоно ургамлын одоо байгаа тархцын талбайг тогтоож, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран талбайн хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг илрүүлэх зорилготой. Монгол орны Хэнтийн уулын тайга, Монгол Дагуурын уулын ойт хээр, Хангайн уулын ойт хээр, Хөвсгөлийн уулын тайгын тойргуудад 2018, 2020 болон 2021 онд хийгдсэн судалгаагаар цуглуулагдсан 525 тархцын цэгэн мэдээллийг ашигласан. Бидний судалгаагаар орчны 21 үзүүлэлтээс 5 хүчин зүйлс хамгийн их хамааралтай байна. Үүнд зуны улирлын 6-8 сарын хур тунадас 65.2 хувь, зуны улирлын 6-8 сарын дундаж температур 16.2 хувь, жилийн дундаж температур 8.1 хувь, хэвгийн налуу 7.4 хувь, жилийн нийлбэр хур тунадас 3 хувийн нөлөө үзүүлж байна. Одоогийн Сөөгөн боролзгонын ургах тохиромжтой газар Монгол орны нийт газар нутгийн 30 хувийг эзэлж байна үүнээс 8 хувьд нь хамгийн тохиромжтой, 7 хувьд өндөр тохиромжтой. Харин үлдсэн 70 хувьд нь ургах боломжгүй байна. Уур амьсгалын өөрчлөлт нь Сөөгөн боролзгонын тааламжтай тархац нутгийн хэмжээг багасгах чиг хандлагатай байна.
Түлхүүр үгс: Maxent загвар, Сөөгөн боролзгоно, уур амьсгалын өөрчлөлт, тархац
2023-12-15T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Munkhtur Davaagerel, Indree Tuvshintogtokh, Oyunbileg Munkhzul, Damdindorj Manidari, Nyamjantsan Nyambayar https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3266 Vegetation degradation assessment in Bornuur, Tuv province, Mongolia 2024-02-27T15:25:26+00:00 Otgontsetseg Davaanyam otgontsetseg_d@mas.ac.mn Byambasuren Batbaatar otgontsetseg_d@mas.ac.mn Tuguldur Nyam-Osor otgontsetseg_d@mas.ac.mn Ganchudur Tsetsegmaa otgontsetseg_d@mas.ac.mn
Desertification was determined as land degradation in arid, semi-arid, and dry sub-humid areas resulting from various factors, including climatic variations and human activities, in other words, it is a reduction in land productivity. Thus, vegetation cover and its dynamic, reflecting land productivity, can be accepted as a representation of land degradation and desertification. Vegetation degradation in arid and semi-arid land has been exposed by community change including changes in species composition and reduction in projective cover, aboveground biomass, and species diversity. However, vegetation degradation varies in natural zones and land use types. In this research, we aimed to determine vegetation degradation in Bornuur soum, Tuv province based on vegetation projected cover, species composition, and diversity. As a result of vegetation surveys at a total of 13 sites throughout the territory and vegetation map, 50.1 percent of the total territory is very strong, 9.1 percent strong, 0.8 percent moderate, and 40 percent in light degradation, separately. Vegetation degradation mainly occurs in plain, small hills, mounds, and lower slopes of high mountains, their valleys, and river valleys or meadows. Community composition was profoundly changed in this area, such as community major species were invaded by digression species including Artemisia frigida, Artemisia adamsii, Carex duriuscula, Potentilla acaulis, Convolvulus ammanii, adapting and predominating at degraded land. The main factors that lead to degradation were agricultural activities, overgrazing and local travel, especially, its effects on the northwest part of the territory like steppe and mountain steppe in Nart, Arangat, Dund Us, and river valleys of Boroo, Shavart, Shivert, Sujigt.
Төв аймгийн Борнуур сумын ургамал нөмрөгийн доройтол
Хураангуй. Цөлжилт, газрын доройтол гэдэг нь хуурай гандуу, чийг дутмаг бүс нутагт газрын бүтээмж буурах үзэгдэл бөгөөд газрын бүтээмжийг илтгэж чадах нэг үзүүлэлт бол ургамал нөмрөг юм. Тиймээс ургамал нөмрөгт гарч буй өөрчлөлтүүдээр газрын доройтлыг илэрхийлэх боломжтой гэж үздэг. Хуурай, гандуу бүс нутгийн ургамал нөмрөгийн доройтол нь ургамал бүлгэмдлийн зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөх, тусгагийн бүрхэц, газрын дээрх биомасс болон ургамлын олон янз байдал буурах зэргээр илэрч байна. Гэвч байгалийн бүс бүслүүр, газар ашиглалтын эрчим зэргээс шалтгаалан ургамал нөмрөгт илэрч буй доройтлын хэлбэрүүд нь харилцан адилгүй юм. Бид энэхүү судалгааны хүрээнд Төв аймгийн Борнуур сумын ургамал нөмрөгийн төлөв байдал, доройтлыг ургамал бүлгэмдлийн зүйлийн бүрэлдэхүүн, тусгагийн бүрхэц, олон янз байдал зэрэгт үндэслэн тогтоохыг зорьсон болно. Сумын хэмжээнд нийт 13 цэгт бичиглэл судалгаа хийж, ургамал нөмрөгийн доройтлын зурагт үндэслэн тооцсон дүнгээр нийт нутаг дэвсгэрийн 50.1% маш хүчтэй, 9.1% хүчтэй, 0.8% дунд, 40% бага зэрэг доройтсон гэж тооцлоо. Ургамал нөмрөгийн доройтол голдуу тал хөндий, толгод, бэсрэг ба нам уулсын бэл хормой, тэдгээрийн хоорондын хөндий, гол горхины ай сав, татамд явагдаж байна. Энд бүлгэмдлийн бүтэц өөрчлөгдөж бүлгэмдлийн үндсэн ургамлуудын оролцоо багасаж, доройтлын таниур ургамлуудаас Агь (Artemisia frigida), Адамсийн шарилж (Artemisia adamsii), Ширэг улалж (Carex duriuscula), Ишгүй гичгэнэ (Potentilla acaulis), Амманы сэдэргэнэ (Convolvulus ammanii) зэрэг ургамлууд зонхилох болсон байна. Ялангуяа нутгийн баруун хойд хэсгийн Нарт, Арангат, Дунд ус зэрэг нам уулсын хээр болон Бороо, Шаварт, Шивэрт, Сүжигт зэрэг голын хөндий газар тариалан болон аялал жуулчлал, малын хөлөөр хүчтэй доройтсон байна.
Түлхүүр үгс: доройтлын таниур ургамал, газрын доройтол, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, олон янз байдал, тусгагийн бүрхэц, цөлжилт
2023-12-19T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Otgontsetseg Davaanyam, Byambasuren Batbaatar, Tuguldur Nyam-Osor, Ganchudur Tsetsegmaa https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3267 Species richness and diversity of grassland plant communities and effects of nitrogen addition on some plant species 2024-02-27T15:54:03+00:00 Altangerel Sukhbat sukhbat_a@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn Tsogtsaikhan Tumenjargal batzayag@mas.ac.mn
From 2009-2022, we have in the vegetation communities of the long-term vegetation monitoring of the plant ecology and plant economy laboratory of the Institute of Botany in 3 settlements of the meadow steppe in the area of Mungunmorit sum of Tuv province, the dry steppe in the area of Tumentsogt sum of Sukhbaatar province, and the desert steppe plant community in the area of Dalanjargalan sum of Dornogovi province. A total of 108 plots of 1m2 were tested in three versions. In doing so, it was calculated to increase nitrogen in two different amounts: 28.57 g (N1) and 57.14 g (N2). The plots were fertilized with ammonium nitrate twice a year, during the first period of plant growth in May and during the peak period in July, to increase the richness and diversity of community species compared to the non-fertilized (N0) field. As a result of the research, in 2022, the species richness of the sedge field community in the N2 scenario with nitrogen supplementation was 1.2 times lower than the control N0 field (N0-S=75, N2-S=60), and the species diversity was 1.14 times (N0- H’=3.15, N2-H’=3.61) larger. In the dry steppe community, species richness is 1.1 times lower (N0-S=41, N2-S=37) and species diversity is 1.04 times lower (N0- H’=3.29, N2-H’=3.16) than the control N0 site. The species richness in the N1 scenario is 1.28 times lower (N0-S=9, N1-S=7) than in the N0 site of the barren steppe community, while the species richness is 1.2 times higher in the N2 scenario, and the species diversity is 1.2 times higher in the nitrogen N2 scenario (N0-H’= 1.86, N2- H’=2.2) increased respectively. 6 species of meadow steppe (Astragalus adsurgens, Carex pediformis, Chrysanthemum zawadskii, Cymbaria dahurica, Leuzea uniflora, Potentilla leucophylla), 3 species of dry steppe (Galium verum, Bassia prostrata, Potentilla strigosa), 2 species of desert steppe (Allium ramossum, Convolvulus ammanii) The addition of nitrogen had a statistically significant effect on the plant cover. In our study, the N2 scenario had a greater effect on the canopy of the above plants.
Хээрийн ургамал бүлгэмдлүүдийн зүйлийн баялаг, олон янз байдал ба зарим зүйлийн ургамалд азотын нэмэгдлийн үзүүлэх нөлөө
Хураангуй. Бид 2009-2022 онд тус хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын эдийн засгийн лабораторийн ургамалжлын урт хугацааны мониторингийн 3 суурингийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь нугажуу хээр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дахь хуурай хээр болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь цөлөрхөг хээрийн ургамал бүлгэмдлүүдэд 1*1м2 хэмжээтэй нийт 108 талбайд 3 хувилбараар туршилт судалгааг явуулав. Ингэхдээ азотыг 28.57 г (N1) ба 57.14 г (N2) гэсэн 2 өөр хэмжээтэй нэмэгдүүлэхээр тооцож ургамал ургалтын эхний үе буюу 5-р сард, оргил үе буюу 7-р сард жилдээ 2 удаа аммоны нитратаар бордож, бүлгэмдлийн зүйлийн баялаг ба олон янз байдалд хэрхэн нөлөөлж байгааг бордоогүй (N0) талбайтай харьцуулан судлав. Судалгааны үр дүнд 2022 онд нугажуу хээрийн бүлгэмдлийн зүйлийн баялаг азотын нэмэгдэлтэй N2 хувилбарт хяналтын N0 талбайгаас 1.2 дахин бага (N0-S=75, N2-S=60), зүйлийн олон янз байдал нь 1.14 дахин (N0- H’=3.15, N2- H’=3.61) их байна. Хуурай хээрийн бүлгэмдэлд хяналтын N0 талбайгаас N2 хувилбарт зүйлийн баялаг 1.1 дахин бага (N0-S=41, N2-S=37), зүйлийн олон янз байдал нь 1.04 дахин (N0- H’=3.29, N2- H’=3.16) буурч байна. Цөлөрхөг хээрийн бүлгэмдлийн N0 талбайгаас N1 хувилбарт зүйлийн баялаг 1.28 дахин бага (N0-S=9, N1-S=7), харин N2 хувилбарт зүйлийн баялаг 1.2 дахин их, зүйлийн олон янз байдал азотын N2 хувилбарт 1.2 дахин (N0-H’=1.86, N2-H’=2.2) тус тус нэмэгдсэн байна. Нугажуу хээрийн 6 зүйл (Astragalus adsurgens, Carex pediformis, Chrysanthemum zawadskii, Cymbaria dahurica, Leuzea uniflora, Potentilla leucophylla), хуурай хээрийн 3 зүйл (Galium verum, Bassia prostrata, Potentilla strigosa), цөлөрхөг хээрийн 2 зүйл (Allium ramossum, Convolvulus ammanii)-ийн ургамлын тусгагийн бүрхцэд азотын нэмэгдэл статистикийн хувьд нөлөө үзүүлсэн. Бидний судалгаанд дээрх ургамлуудын тусгагийн бүрхцэд N2 хувилбар илүү нөлөө үзүүлж байв.
Түлхүүр үгс: нугажуу хээр, хуурай хээр, цөлөрхөг хээр, азот, зүйлийн баялаг, олон янз байдал
2023-12-15T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Altangerel Sukhbat, Indree Tuvshintogtokh, Tsogtsaikhan Tumenjargal https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3268 Changes in biomass in the meadow plant community during succession 2024-02-27T15:58:59+00:00 Narmandakh Enkhriimaa enkhriimaa_n@mas.ac.mn Bayasgalankhuu Lyankhua enkhriimaa_n@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn
In this research, we determined the changes in species diversity, and biomass in the degraded meadow community during the successional process and also determined the effects of climate, and mowing, there were objects to the restoration of the successional process vegetation community of degraded meadow at the Mungunmorit soum, while fenced 1-hectare area since 2009. Our results showed that four stages of the restoration successional process, which were; stage1: Carex duriuscula-forb-Leymus chinensis community, stage2; Grass-forb community, stage 3; grass community, stage4 was after the mowing process at the primary community and it was changed to Grass-Kobresia community. Therefore, the biomass of green plants increased from stage 1 to the first of stage 3 (147.6 г/м2 -224.1 g/m2), but middle and end of stage 3 biomass were decreasing (68 g/m2), while these processes the biomass of litter were accumulated (102.1 g/m2). After the mowing, at stage 4 the biomass of the green plant was gradually increased (295 g/m2-330 g/m2). The species diversity of the community had been showing the result same as a biomass change. According to the results, the grazing effect for 14 years at the degraded meadow community, there were species richness, species diversity, and green plant biomass increased at the 7-8th years after fencing. On the other hand, for quite a long time fencing was self-affecting negatively on the vegetation community. That’s why proper grazing management and mowing at the right time were effects positively the production of the vegetation community also the annual precipitation was affecting green plant biomass and it increased.
Татмын нугын ургамал бүлгэмдлийн биомассын сэргэх сукцесстэй уялдан өөрчлөгдөх нь
Хураангуй. Бид Төв аймгийн Мөнгөнморьт суманд доройтсон татмын нугын ургамал бүлгэмдлийн 1 га талбайг 2009 оноос эхлэн 14 жил хашиж хамгаалан байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явцыг судалж, сэргэх сукцессийн үед ургамал бүлгэмдлийн биомассын өөрчлөлт болоод түүнд зүйлийн олон янз байдал, тухайн жилүүдийн цаг агаарын хүчин зүйлс болон хадлан хадалтын хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхийг зорилоо. Судалгааны үр дүнгээр тус бүлгэмдэлд 4 шаттай сэргэх сукцесс явагдсан. Үүнд: 1-р шатанд Нангиад түнгэ-алаг өвс-ширэг улалжит бүлгэмдэл, 2-р шатанд Алаг өвс-үетэнт бүлгэмдэл, 3-р шатанд Үетэнт бүлгэмдэл, 4-р шатанд Бушилз-үетэнт бүлгэмдэл байгаа ба энэ шат нь бүлгэмдлийг хадсаны дараах үетэй давхцаж байна. Ногоон ургамлын биомасс сукцессийн 1-р шатнаас 3-р шатны эхэн хүртэл нэмэгдэж (147.6 г/м2 -224.1 г/м2) байснаа 3-р шатны дунд, төгсгөл орчимд багасаж (68 г/м2), хагдны хуримтлал нэмэгдсэн (102.1 г/м2). Харин ургамал бүлгэмдлийг хадсаны дараагаар буюу сукцессийн 4-р шатанд ногоон ургамлын биомасс эргэн нэмэгдсэн (295 г/м2-330 г/м2). Бүлгэмдлийн зүйлийн олон янз байдал нь ногоон ургамлын биомасстай ижил зүй тогтолтой байсан бөгөөд цөөн наст ургамлууд (r2=0.607) болон алаг өвсний (r2=0.778) биомасс нь зүйлийн олон янз байдалтай шууд хамааралтай байна. Түүнчлэн өндөр ургадаг үетэн, улалжийн биомасс нэмэгдэхэд намхан ургадаг эдгээр ургамлууд бүлгэмдлээс түрэгдэж буй нь олон янз байдлыг буурахад хүргэж байна. Үүнээс үзэхэд доройтсон татмын нугын ургамал бүлгэмдлийг мал бэлчээрлэлтээс чөлөөлөхөд бүлгэмдлийн зүйлийн баялаг, олон янз байдал болон биомасс нэмэгдэж бүлгэмдэл 7-8 жилд сэргэж байна. Гэвч хэт удаан хугацаанд хашиж хамгаалахад хагдны хуримтлалыг нэмэгдүүлж байна. Иймд ургамал бүлгэмдлийн бүтээмжийн тогтвортой байдалд зохистой хэмжээний мал бэлчээрлэлт болон тодорхой давтамжтай хадлан хадалт нь эерэг нөлөөлдөг байна. Түүнчлэн цаг агаарын цаг агаарын хүчин зүйлс тэр дундаа хур тунадас нь ургамал бүлгэмдлийн биомассыг нэмэгдүүлж буйг бидний судалгаа харуулж байна.
Түлхүүр үгс: Биомасс, татмын нуга, сукцесс
2023-08-16T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Narmandakh Enkhriimaa, Bayasgalankhuu Lyankhua, Indree Tuvshintogtokh https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3269 Study on the products of technology “Tenuun” tea 2024-02-27T16:03:17+00:00 Batzaya Gachmaa batzayag@mas.ac.mn Azzaya Jukov batzayag@mas.ac.mn Indree Tuvshintogtokh botany@mas.ac.mn
We had chosen the Glycyrhizia uralensis Fisch, Thymus gobicus Tczern, Thermopsis lanceolate R.Br, and Chamaenerion angustifolium L. as a biological supplement based on traditional and modern medical knowledge. In order to develop the (Tenun tea) technology, tea has been divided into seven different variations based on its clinical characteristics, and biologically active compounds were determined along with the standard of drug pharmacopeia method.
As a result, variation IV was chosen, because of the most appropriate and it was determined that it corresponded with the MNS 5131:2002, MNS 5743:2007, and MNS ISO 4286:2000 standards of national tea standard. In a laboratory under expert supervision, tea samples were microbiologically analyzed in 2022 to determine whether they conformed to cleanliness standards. The procedure of tea technology was established, the tea production scheme was purified and packaged, the tea box and packaging design were made, the product model was produced, the bar code was confirmed, and after all these procedures, the tea already entered the trademark, also intellectual property patent was submitted.
This tea has plenty of advantages, which are made of medicinal plants used in traditional medicine, is a research-based herbal product with benefits for the lungs, expectoration, clearing of airway or throat irritation, antibacterial and virus activity, as well as a protective effect against colds and the flu.
“Тэнүүн” цай гарган авах технологийн судалгаа
Хураангуй: Бид уламжлалт мэдлэгт тулгуурлан цэр ховхолж, хий ханиалга намдаах, амьсгалын замыг цэвэрлэх үйлдэлтэй мөн бактер, вирусын эсрэг идэвхтэй байгалийн ургамлууд болох Урал чихэр өвс (Glycyrhizia uralensis Fisch) Говийн ганга ( Thymus gobicus Tczern), Юлдэн тарваганшийр (Thermopsis lanceolate R.Br), Нарийннавчит хөвөноройт (Chamaenerion angustifolium L.) ургамлуудыг сонгон авч, ханиад томууны үед эмчилгээнд хэрэглэх, урьдчилан сэргийлэх үйлдэл бүхий биологийн нэмэлт бүтээгдэхүүн болох “Тэнүүн цай”-г гарган авлаа. Үүний тулд эдгээр 4 зүйл эмийн ургамлын ашиглагдах хэсгийг хатаан нунтаглаж, 7 хувилбараар хольж найруулан, биологийн идэвхт нэгдлийг эмийн фармокопейн стандарт арга зүйн дагуу хийж гүйцэтгэсэн. Ингэхэд IV хувилбар нь хамгийн тохиромжтой бөгөөд цайны MNS 5131:2002, MNS 5743:2007, MNS ISO 4286:2000 стандартад нийцэж байгааг тогтоолоо. Цайны дээжийг 2022 онд мэргэжлийн хяналтын ХАБҮЛабораторид микробиологийн шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангаж буйг тодорхойлуулав. Үүний дараа цайны технологийн горимыг тогтоож, цай үйлдвэрлэлийн схемээр ариутган савлаж, цайны хайрцаг, сав баглаа боодлын дизайныг гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүтээгдэхүүний загварыг гарган авлаа. Бүтээгдэхүүний бар кодыг баталгаажуулан, барааны тэмдэгт болон оюуны өмчийн патентийг мэдүүлээд байна.
Түлхүүр үгс: нийлбэр флавоноид, нийт фенолт нэгдэл, антиоксидант идэвх, MNS стандарт
2023-08-30T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Batzaya Gachmaa, Azzaya Jukov, Indree Tuvshintogtokh https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3270 Anatomical features of vegetative and reproductive organs of Savine juniper (Juniperus sabina L.) 2024-02-27T16:08:53+00:00 Gundsambuu Tserenkhand tserenkhandg@mas.ac.mn Tumurjav Shinekhuu tserenkhandg@mas.ac.mn
Savine juniper is a rare plant growing in the mountain-steppe belt of Mongolia, the upper part of which is harvested in large quantities of raw materials for traditional medicine and cosmetics, religious rituals, sterilization, and trade. For that reason, the range and resources of the species are reduced significantly. Currently, when the ecological balance is disturbed, the species has a weak ability to naturally regenerate. According, to this species must determine the results of anatomical structure and biochemical study of vegetative and reproductive organs for protection in nature, to ensure proper use and to standardize identifying raw materials. Therefore, we determined that it consists of the following main parts: cuticle, epidermis, palisade and spongy mesophyll tissue, excretory canal, and vascular bundle for determining the anatomical structure of needle-like leaf (needle). Anomocytic stomata are found only on the adaxial epidermis of the needle. However, the excretory canal is situated on the bottom side of the vascular bundle in the needle, it is characterized by being in between spongy tissue in the superficial triangle ledge section of the stem.
Хонин арц (Juniperus sabina L.)–ны ургал болон үржлийн эрхтний анатомийн бүтцийн онцлог
Хураангуй. Монгол орны уулын хээрийн бүслүүрт ургадаг ховор ургамал болох Хонин арц (Juniperus sabina L.)-ны газрын дээд хэсгийг уламжлалт эм болон гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд, шашины ёс заншил, ариутгал, худалдаа найманы зорилгоор их хэмжээгээр түүж бэлтгэх болсонтой холбоотойгоор тухайн зүйлийн тархац хумигдан нөөц эрс багасч байна. Экологийн тэнцвэрт харьцаа алдагдаад байгаа өнөө үед тухайн зүйл нь байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар муутай учраас байгаль дээр нь хамгаалах, зөв зохистой хэрэглээг хангах, түүхий эдийг таньж тодорхойлох стандартыг боловсруулахад тухайн зүйлийн ургал болон үржлийн эрхтний анатомийн бүтэц, биохимийн судалгааны үр дүн зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хонин арцны шилмүүсний анатомийн бүтцийг тодорхойлоход кутикул, эпидерм, баганалаг эд, хөвсгөр паренхим, ялгаруулах суваг, дамжуулах багц гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг болохыг илрүүллээ. Аномоцит хэлбэрийн амсрууд шилмүүсний зөвхөн дээд гадаргууд байрлана. Харин ялгаруулах суваг нь шилмүүсэнд дамжуулах багцны долонгийн доод талд байрласан байхад, ишэнд гадаргуугийн сэртэн үүсгэсэн хэсэгт, үрийн хальсны зөөлөн эдийн дунд байрладаг онцлогтой.
Түлхүүр үгс: Арц, эпидерм, паренхим, ялгаруулах суваг
2023-12-29T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Gundsambuu Tserenkhand, Tumurjav Shinekhuu https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3271 Regeneration and plant community change of the iris-forbs subtaiga larch forest affected by clear cutting and fires in Eastern Khuvsgul of Mongolia 2024-02-27T16:13:16+00:00 Munkhuu Undraa undraam@mas.ac.mn Damdinjav Zoyo undraam@mas.ac.mn Chimednyam Dorjsuren undraam@mas.ac.mn Nergui Dolgor undraam@mas.ac.mn Batbaatar Altansukh undraam@mas.ac.mn Ulziisaikhan Baljinnyam undraam@mas.ac.mn
This paper presents the research results on the main characteristics of mensuration, regeneration, and plant cover change 36 years after clear-cutting and 3 times repeated fires in the subtaiga larch forest of Eastern Khuvsgul are included. Iris-forbs subtaiga larch forests were replaced by sedge-forbs meadow community with few larch-birch trees after the clear-cutting and fire. Natural regeneration of larch forest is insufficient. After clear-cutting and repeated fires, similarity indexes compared with control forest in the successional years ranged from 52-65 percent for species composition and 22.5-39.11 for coenotic percentage, showing the succession and regeneration of Iris-forbs subtaiga larch forests tend to delay.
Нэлэнхүй огтолсоны дараа давтан түймэрт өртсөн Зүүн Хөвсгөлийн цахилдаг-алаг өвст тайгархаг шинэсэн ойн сэргэн ургалт, ургамал бүлгэмдлийн өөрчлөлт
Хураангуй. Энэхүү өгүүлэлд мод огтлоод 36 жил болсон, 3 удаагийн давтан түймэрт өртсөн Зүүн Хөвсгөлийн тайгархаг шинэсэн ойн таксацийн үндсэн үзүүлэлт, ойн сэргэн ургалт, ургамал бүрхэвчийн хөдлөлзүйн судалгааны үр дүнг оруулав. Цахилдаг-алаг өвст тайгархаг шинэсэн ой нь мод огтлолт, түймрийн дараа цөөн тооны хус, шинэс бүхий улалж-алаг өвст нугын бүлгэмдлээр солигдож, шинэс модны байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж байна. Эх ойтой харьцуулсан төсөөтэй байдлын коэффициент нь огтлолт, давтан түймрийн дараах сукцессийн жилүүдэд зүйлийн бүрэлдэхүүний хувьд 52-65 хувь байхад ценозийн оролцоогоор 22.5-39.11 хувийн хооронд хэлбэлзэж байгаа нь цахилдаг-алаг өвст тайгархаг шинэсэн ойн ургамал бүлгэмдлийн сукцесс, сэргэн ургалтын явц удааширч буйг харуулж байна.
Түлхүүр үгс: тайгархаг ой, шинэс, хус, төсөөтэй байдлын коэффициент, ойн сэргэн
2023-06-30T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Munkhuu Undraa, Damdinjav Zoyo, Chimednyam Dorjsuren, Nergui Dolgor, Batbaatar Altansukh, Ulziisaikhan Baljinnyam https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3272 Regeneration and changes in plant community of the subtaiga forbs-fescue larch forest destroyed by harmful insects 2024-02-27T16:17:48+00:00 Altanzagas Batbaatar altanzagas_b@mas.ac.mn Dorjsuren Chimidnyam altanzagas_b@mas.ac.mn Undraa Munkhoo altanzagas_b@mas.ac.mn Dolgor Nergui altanzagas_b@mas.ac.mn Batdorj Dovdondemberel altanzagas_b@mas.ac.mn
In Mongolia, in recent years, the number of harmful insects has increased, causing the same damage as fires. This article presents the results of a long-term observation of regeneration and plant community change in the forest which in 2001 was destroyed by a Siberian moth in Gachuurt valley of the green zone of the city of Ulaanbaatar. Within 21 years after the destruction of the forest by harmful insects, natural regeneration of the forest does not occur, and the forbs-fescue meadow community is formed due to the process of terrain degradation. Larch forests destroyed by insects can only be restored by planting larch seedlings.
Хөнөөлт шавжид нэрвэгдсэн алаг өвс-улалжит тайгархаг шинэсэн шинэсэн ойн ургамал бүлгэмдлийн өөрчлөгдөл, сэргэн ургалт
Хураангуй. Монгол оронд сүүлийн жилүүдэд хөнөөлт шавжийн тоо толгой олширч түймрээс дутахгүй хөнөөл учруулж байна. Гачуурт орчмын ногоон бүсийн ойд 2001 онд гарсан Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрт идэгдэж үхсэн алаг өвс-улалжит шинэсэн ойн сэргэн ургалт, ургамал бүлгэмдлийн өөрчлөгдлийн олон жилийн мониторингийн үр дүнг энэхүү өгүүлэлд оруулав. Хөнөөлт шавжид нэрвэгдэж хатсанаас хойш 21 жилийн хугацаанд ойн байгалийн сэргэн ургалт огт ажиглагдаагүй ба хээржих үйл явц явагдаж алаг өвс-улалжит нугын хээрийн бүлгэмдэл үүссэн байна. Хөнөөлт шавжид нэрвэгдэж үхсэн шинэсэн ойг шинэсний тарьцаар ойжуулалт хийх замаар нөхөн сэргээх боломжтой.
Түлхүүр үгс: Сибирь шинэс (Larix sibirica), Хөнөөлт шавж, Ургамал бүлгэмдлийн өөрчлөгдөл, Ойн сэргэн ургалт
2023-10-09T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Altanzagas Batbaatar, Dorjsuren Chimidnyam, Undraa Munkhoo, Dolgor Nergui, Batdorj Dovdondemberel https://mongoliajol.info/index.php/MJB/article/view/3273 Study of cone and seed characteristics of Pinus sibirica in difference between Khangai and Khentii mountains 2024-02-27T16:22:03+00:00 Tumurbaatar Ariunbaatar ariunbaatart@mas.ac.mn Byambaa Temuujin ariunbaatart@mas.ac.mn Bayasgalankhuu Lyankhua ariunbaatart@mas.ac.mn
Pinus sibirica is spread over 612.7 thousand hectares or 5.2 percent of the 13.8 million hectares of forest areas in the northern part of Mongolia between 68˚30`and 46˚30` north latitude.
The forest with Cedar is important effective for surface water runoff, and protects soil from erosion, increases river flow, improves climate, absorbs carbon through plant photosynthesis, creates a habitat for animals, plants, and microorganisms, and maintains permafrost, emits phytoncides and cleans the air.
In our research, 12 sample plots of Cedar forests of Khangai and Khentii mountains were established and 6 parameters of general characteristics of cones and seeds were compared. Therefore, the indicator of the Cedar cone in the Khangai mountains are higher than in the Khentii mountains. Conversely, the number of seeds and scales in one cone of Khentii mountains are higher than the Khangai mountains.
1000 seed weight and number of scales in Cedar cones are inversely related to geographic location, and the width of the cones is positively and directly related to the fact that could be that the altitude of Khentii mountains is 1400-1700m from above sea level, and the Cedar of the Khangai mountains grows at an average height if 2000m from above sea level.
Хангай, Хэнтийн нурууны Сибирь хушны боргоцой болон үрийн зарим үзүүлэлтүүдийн ялгаа
Хураангуй. Сибирь хуш нь Монгол орны хойт өргөргийн 68°30’ -аас 46°30’-ын хооронд умард хэсгийн ой бүхий талбай 13.8 сая га байгаагийн 5.2 хувь буюу 612.7 мянган га талбайд тархан ургадаг. Хушин ой нь хөрсний гадаргын усны урсацыг шингээж, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, гол мөрний усны урсацыг нэмэгдүүлэх, уур амьсгалыг зөөлрүүлэх, ургамлын фотосинтезээр нүүрстөрөгчийг нөөцлөх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, фитонцид ялгаруулж, агаар цэвэршүүлэх зэрэг экологид чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний судалгаагаар Хангай, Хэнтийн нурууны хушны ой бүхий 12 дээж талбай байгуулан боргоцой болон үрийн ерөнхий шинж бүхий 6 үзүүлэлтийг харьцуулан үзэхэд Хангайн нурууны хушны боргоцойн үзүүлэлтүүд Хэнтийн нуруунаас өндөр байна. Харин Хэнтийн нурууны хушны нэг боргоцойн дахь үрийн тоо болон хайрсны тоо нь Хангайн нурууны дээжнээс өндөр байна. Хушны боргоцойн 1000 үрийн жин болон хайрсны тоо нь газарзүйн байршлаас урвуу сул хамааралтай, боргоцойн өргөн нь эерэг шууд хамааралтай байгаа нь Хэнтийн нурууны д.т.д өндөршил нь 1400-1700 м бол, Хангайн нурууны хуш нь дунджаар 2000 м өндөрт тархан ургаж байгаатай холбоотой байж болох юм.
Түлхүүр үгс: Сибирь хуш, Хангай, Хэнтийн нуруу, боргоцойн урт, өргөн, 1000 үрийн жин
2023-12-26T00:00:00+00:00 Copyright (c) 2023 Tumurbaatar Ariunbaatar, Byambaa Temuujin, Bayasgalankhuu Lyankhua