The Vegetation of Tsenkher soum, Arkhangai province
DOI:
https://doi.org/10.5564/mjb.v4i30.2583Keywords:
Tsenkher soum, vegetation, vegetation mapAbstract
Tsenkher soum of Arkhangai aimag has a total area of 322.3 thousand hectares, of which about 60 percent is pasture. Pastureland degradation is intensifying in the soum due to overpopulation, overgrazing and mining. In the summer of 2021, we made 62 vegetation records. Based on this, the dominant plant criteria were classified. According to our study, 17 plant communities belonging to 4 types and 9 subtypes were distinguished in the soum. Based on this vegetation classification, a 1:200,000 scale vegetation map was made. We found that 3.66% (11746.7 ha) of the total area of the soum is high mountain, 26.62% (91818.2 ha) is forest, 47.58% (142699 ha) is steppe, and 20.14% (64649 ha) is meadow.
Архангай аймгийн Цэнхэр сумын ургамалжил
Хураангуй. Бид 2020 онд явуулсан хээрийн судалгаагаар Монгол Дагуурын уулын ойт хээрийн ургамал-газарзүйн тойрогт Мейерийн өлөн (Carex meyeriana Kunth), Ямаан бургас(Salix caprea L.), Гордеевын бургас (Salix gordejevii Y.L.Chang & Skvortsov), Тахир банга (Crepis lyrata (L.) Froel.), Наймалдай зохимон (Senecio nemorensis L.) гэсэн 5 зүйл ургамлыг шинээр бүртгэв. Архангай аймгийн Цэнхэр сум нь нийт 322.3 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 60 орчим хувийг бэлчээр бүрдүүлдэг. Монголын үндэсний статистикийн төв хорооны 1970-2020 оны мэдээллээр тус сум нь мал тооллого эхэлсэн 1970 онд 76570, мал хувьд шилжсэн 1990 онд 74570, 2010 онд 107680, 2020 онд 336108 толгой мал тус тус тоолуулж, малын тоо толгой тасралтгүй өссөөр ирсэн. Бэлчээрийн судалгааны суурь нь ургамалжлын судалгаа байдаг тул бид Цэнхэр сумын ургамалжлын судалгаа явуулж, түүний төлөв байдлыг үнэлэх шаардлага байсан. Бид 2021 оны зун ургамалжлын хээрийн судалгаа явуулж, нийт 62 геоботаникийн бичиглэл үйлдэж, 300 орчим ургамлын дээж цуглуулсан. Цуглуулсан материалд боловсруулалт хийж, бүлгэмдлийн зонхилогч ургамал, зүйлийн нийт бүрэлдэхүүн, мезорельефыг шалгуур болгон тус сумын нутагт 4 хэвшинж, 9 дэд хэвшинжид хамаарах 17 бүлэг эвшлийг ялгаж ангиллаа. Энэхүү ангилааг үндэслэн 1:200000 хэмжээст ургамалжлын зургийг зохиов. Тус сумын нийт нутаг дэвгэрийн 3.66% (11746.7 га)-ийг өндөр уулын хэвшинж, 26.62% (91818.2 га)-ийг ойн хэвшинж, 47.58% (142699 га)-ийг хээрийн хэвшинж, 20.14% (64649 га)-ийг нуга, намгийн хэвшинж тус тус бүрдүүлж байна.
Түлхүүр үгс: Цэнхэр сум, ургамалжил, ургамалжлын зураг
Downloads
109
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Indree Tuvshintogtokh, Damdindorj Manidari, oyunbileg Munkhzul, Nyamjantsan Nyambayar, Tserendavaa Bilguun
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
The authors grant the Mongolian Journal of Botany a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Botany are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.