Systematization of traditional mongolian costume design and the creation of a digital information system

Authors

DOI:

https://doi.org/10.69561/mjac.v26i50.4421

Keywords:

traditional craftsmanship, clothing structure and technology, technology card, digital coding

Abstract

The Mongolian national costume represents a unique form of intangible cultural heritage that embodies ethnic identity, traditional lifestyle, aesthetics, and intellectual creativity. This study presents a systematic analysis of the structural and artisanal characteristics of traditional garments and proposes a methodology for developing a digital information archive. The research employs a multidisciplinary approach, including morphological structure analysis, graphic schematics, pattern layout documentation, technical illustrations, decorative element analysis, and traditional crafting technologies. As a result, the study categorizes key structural components of national costumes and develops a model for codified technical cards based on standard classification principles.
The proposed methodology demonstrates significant potential for application across various ethnic groups’ traditional costumes. It emphasizes the importance of utilizing modern software and digital technologies to preserve, document, and integrate cultural heritage into contemporary use through the development of digital archives. Furthermore, this research provides valuable resources and inspiration for modern designers and artisans seeking to reinterpret traditional culture and safeguard it through structured documentation and digital preservation efforts.

Монгол хувцасны уламжлалт ур хийцийн системчлэл ба мэдээллийн сан бүрдүүлэх асуудалд

Хураангуй: Монгол үндэсний хувцас нь угсаатны соёл, ахуй, гоо зүй, оюуны бүтээлч байдлыг илэрхийлсэн өвөрмөц соёлын өв юм. Энэхүү өгүүлэлд уламжлалт хувцасны хийц, урлалын онцлогийг системтэйгээр судалж, дижитал мэдээллийн сан бүрдүүлэх арга зүйг танилцуулсан. Судалгаанд морфологи бүтцийн шинжилгээ, график зураглал, эсгүүрийн дэлгэмэл зураг, техникийн зураглалын баримтжуулалт, чимэглэлийн элементүүдэд хийсэн дүн шинжилгээ, үйл урлалын технологи зэрэг олон талт шинжилгээний аргыг ашигласан болно. Судалгааны үр дүнд үндэсний хувцасны бүрдэл хэсгүүдийг тодорхойлон ангилж, кодчиллын зарчимд үндэслэн технологийн картын загварыг боловсруулсан.
Цаашид судалгааны энэхүү арга зүйг үндэстэн, угсаатны бүлэг тус бүрийн хувцасны мэдээлэлд ашигласнаар орчин үеийн программ хангамж болон дижитал технологийг өргөн ашиглах, дижитал архив үүсгэх зэргээр соёлын өвийг хамгаалан хадгалах, хэрэглээнд шингээх өргөн боломж бүрдэж байгааг энэ судалгаанд харуулсан. Энэхүү судалгаа нь орчин үеийн дизайнер, урлаачдад уламжлалт соёлыг шинэ өнцгөөр сэргээн хэрэглэх, өв соёлыг хамгаалах, архивлахад чиглэсэн чухал мэдээлэл, эх сурвалжийг нэгтгэх зэрэг мэдээллийн сан бүрдүүлэх ажилд ихээхэн ач холбогдолтой.

Түлхүүр үгс: уламжлалт урлал, хувцасны хийц технологи, технологийн карт, дижитал кодчлол

Downloads

Download data is not yet available.
Abstract
179
PDF-Mongolian
96

References

Монгол хэлээр:

Авдай, Ч., Төмөржав, С. 2003. Монголын нүүдэлчдийн үндэсний уламжлалт технологи. Улаанбаатар: Бэмби сан.

Алтанцэцэг, Ч. 2015. “Хүн хувцас орчин системийн хүрээнд дулаан хувцас зохион бүтээх онолын үндэс ба технологи.” Sc.D дисс., ШУА.

Бадамхатан, С., Цэрэнханд, Г. 1987. Монгол улсын угсаатны зүй I боть. Ред. Отгонбаатар Б. Улаанбаатар: МУ-ын ШУА.

Гантогтох, Г., Дунгаамаа, Б., Эрдэнэцогт, Н. 1998. Монгол нүүдэлчдийн тайлбар толь I. Улаанбаатар: Монсудар.

Доржготов, А., Сонгино, Ч. 1998. Зурагт толь. Ред. Бадарчи С., Эрдэнэбат Ц. Улаанбаатар.

Дунгаамаа, Б. 2004. “Монгол дээлийн зохион бүтээлтийн судалгаа, боловсруулалт.” Ph.D дисс., Шинжлэх ухаан технологийн их сургууль.

Дунгаамаа, Б. 2022. Монгол дээлийн зохион бүтээлт. Улаанбаатар: Жиком пресс.

Ишдорж, Л. 2011. “Монгол үндэсний хувцасны дизайны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох асуудалд.” ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №2/118: 143-150.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн. 2004. Монголчуудын түүх соёлын атлас. Улаанбаатар.

Нямбуу, Х. 1992. “Монгол хувцасны түүх.” Ph.D дисс., МУИС.

Ольдерогге, Д.А., Иванов.С.В., Потопов.Л.Н., Решетов.А.М., Сабурова.Л.М. 1977. Одежда народов зарубежной Азии. Ленинград.

Өлзийгэрэл, Т. 2008. “Халх эхнэр хувцасны зохион бүтээлт.” Магистрын судалгааны ажил., ШУТИС.

Рой Чапман Эндрюс. 1919. Монгол бүсгүйчүүд, Нийслэл хүрээ. Улаанбаатар.

Саруулбуян, Ж., Энхтуяа, Л. 2011. Монголчуудын хувцас. Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Цэндсүрэн, Ц. (ред.) Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис III. 2014. Улаанбаатар.

Чулуун, С. (ред.) Монголчууд: XVII-XX зууны эхэн. 2014. Улаанбаатар: Адмон ХХК.

Ядамсүрэн, Ү. 1967. БНМАУлсын Ардын хувцас. Улаанбаатар.

Гадаад хэлээр:

Bertoluci, C.E., Sanches, R.A. 2020. “Using a morphological chart to develop fashion products from recycled knit waste.” ModaPalavra eperiódico 27: 108-137.

Downloads

Published

2025-06-30

How to Cite

Chuluun , A., & Palamkhan , B. (2025). Systematization of traditional mongolian costume design and the creation of a digital information system . Mongolian Journal of Arts and Culture, 26(50), 74–84. https://doi.org/10.69561/mjac.v26i50.4421

Issue

Section

Articles