Geopolitics, national interest, and religious values: An analysis of Mongolia’s socio-political relations from the perspective of rational egoism

Authors

DOI:

https://doi.org/10.5564/jis.v49i119.5077

Keywords:

rational egoism, nationalism, religion, geopolitics, Mongolia, political leadership, moral-cultural capital, trust

Abstract

This article examines how nationalism, religious values, and geopolitical calculation intersect in Mongolia’s socio-political relations through the lens of rational egoism. The paper combines discourse analysis, comparative theoretical interpretation, and descriptive re-analysis of secondary survey and interview data produced between 2017 and 2026. It operationalizes rational egoism through proxy indicators such as nationalism, leadership criteria, religious affiliation, institutional trust, and political participation patterns. The findings suggest that national identity functions as a collective form of rational egoism through the logic of the “extended self”; religion, especially Buddhism, works less as a demand for theocratic politics than as a source of moral-cultural capital reducing distrust and social transaction costs; and Mongolia’s third-neighbour policy and sovereignty concerns reveal rational egoism at the level of state strategy. Reported correlation patterns indicate a medium-level relationship between political-religious and geopolitical risk perceptions. The article concludes that Mongolia is moving from short-term primitive egoism toward long-term, responsibility-oriented rational egoism.

Геополитик, үндэсний ашиг сонирхол ба шашны үнэт зүйлс: Монголын нийгэм-улс төрийн харилцааг рационал эгоизмын үүднээс шинжлэх нь

Хураангуй: Энэхүү өгүүлэл нь рационал эгоизмын онолын хүрээнд Монголын нийгэм-улс төрийн харилцаанд үндэсний үзэл, шашны үнэт зүйлс, геополитикийн тооцоолол хэрхэн огтлолцож байгааг шинжилнэ. Судалгааны зорилго нь нэг талаас рационал эгоизм Монголын кейсийг тайлбарлах чадавхтай эсэхийг шалгах, нөгөө талаас иргэдийн улс төрийн сонголт, хошуучлалын шалгуур, шашин-үндэсний ижилслийн уялдааг эмпирик баримтад тулгуурлан тайлбарлахад оршино. Судалгаа нь дискурсив шинжилгээ, онолын харьцуулсан задлал, хоёрдогч өгөгдөлд тулгуурласан тайлбарлах статистикийг хослуулсан холимог арга зүй ашиглав. 2017-2019, 2022-2024, 2024-2026 оны суурь судалгаануудын санал асуулга, фокус бүлгийн ярилцлага, шинжээчийн ярилцлагын үр дүнг дахин боловсруулж ашигласан бөгөөд хэмжилтийн түвшинд үндэсний үзэл, шашны хамаарал, улс төрийн хошуучлалын шалгуур, институцийн итгэл, оролцооны хэв маягийг индикатор болгон авч үзэв. Үр дүнгээс харахад үндэсний ижилсэл нь улс төрийн сонголтын хүчтэй шалгуур бөгөөд “өргөтгөсөн би” гэсэн ойлголтоор тайлбарлагдах хамтын рационал эгоизмын илрэл болж байна. Шашин, ялангуяа буддын шашин нь төр-шашны институцийн нэгдлийг бус, харин ёс суртахууны хяналт, нийгмийн итгэлцэл, хамтын амьдралын өртгийг бууруулах “ёс суртахууны соёлын капитал”-ын үүрэг гүйцэтгэж байна. Геополитикийн түвшинд гуравдагч хөршийн бодлого, тусгаар тогтнолын асуудал, баялгийн менежмент нь жижиг улсын рационал эгоизмын стратегийн хэлбэр болж байна. Корреляцийн тайлбарын түвшинд улс төр-шашин болон геополитикийн эрсдэлт нөхцөл байдлын хооронд дунд түвшний уялдаа ажиглагдах ба энэ нь иргэд ёс суртахууны найдвартай байдал, үндэсний аюулгүй байдлыг хамтад нь үнэлж байгааг харуулна. Иймээс Монголын улс төрийн төлөвшил нь примитив эгоизмаас урт хугацааны хариуцлагатай рационал эгоизм руу шилжих завсрын үе шатандаа байна гэсэн дүгнэлтийг дэвшүүлэв.

Түлхүүр үгс: рационал эгоизм, Монголын нийгэм, үндэсний үзэл, шашны үэжт зүйлс, нийгжм-улс төрийн харилцаа, улс төрийн нам, цахим ардчилал, шийдвэр гаргалт

Downloads

Download data is not yet available.
Abstract
0
PDF
0

Downloads

Published

2026-05-27

How to Cite

Oidov, K. (2026). Geopolitics, national interest, and religious values: An analysis of Mongolia’s socio-political relations from the perspective of rational egoism. Journal of International Studies, 49(119). https://doi.org/10.5564/jis.v49i119.5077

Issue

Section

Articles