Монгол-Японы эрчим хүчний харилцаа

Authors

  • T Amgalan Institute of International Studies

DOI:

https://doi.org/10.5564/jis.v0i2.391

Abstract

Япон улс нь аж үйлдвэр, технологийн хувьд дэлхийд тэргүүлэх өндөр хөгжилтэй, түүнийгээ дагаад эрчим хүчний хэрэглээ өндөртэй улс хэдий ч байгалийн баялагийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй учир дотоодын эрчим хүчний хэрэгцээний ердөө 16 хувийг өөрсдийн хүчээр хангаж, үлдсэн 84 хувийг импортын түүхий эдээр хангадаг улс юм. Япон улс нь газрын тосны импортоор дэлхийн хэмжээнд гуравдугаарт, шингэрүүлсэн байгалийн хийн импортоор нэгдүгээрт, нүүрсний импортоор хоёрдугаарт ордог. Иймээс Японы компаниуд хилийн чанад дахь газрын тос, байгалийн хий олборлох төслүүдэд идэвхитэй оролцохын зэрэгцээ дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдэд инженерийн, барилга байгууламж болон санхүү, төслийн менежментийн үйлчилгээг үзүүлдэг юм. Мөн Япон нь эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн томоохон экспортлогч орон бөгөөд японы компаниуд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилго бүхий төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн Газрын тусламжтайгаар тогтмол хэрэгжүүлж ирсэн байна.

English Title: Mongolian-Japanese energy relations

DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i2.391

Downloads

Download data is not yet available.
Abstract
2200
PDF
2651

Downloads

Published

2015-01-08

How to Cite

Amgalan, T. (2015). Монгол-Японы эрчим хүчний харилцаа. Journal of International Studies, (2). https://doi.org/10.5564/jis.v0i2.391

Issue

Section

Монгол улсын гадаад харилцаа (Foreign Relations of Mongolia)