Жалайыр
Keywords:
Кидан, Хэрлэн, Онон, ЖалайырAbstract
Сүүлд, үндэстэн болж бүрэлдсэн эртний овог аймгийн тухай аман сурвалж, бүр сурвалж бичгийн мэдээ баримтад итгэхэд бэрх байдаг. Аман түүх өгүүлэгчид, гарваль үүслийн тухай яригчид өөрсдийнхөө өвөг дээдсийн тухай нэлээд хожуу үеийн талаар өгүүлж, өвөг дээдсийн хөрш, үгүй бол холилдон суусан овог аймагтай хамаатан садан болгоно. Тэгэхдээ, тухайн нутаг дэвсгэрт аж төрж байсан хүмүүс, тухайн овог аймгийн түүхийг үл салган өгүүлдэг нь үнэнээс хол зөрүү байдаг. Бие даасан овог, аймаг, үндэстэн нь нэг эцэг эхээс гаралтай байх магадлалтай, мөн тийм биш ч байх боломжийг агуулдаг билээ. Төв Азид нутагласан үндэстэн, овог аймгууд янз бүрийн үед, түүхийн янз бүрийн нөхцөлд үүсэн бий болсон бололтой бөгөөд түүхэнд харилцан адилгүй товойн мандаж, харилцан адил, адилгүй түүхэн замыг туулсан байна. Тэдний гарал үүсэл, итгэл үнэмшил, аж ахуй, хэл соёлыг дагалдан антропологийн хэсгүүд үүсжээ. Бид энэ бүхнийг биш дундад эртний түүхэнд тэмдэглэгдсэн Жалайыр аймгийн гарал үүслийн байдал, дараагийн хувь тавилангийн талаар өгүүлэх болно.
English title: Jalaiyir
Downloads
42
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2009 Хурметхан М
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.