Хадгаламжийн нөөцийн бодлого ба санхүүгийн зуучлал

Authors

  • Жиган Хуан БНХАУ-ын Санхүү эдийн засгийн төв их сургуулийн Банк санхүүгийн сургууль

Keywords:

Заавал байх нөөц /ЗБН/, хадгаламжийн нөөцийн бодлого, санхүүгийн зуучлал, шууд санхүүжилт

Abstract

Төлбөрийн балансын алдагдлын дарамт тасралтгүй үргэлжиж буй нөхцөлд ЗБН-ийн хэмжээг өсгөх зэрэг аргаар гадаад валютыг худалдан авч үндэсний мөнгөн тэмдэгтийг нийлүүлэн санхүүгийн зуучлалыг хурдасган, статистикийн чанартай мөнгөний бодлогын үр ашгийг бууруулж, бодлогын тодорхой байдлыг алдагдуулснаар санхүүгийн шинэ хямралд хүргэж болзошгүй юм. Энэхүү өгүүлэлд санхүүгийн зах зээлийн бүтцийн загвар хэрэглэн, микро түвшинд санхүүгийн бус аж ахуйн санхүүжилтийн бүтцийн загвар дээр ЗБН-ийн бодлогын нийтлэг арга хэрэгслийн үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийсэн болно. ЗБН-ийн хэмжээг нэмэгдүүлдэг мөнгөний хатуу бодлого нь банк санхүүгийн зуучлалын үйл явцыг хурдасган, шууд санхүүжилтийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн мөчлөг болон мөнгөний нийлүүлэлт гэх мэт бусад нөлөөлөх хүчин зүйлс нь ЗБН-ийг 1%-иар, санхүүгийн бус аж ахуйн шууд санхүүжилтийн хувь хэмжээг 0.7%-иар өсгөдөг гэдгийг онолын болон империк түвшний дүн шинжилгээ харуулж байна.

 

Хятад хэлнээс орчуулсан:
Д.Базардорж (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭША)

Downloads

Download data is not yet available.
Abstract
200
PDF
46

Author Biography

Жиган Хуан, БНХАУ-ын Санхүү эдийн засгийн төв их сургуулийн Банк санхүүгийн сургууль

Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор

Downloads

Published

2014-12-15

How to Cite

Хуан, Ж. (2014). Хадгаламжийн нөөцийн бодлого ба санхүүгийн зуучлал. Journal of International Studies, 4(4), 122–145. Retrieved from https://mongoliajol.info/index.php/JIS/article/view/1836

Issue

Section

Conference paper