Хятадын хөрөнгийн зах зээлийн макро түвшний хөгжлийн тухай эргэцүүлэл
Keywords:
хөрөнгийн зах зээл, хөгжил, ХятадAbstract
2008 оноос эхлэн дотоод, гадаад олон хүчин зүйлийн нөлөөллийн улмаас Хятадын хувьцааны зах зээлийн үнэ урт хугацаанд өсөлтгүй, доод түвшинд байж зах зээлийн үнэ 50 хувиар буурсан нь Хятадын эдийн засгийн өсөлтийн бодит нөхцөлд нийцэхгүй байгаа юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн нийлүүлэлт болон нөөц баялгийн хуваарилалтын чадавхид их хэмжээгээр нөлөөлж улмаар Хятадын банк санхүүгийн тогтолцоонд төвөөс зугтах нөхцөл үүсч банк санхүүгийн бүтцэд тэнцвэргүй байдал улам гүнзгийрэв. Ийм нөхцөл байдал үүссэн үндсэн шалтгаан нь Хятадын эдийн засаг дахь банк санхүүгийн системийн өөрчлөлт шинэчлэлийн зогсонги, хязгаарлагдмал байдал, мөн үүнээс үүдэлтэй хувьцааны зах зээлийн макро түвшний чадавхид нөлөөлөхүйц үзэл бодол, ухамсрын гажуудал, бүтцийн олон талын алдаа дутагдал болно. Чингэхдээ, мэдээж хятадын банк санхүүгийн бүтцийн нийтлэг зогсонги байдал, зах зээлийн бараа бүтээгдэхүүний бүтэц болон хөрөнгө оруулалтын бүтцийн тэнцвэргүй байдал хийгээд хөрөнгө оруулагчдын итгэл найдвар алдарсан зэргийг орхигдуулж болохгүй юм. Хэрэв Хятад улс нь өндөр технологийн үйлдвэрлэл байгуулахыг зорьж байгаа бол хувьцааны зах зээлийн хөгжлийн гүнзгийрүүлэлтэд чухал ач холбогдол өгөх шаардлагатай. Иймээс Хятад улс нь "Үнэт цаасны тухай хууль”-ийг засварлан өөрчлөх нь нэн чухал байна. Чингэхдээ хувьцааны арилжааг зах зээлийн хуулийн дагуу хөгжүүлэхэд чиглэгдсэн шинэчлэлийг дэмжин түүнийг тэргүүн зэргийн зорилго болгон тавих, IPO-ийн хянан шалгалтын тогтолцоо, зах зээлээс шахан гаргах зэрэг үйлдэлтэй холбоотой дүрэм журмыг хуульд онцгойлон тусгах буюу сайжруулан өөрчлөх. Мөн худал мэдээлэлтэй тэмцэх явдлыг хүчтэй болгон, худалдаа арилжаан дахь хууль бус нууц үйлдлийг арилган, зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын хөгжлийг түргэсгэх механизмыг эрчимтэй сайжруулах, банк санхүүгийн системд шинэ зүйлийг нэвтрүүлэх явдлыг түргэсгэн улмаар хөрөнгийн зах зээлийг аажим аажмаар хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Банк санхүүгийн тогтолцоонд инноваци шинэчлэлийг бий болгох үүднээс 1990 онд Шанхайд хөрөнгийн зах зээлийн жишиг загвар болох Үнэт цаасыг арилжаалах Хөрөнгийн биржийг байгуулснаас хойш энэ салбар Хятадад үүсч хөгжсөн хугацаа төдий л урт бус, өнөөг хүртэл 24 жил болжээ. Энэ 24 жилийн хугацаанд, Хятадын хөрөнгийн зах зээлийг бодитоор зах зээлжүүлэх, дүрэмжүүлэх, олон улсын болгох үндсэн зорилтыг тавьж хэрэгжүүлснээр асар хурдтай хөгжилд хүргэсэн юм. Ийнхүү эрчимтэй хөгжүүлснээр социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад зохих хэмжээний үүрэг гүйцэтгэлээ. Гэвч бодит байдлаас харахад, 2008 оноос Америкт анх ипотекийн хямрал, улмаар дэлхийн банк санхүүгийн хямрал дэгдэж, дотоодын инфляцийн болон макроэдийн засгийн өөрчлөлтийн асар их дарамт болон дотоод гадаадын тодорхой бус олон сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөр Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэ ханш урт хугацаанд буурч, үнэлгээ нь тавин хувь хүртэл доошилж, огт өөр бодит эдийн засаг хүчтэй илэрч, хөрөнгө нийлүүлэлт болон хөрөнгийн эх үүсвэрийн хуваарилалтын үйл ажиллагаанд мөн маш ихээр нөлөөлсөн юм. Хэрэг дээрээ, тэр байдал Хятадын банк санхүүгийн тогтолцоон дахь байр суурийг тодорхойлж, хязгаарлах нөхцлийг улам тодотгож, банк санхүүгийн бүтцийн тэнцвэрийн алдагдлыг хурцатгасан билээ. Иймэрхүү хүнд нөхцөлд, өнөөгийн Хятадын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн мухардмал байдлыг хэрхэн яаж шийдвэрлэх, тэдгээрийг цаашид хэрхэн тууштай хэрэгжүүлэх, эрүүл саруул, тогтвортой хөгжлийг бодитоор хэрэгжүүлэх асуудал банк санхүүгийн онол, эрдэм шинжилгээ судалгааны хүрээний дээд түвшинд тавих, анхаарал хандуулах сэдвүүдийн нэг болоод байна.
Эл өгүүлэлд, Хятадын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдлыг үндэслэн товч танилцуулахын зэрэгцээ банк санхүүгийн бүтцийг инновацийн шинэчлэлийн өнцгөөс харж, одоогийн Хятадын хөрөнгийн зах зээл өдрөөс өдөрт улам бүр “хязгаарлагдах” болсон хөгжлийн мухардмал байдал, тэр тогтолцоо үүсэх болсон шалтгаан зэрэгт дүн шинжилгээ хийхийг оролдож, түүнийг үндэслэн макро түвшинд Хятадын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чухал хүчин зүйлтэй уялдуулж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар хэд хэдэн бодлого төлөвлөхийг зорьсон юм.
Хятад хэлнээс орчуулсан:
Ч.Батцэцэг (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШАА, доктор)
М.Хишигтуяа (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭША)
Downloads
202
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2014 Жанюй Ин

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.