Mongolia and Russia relations: documents covering 2005-2020 period
Keywords:
mongolia, russiaAbstract
Монгол-Оросын харилцаа: баримт бичгүүд 2005-2020
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын салбараас санаачлан эрхлэн хэвлүүлсэн 2005-2020 оны хооронд буюу сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол-Оросын хооронд байгуулсан баримт бичгүүдийн энэхүү эмхэтгэл нийт 78 баримтыг багтаасан ба үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Нэг дэх хэсэгт, заасан хугацаанд Монгол-Оросын харилцаа хэрхэн хөгжиж ирснийг илэрхийлсэн хоёр улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайд нарын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, төрийн дээд хэмжээний айлчлалуудын албан мэдээ, хамтарсан мэдэгдэл, танилцуулга, мөн салбарын яам газруудын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцааны баримт бичгүүдийг оруулжээ.
Хоёр дахь хэсэгт, мөн хугацааны Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколууд багтсан бол гурав дахь хэсэгт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-ын субъектүүдтэй байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг оруулжээ.
Монгол Улсын гадаад харилцааны яамны Төв архив, Нийслэлийн засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа баримтуудад тулгуурлан хийгдсэн энэхүү баримт бичгийн эмхэтгэл нь Монгол-Оросын болон олон улсын харилцаа, бүс нутаг, Монгол Улсын гадаад харилцааны түүх, бодлого, хэрэгжилтийг судлагч эрдэмтэн, багш, оюутан, сонирхогчдын судалгаанд чухал хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой юм.
Downloads
245
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Journal of International Studies is retained by the author(s).
The authors grant the Journal of International Studies a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Journal of International Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.