Mongolian archaeological musical instruments

Authors

  • Batbayar Tumur-Ochir Division of Medieval Age, Institute of Archaeology, Mongolian Academy of Sciences, Building-1, Peace avenue, Ulaanbaatar-13330, Mongolia. https://orcid.org/0000-0001-5051-9749

DOI:

https://doi.org/10.5564/sa.v48i2.4744

Keywords:

Mongolia

Abstract

Монголын археологийн дурсгалаас олдсон хөгжмийн зэмсгүүд

Хураангуй. Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулсан археологийн судалгааны хэрэглэгдэхүүнээс үзэхэд, хөгжмийн зэмсэгтэй холбогдож болох сэдэв агууламж бүхий хадны сүг зургуудыг хэд хэдэн газраас илрүүлж олсон бөгөөд он цагийн хувьд шинэ чулуун зэвсгийн үеэс хүрлийн үед хамааруулан үзсэн байдаг. Харин археологийн малтлага судалгаагаар хөгжмийн зэмсэгтэй холбогдох олдворын зүйл цөөнгүй олдсон нь сонирхолтой юм. Тухайлбал: Хүрэл зэвсгийн үед холбогдох 2 ясан шүгэл, Хүннү хэл хуур, Түрэгийн босоо ятга, Уйгурын хүрэл хонх, Монголын эзэнт гүрний үеийн ясан шүгэл, их бага хүрэл хонхнууд зэрэг Монголын эртний түүхэн үеүдэд холбогдох хэдэн зүйлийн хөгжмийн зэмсэг илэрч олдсон байна. Манай улсын археологийн дурсгалаас олдсон эдгээр хөгжмийн зэмсгийн холбогдолт олдворууд нь одоогийн монгол нутагт оршин тогтнож явсан эртний нүүдэлчдийн оюуны соёлын хөгжлийг илтгэн харуулахын зэрэгцээ хөгжмийн зэмсгийн төрөл зүйл, түүхэн уламжлал, хөгжлийг гэрчлэн харуулах биет баримт хэрэглэгдэхүүн болох нь илэрхий байна.

Түлхүүр үг: Нүүдэлчдийн хөгжим, ясан шүгэл, хэл хуур, босоо ятга, хүрэл хонх

Downloads

Download data is not yet available.
Abstract
21
PDF
37

Downloads

Published

2025-12-26

How to Cite

Tumur-Ochir, B. (2025). Mongolian archaeological musical instruments. Studia Archaeologica, 48(2), 91–100. https://doi.org/10.5564/sa.v48i2.4744

Issue

Section

Notes