УЛААНБААТАР ХОТЫН ӨНГӨН ХӨРСӨН ДЭХ ХҮНД ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХЭЛБЭРИЙН АГУУЛГЫН СУДАЛГАА

Authors

  • Бямбасүрэн Ц ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Хүүхэнхүү Б ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Шабанова Е В ШУА-ийн А.П.Виноградовын нэрэмжит Эрхүүгийн Геохимийн институт
  • Васильева И Е ШУА-ийн А.П.Виноградовын нэрэмжит Эрхүүгийн Геохимийн институт
  • Энхзул Б МУИС-ийн ХШУС, БУС, Биологийн тэнхим

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v57i3.886

Keywords:

Улаанбаатар, өнгөн хөрс, хүнд элемент, хүнд элементийн хүчилд уусах ба биологийн идэвхт хөдөлгөөнт агуулга, хүнд элементийн хөдлөл зүйн фактор, антропоген ба литоген фракц, хемометр,

Abstract

Энэ ажилд Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх зарим хүнд металлуудын хөдөлгөөнт агуулгын судалгааны дүнгээс үзүүллээ. Zn, Cd, Mn, Co, Ni, Cr ба Cu-ийн Улаанбаатар хотын өнгөн хөрсөнд орших хүчилд уусах агуулга ба биологийн идэвхт хөдөлгөөнт агуулгуудыг атомын шингээлтийн спектроскопийн дөлөн атомчлал, индукцийн холбоост атомын цацааргалтын спектроскопийн аргуудаар тус тус тодорхойлсон болно. Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Pb, Zn, Cd, Mn, Co, Ni, Cr ба Cu-ийн тархалтыг энгийн статистик аргаар тогтоож, эдгээр элементүүдийн өнгөн хөрсөнд хуримтлагдах механизм ба хөдлөлзүйд орох процессыг олон хэмжээст статистикийн регрессийн аргаар судлав.
Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Mn, Co-ын хүчилд уусах агуулгын тархалт жигд, Pb, Zn, Cd, Ni, Cr ба Cu-ийн хүчилд уусах агуулга ба бүх хүнд элементүүдийн биологийн идэвхт хөдөлгөөнт агуулгын тархалт жигд бус байлаа. Улаанбаатар хотын өнгөн хөрсөнд Mn, Cr, Cu, Ni, Zn-ын литоген фракц нь антропоген фракцаас их байхад Pb ба Co-ын антропоген фракц ихээр илэрсэн байна. Хүнд элементүүдийн ацетатын буферт хандлагдах биологийн идэвхт хөдөлгөөнт агуулгын нийт агуулгад эзлэх хувь Cu (1.52) < Cr (1.74) < Ni (2.31) < Pb (2.76) < Co (4.30) < Zn (5.70) < Mn (14.03) < Cd (49.4) гэсэн өсөх эрэмбийг үзүүлсэн нь Улаанбаатар хот орчмын суурь хөрсөн дэх хүнд элементүүдийн хөдлөлзүйн фактораас өндөр, харин ОХУ-ын стандартаас Cr, Ni, Cu, Zn-ын хөдөлзүйн фактор бага, Pb, Cd-ын хөдөлзүйн фактор их илэрлээ. Хүнд элементүүдийн өнгөн хөрсөнд хуримтлагдах механизм ба хөдлөлзүйд орох процесс нь элемент тус бүрийн хувьд өөр хамаарлыг үзүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотын орчны бохирдол олон эх үүсвэрээс үүдэлтэй ба хүний сөрөг үйл ажиллагааны улмаас өнгөн хөрсний шинж чанарт маш ихих өөрчлөлт орсныг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1739
PDF
2998

Downloads

Published

2017-10-25

How to Cite

Ц, Б., Б, Х., В, Ш. Е., Е, В. И., & Б, Э. (2017). УЛААНБААТАР ХОТЫН ӨНГӨН ХӨРСӨН ДЭХ ХҮНД ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХЭЛБЭРИЙН АГУУЛГЫН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 57(3), 21–36. https://doi.org/10.5564/pmas.v57i3.886

Issue

Section

Articles