ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭ БОЛОН ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭНД СУУРИЛСАН МОНГОЛ ОРНЫ БИО-УУР АМЬСГАЛЫН ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ

Authors

  • Мөнхдулам О ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн
  • Авирмэд Э ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн
  • Сайнбаяр Д ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v57i3.885

Keywords:

Чийг- дулааны коэффициент, биологийн үр ашгийн индекс, био-уур амьсгалын чадавх, хиймэл дагуулын мэдээ

Abstract

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь хиймэл дагуулын болон цаг уурын ажиглалтын мэдээнд үндэслэж, Монгол орны био-уур амьсгалын чадавхийг үнэлэх явдал юм. Тус судалгаанд Селянинов, Иванова, Шашко нарын боловсруулсан чийг-дулааны коэффициент, уур амьсгалын биологийн үр ашгийн индекс, био-уур амьсгалын чадавхийн үнэлгээний арга зүйг ашигласан. Дүн шинжилгээнд MОДИС хиймэл дагуулын 2000-2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны 1 км-ийн нарийвчлалтай 16 хоногийн дундаж 11, 16 сувгийн бүтээгдэхүүн (MOD11, MOD16), TRMM хиймэл дагуулын 2000-2014 оны 0.25 градусын нарийвчлалтай сарын нийлбэр хур тунадасны мэдээ болон цаг уурын станц, харуулын 2000-2014 оны сарын дундаж агаарын температурын мэдээ болон мөн хугацааны сарын дундаж агаарын дутагдал чийгийн мэдээг ашигласан. Дүн шинжилгээний үр дүнд Монгол орны чийг-дулааны коэффициент, уур амьсгалын биологийн үр ашгийн индекс, био-уур амьсгалын чадавхийн орон зайн тархалтын зургуудыг боловсруулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл дагуулын мэдээ, цаг уурын ажиглалтын мэдээлэлд үндэслэн газарзүйн мэдээллийн систем болон тандан судалгааны технологийг ашиглан био-уур амьсгалын чадавхийг үнэлэх боломжтой болох нь харагдаж байна. Дурдсан 3 арга зүйг ашиглан орон зайн тархалтын зураглал боловсруулснаар бүс нутгийн түвшний асуудлыг уур амьсгалын хандлагын үүднээс зөв ялган тогтоох боломжтойг илтгэх ба байгаль, цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтай манай орны нийгэм- эдийн засгийн гол салбар болох хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаа зохион байгуулахад цаг хугацаа хэмнэсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах боломж бүрдэж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1963
PDF
4317

Downloads

Published

2017-10-25

How to Cite

О, М., Э, А., & Д, С. (2017). ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭ БОЛОН ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭНД СУУРИЛСАН МОНГОЛ ОРНЫ БИО-УУР АМЬСГАЛЫН ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 57(3), 5–20. https://doi.org/10.5564/pmas.v57i3.885

Issue

Section

Articles