МОНГОЛ ОРНЫ ЗАЛУУ ШИНЭСЭН ОЙ ҮҮСЭН БҮРЭЛДЭХ ЯВЦ БА ӨСӨЛТИЙН ЯВЦЫН ЗАРИМ ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v52i3.867Keywords:
шинэсэн ой,Abstract
Сүүлийн үед ой үүсэн бүрэлдэх явц түүний бүтээмжийг дээшлүүлэх асуудалд судлаачид ихээхээн анхаарал тавих боллоо. Ялангуяа хөрш зэргэлдээх Oрос орны эрдэмтэд дээрх чиглэлийн судалгааг 1960-аад оноос эхлэн эрчимтэй явуулж, нилээд ном бүтээл хэвлэн нийтлүүлжээ (2, 8, 9, 13, 16, 19 ). Гэвч тэдгээр ном бүтээлд гол төлөв нарс, хуш, гацуур, жодоо, хус, улиангаран ойн талаар өгүүлж, манай оронд өргөн тархсан сибир шинэсний тухай бараг хөндөгдөөгүй байна.
Монгол орны залуу шинэсэн ой үүсэн бүрэлдэх явц ба өсөлтийн явцын судалгааны ажил 1979 оноос Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн ойн хэсгийн судалгааны ажлаар эхэлсэн ба тодорхой бүс нутгийн шинэсэн ойн өсөлт хөгжилтийн талаар Е.Н.Савин (1985), И.М.Данилин (1992), И.М.Данилин, З.Цогт (1992), З.Цогт (1993), Ч.Дугаржав (1996), Ч.Доржсүрэн (2009), В.Т.Ярмишко ба бусад (2010). И.М.Данилин (2009) нарын бүтээлд тодорхой хэмжээгээр тусгагдсан байдаг.
Ой-ургамалжилтын ижил нөхцөлд үүсэн бүрэлдэж буй ойг судлахдаа түймрийн дараах, огтлолтын дараах, ямарч нөлөөнд өртөөгүй гэх мэтээр авч үзэж судлах нь зүйтэй байна.
Бид өөрсдийн судалгаагаар ой үүсэн бүрэлдэх явцын тодорхой хэсэг хугацааны буюу залуу ой бүрэлдэх өсөлт, хөгжилтийн онцлогийг илрүүлэх зорилтыг тавьсан юм. Янз бүрийн бүрэлдэхүүнтэй залуу ойн үүсэн бүрэлдсэн байдлыг илрүүлэх, тэдгээрийн таксацын бүтцийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлох нь ойн нөөцийг тасралтгүй ашиглах, хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, бүтээмжит чанарыг дээшлүүлэх зэрэг ой судлалын олон асуудлыг шийдвэрлэхэд онолын төдийгүй практикийн чухал ач холбогдолтой. Мод огтолсон, түймэрт шатсан ойн талбай, тэрчлэн ойн зах цоорхойд байгалийн замаар залуу ой үүсэн бүрэлдэх явц бол биогеоценозын маш нарийн үйл явц юм.
Downloads
1772
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.