БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙН ОРДЫН НҮҮРСНИЙ ХИМИ - БҮТЦИЙН ТӨРХ БАЙДАЛ, ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v52i3.862Keywords:
Багануур, Тавантолгойн ордын нүүрсAbstract
Багануур, Тавантолгой бол Монгол орны амьдрал, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой орд – уурхайнууд бөгөөд нүүрсний халуун, химийн боловсруулалтын үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх зорилт тавигдаж байгаа өнөө үед ордуудын нүүрсний хими – бүтцийн төрх байдал, урвалын идэвхийг гүнзгий судлах нь ихээхэн ач холбогдолтой. Багануур ба тавантолгойн нүүрс бол Монгол орны хүрэн ба коксждог чулуун нүүрсний түгээмэл төлөөлөгч тул бусад ордын ижил төсөөтөй нүүрсний төрх байдлын үнэлгээнд ч хөрвүүлэн ашиглах боломжтой. Энэ үүднээс бид ОХУ – ын ШУА – ийн Сибирийн салбар, Монголын ШУА- ийн хамтарсан төслийн хүрээнд хоёр ордын нүүрсний хими-бүтцийн гүнзгийрүүлсэн судалгаа явуулсан билээ. Хатуу биетэй явагддаг механохимийн урвалууд нь түүн дэх элементүүдийн идэвхийг дээшлүүлж тэдгээрийн харилцан үйлчлэлд шаардагдах эрчмийг хуримтлуулахад ихээхэн дөхөм үзүүлдэг / 1 /.
Энэ судалгаанд бид механохими хийгээд орчин үеийн багажит анализийн өндөр мэдрэмжтэй хэрэгслүүдийг ашигласан тул Монголын нүүрсний тухай шинжлэх ухааныг олон шинэ баримт, өгөгдөхүүнээр баяжуулсан болно.
Downloads
1580
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.