Элэгний хорт хавдрын in vitro дахь эсийн үйл ажиллагааг эмийн багваахайгаас (taraxacum officinale wigg f.h.) ялгасан зарим бодис дарангуйлж буй байдал
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v51i199.836Keywords:
Taraxacum officinale, HepG2, эсийн хуваагдал, адгези, апоптози, пальмитиний хүчил,Abstract
Манай орны хүн амын дунд элэгний хорт хавдар буюу анхдагч өмөн нь бусад хавдартай харьцуулахад хамгийн их тохиолдох ба нас баралтын хувь хэмжээ ихтэй өвчин юм. Иймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэх нь ихээхэн чухал болоод байна.
Бид уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Эмийн багваахай (Taraxacum officinale Wigg.S.L)-г элэгний хорт хавдарын эмчилгээнд ашиглах боломжийг судлах зорилгоор уг ургамлаас хэд хэдэн ханд, бодис гарган авч эдгээр нь хорт хавдарын in vitro дахь эсийн өсгөвөрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх ажлыг хийв.
Судалгаанд элэгний хавдрын анхдагч эсийн өсгөвөр (PCC), элэгний хавдрын шугаман эс HepG2 болон T.оfficinale-н газрын дээд хэсгийн дихлорметанан (ДХМ) ханд, түүнээс ялгасан тараксастерилацетат, псевдотараксастерол, тараксастерол, b-ситостерол, пальмитиний хүчил, b-ситостерил глюкоз гэсэн 6 бодис ашиглав.
Бидний судалгааны үр дүнд ДХМ ханд нь элэгний хавдарын эсийн хуваагдалд сөргөөр нөлөөлж, эсийн үсэрхийлэх хурдыг 36%-р, суух чадварыг 2.6 дахин, наалдах чадварыг 34.5%-р тус тус бууруулж, Bcl-2 болон ZPYVE-1 зэрэг генүүдийн экспрессийг дарангуйлж байв.
Дээрх бодисуудаас пальмитиний хүчил нь эсийн хуваагдал, шилжин хөдлөх чадвар, эс хоорондын наалдах чадвар, эсийн суух чадвар зэрэг үйл ажиллагааг бууруулж байсан ба эсийн апоптози болон эсийн бүтцийн эвдрэл идэвхижихэд нөлөө үзүүлсэн.
Эдгээрээс үндэслэж T.оfficinale-н ДХМ ханд, түүнээс ялгасан пальмитиний хүчил нь элэгний хавдрын эсийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэв.
Downloads
1953
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.