Солироос үүдэлтэй нэл авиаг бүртгэсэн нь
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v53i207.825Abstract
Оросын Холбооны Улсын Челябинскийн мужийн Черваркул хотын ойролцоо 2013 оны 02-р сарын 15 өдөр олон улсын цагаар 03 цаг 20 минутын орчим агаар мандлын давхаргыг зүсэн солир унах үзэгдэл ажиглагдсан байна. Энэ солироос үүдэлтэй агаар мандлаар тархан ирсэн нэл авиагМонголд ажиллаж байгаа байгаа нэл авианы I34MN станц дээр 17 минутын туршид бүртгэсэн байна. 1908 онд Сибирийн Тунгуст унасан солироос хойш зуу гаруй жилийн дараа тохиож байгаа томоохон хэмжээний /15-17 м диаметртэй/ солир дэлхийн агаар мандлыг зүсэн унах байгалийн энэхүү сонин үзэгдэл нь нэл авианы гол үүсгүүрүүдийн нэг юм. Солир нь дэлхийн агаар мандалд 11.2-72.8 км/с хурдтай орж ирэх ба давтамжийн хягаар нь 0.3-3 Гц зурвас бүртгэгддэг байна (A. Le Pichon, et. al 2009). ОХУ-д унасан уг солир нь 20-30 км/с хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирснийг урьдчилсан байдлаар тодорхойлжээ. Солирын биет агаар мандлыг ийм их хурдтай зүсэж унахдаа шатаж, улмаар 15-20 км-ийн өндөрт буюу тропосферын давхрагад хүчтэй дэлбэрсэн байна. Энэ процессоос үүссэн нэл авиаг олон улсын Цөмийн Туршилтыг Бүрэн Хориглох Гэрээний Байгууллагын (ЦТБХГБ) нэл авианы сүлжээ станцууд, түүний дотор Монголд дахь нэл авианы станцад бүртгэсэн. Бүртгэгдсэн нэл аваианы долгионы бичлэгүүдыг боловсруулж дараах урьдчилсан үр дүнг гарган авлаа.Downloads
1694
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.