Монгол орны чулууннүүрсний галавын ургамлын судалгаанаас
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v53i207.824Abstract
Монгол орны чулууннүүрсний (карбон) галавийн мөхсөн ургамлын судалгаа хэд хэдэн үе шаттайгаар явагдсан байна. Уг судалгааг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеэс эхэлсэн гэж үздэг бөгөөд анхны олдворууд нь цөөн тооны үлдэгдлүүд байв. 1970-аад оны эхэн үеэс хоёр дахь үеийн судалгааг Гурван-Хараат уул, Цагаан-суварга (Өмнөговь), Мэргэн уул (Ховд), Орхон голын сав газар зэрэг голлох олдворт газруудын хэмжээнд явуулсан байна (Дуранте М.В.,1976). Сүүлийн жилүүдэд Улаан толгой, Шарга морьт, Хүрэн толгой (Говь-алтай),Бор толгод (Өмнөговь), Цагаан-суварга (Дорноговь) нутагт эртний ургамлын үе шатны судалгаа явагдаж тодорхой үр дүнд хүрлээ. Манай орны нүүрс агуулсан хурдас чулуулгууд нь чулууннүүрс, пермь, юр, цэрдийн цаг үетэй салшгүй холбоотой байдаг. Чулууннүүрсний үеийн ургамлын судалгааг явуулах нь Монгол орны нүүрсний орд, илрэлүүдийн судалгаа, хурдас хуримтлалын цаг хугацаа,талбайн тархалтын зүй тогтлыг илрүүлэх, эх газрын хурдас чулуулгийн насыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэхүү өгүүлэлд Өмнөд-Монголын бүсэд хамаарагдах Улаан толгой, Шарга морьт, Хүрэн толгой, Бор толгод, Цагаан-суваргын олдворт газрын чулууннүүрсний үеийн ургамлын судалгааны зарим шинэлэг үр дүнг тусгахыг зорив (зураг 1).Downloads
1562
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.