Шарилжны төрлийн зарим ургамлын in vitro хавдрын эсэд үзүүлэх нөлөө
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v53i207.823Keywords:
Artemisia, шарилж, хавдар,Abstract
Орчин үеийн хүн төрлөхтөний эрүүл мэндэд тулгамдаж буй асуудалуудын нэг нь төрөл бүрийн хорт хавдрын өвчлөл юм. Дэлхий нийтээр уг өвчний үүсэл, шалтгаан, эмчлэх боломжын талаар өргөн хүрээний судалгаа шинжилгээний ажлууд хийж байна. Эмчилгээнд хэдийгээр мэс засал, туяа, химийн эмчилгээ ашиглаж байгаа ч эдгээрээс илүү үр дүнтэй байж болох, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, эсвэл сөрөг нөлөөгүй биологийн гаралтай эм бэлдмэл гарган авах хэрэгцээ, шаардлага байсаар байна. Өдгөө янз бүрийн ургамал, тэдгээрийн тодорхой нэгдлүүдийн хавдрын эсрэг идэвхийг тогтоосон судалгаа ихээхэн хийгдэж зарим нь патентлагдаж хэрэглээнд нэвтрээд байна. Ханд болон цэвэр нэгдлийн хавдрын эсрэг идэвхийг тогтоох судалгааны сонгодог загвар бол уг хавдрын эдээс гаргаж авсан эсийн өсгөвөрийн шугамуудыг ашиглах явдал юм.
Бид судалгаанд шарилж буюу Artemisia-ийн төрөлд хамаарах гурван зүйл ургамлыг ( Artemisia xerophytica Krasch, Artemisia lavandulaefolia DC, Artemisia intricata Franch ) хорт хавдрын эмчилгээнд ашиглах боломжийг судлах зорилгоор зүйл бүрээс тус бүр этанол, 70% метанол ханд гарган авч хорт хавдарын in vitro дахь эсийн өсгөвөрийн (PCC, MDCK) үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх ажил хийв.
Судалгааны дүнд A.xerophytica, A.intricata 2 зүйл ургамлын этанол болон метанол ханд хавдрын MDCK, РСС эсийн хуваагдалд концентрациас хамааран саатуулах нөлөөтэй байв. A. lavandulaefolia ургамлын этанол болон метанол хандууд нь зөвхөн РСС эсийн хуваагдлыг концентрациас хамаарч саатуулах үйлчилгээтэй. Бүх ургамлын хандууд MDCK, РСС эсүүдийн шилжин ургах чадварыг саатуулж байсан хэдий ч хавдрын эсийн Bcl-2 генийн экспрессээс хамааралтай апоптозын процессыг өдөөхгүй байв. Энэ нь дээрх хандуудын эсийн хуваагдал, шилжин ургах чадварт үзүүлж буй сөрөг нөлөө нь апоптозын процессоос хамааралгүй болохыг харуулна.
Downloads
1935
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.