Үүдэл эсийн судалгаа, хэрэглээний өнөө маргааш, түүнийг тойрсон ёс зүй, эрх зүйн асуудал

Authors

  • Цоодол С ЭМЯ-ны харъяа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
  • Төмөрхүү Л ЭМЯ-ны харъяа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
  • Оюунгэрэл Д ЭМЯ-ны харъяа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v53i206.822

Abstract

Үүдэл эсийн судалгаа нь өнөө цаг үед биоанагаах ухааны судалгааны үндсэн чиглэлийн нэг болж байна. Энэхүү судалгаа нь суурь, туршилт, эмнэлзүйн хэлбэрүүдээр өрнөж, нэг гол хандлага нь янз бүрийн эсүүдийг шилжүүлэн суулгахад чиглэж, үүгээрээ элэгний бодисын солилцооны удамшилт дутал, өвчтөний булчингийн хатангиршил, мэдрэлийн эд, бүрхүүл эдийн нөхөн төлжилтийн саатал, нүд, чих гэх мэт мэдрэхүйн эрхтэнийг эмчлэхэд онцгой байр эзлэж байгаа юм.
Эд эрхтэн шилжүүлэн суулгах технологид үүдэл эс, түүний дотор үр хөврөлийн үүдэл эсийг ашиглах хандлага тэргүүлж байна. Энэчлэн үүдэл эсийг судлах, хэрэглэх, ирээдүйд түүнд хамааралтай ёс зүй, эрх зүйн сөрөг талууд ихээхэн нөлөөтэй байгаа учир шалтгаан, түүнээс тойрох арга замыг тодруулах зорилт тулгамдаж байгаа юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1957
PDF
4550

Downloads

Published

2017-07-07

How to Cite

С, Ц., Л, Т., & Д, О. (2017). Үүдэл эсийн судалгаа, хэрэглээний өнөө маргааш, түүнийг тойрсон ёс зүй, эрх зүйн асуудал. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 53(206), 79–83. https://doi.org/10.5564/pmas.v53i206.822

Issue

Section

Articles