Кластержүүлэх процесс: чацарганы кластерийн Санаачилгын жишээ

Authors

  • Цэвэлмаа Х Монгол Улсын Их Сургууль

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v57i221.748

Keywords:

кластерийн санаачилга, хөндлөн өртгийн сүлжээний дагуух холбоотой салбарууд, кластерийн бодлого,

Abstract

Уламжлалт салбаруудыг кластержүүлэхэд судалгаа, шинжилгээний ажлын эрэлт их байна. Кластер бол эдийн засгийн хөгжлийн шинэ хандлага юм. Иймд нэг талаас улс орны эдийн засгийн хөгжлийн хандлагыг ул суурьтай судлах; нөгөө талаас эдийн засгийн хөгжлийн динамик бүтцийг шинжлэх хийгээд түүнд шаардлагатай тоо мэдээллийг цуглуулахад хугацаа их шаардагдаж байна. Энэ ажлаар эдийн засгийн хөгжлийн харьцангуй шинэ, динамик загвар болох кластерийг Монголын хөрсөнд буулгахаар туршиж байгаа үйл явцыг харуулж, улмаар кластерийн бодлого боловсруулах нь зайлшгүй болж байгааг үзүүлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Энэ ажлын эхний хэсэгт кластер, кластерийн санаачилгын судалгааны үр дүн, үр нөлөөг тоймлон үзүүллээ. Дараагийн хэсэгт кластержүүлэх арга зүйг товч авч үзнэ. Төгсгөлд нь, кластержүүлэх процессийг Монгол улсад хэрэгжиж буй чацарганы кластерийн санаачилгын үйл ажиллагаагаар харуулна. Үүний үр дүнд уламжлалт салбаруудыг хөндлөн өртгийн сүлжээ рүү татах замаар кластерийг хөгжүүлбэл урт хугацаандаа худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлж болно. Энэ нөхцөлд кластерийн санаачилга нь богино ба дунд хугацаанд 2-3 хамгийн чухал зорилтыг хамтын ажиллагааны институцийг бэхжүүлэхээр сонговол эдийн засгийн бүсийг ялгаатай төрөлжүүлэх үндэс болох төдийгүй Монгол улсад кластерийн бодлого боловсруулах нь зайлшгүй гэдгийг үзүүлнэ.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1854
PDF
3528

Downloads

Published

2017-05-30

How to Cite

Х, Ц. (2017). Кластержүүлэх процесс: чацарганы кластерийн Санаачилгын жишээ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 57(221), 5–17. https://doi.org/10.5564/pmas.v57i221.748

Issue

Section

Articles