БЭНСЭН ҮЛГЭР "ГУРВАН УЛСЫН ҮЛГЭР" ДАХЬ ЦАО ЦАОГИЙН ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v56i2.718Keywords:
Гурван улсын үлгэр, Цао ЦаоAbstract
"Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослогыг даралцсан Сүнь Зян хэмээгч нь Хөх мөрний дунд, доод урсгал хавийн бүс нутагт өөрийн улсыг байгуулж Y хэмээн нэрийдэв. Баруун өмнөд нутагт ноёрхлоо тогтоосон Лю Бэй 221 онд өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн Шу улсыг байгуулжээ. Хань улсын төв хэсгийг авч үлдсэн Цао Цаогийн хүүгийн Цао Пэй 220 онд Вэй хэмээх шинэ төр үүсгэн хаанчлан суужээ. Энэ гурван улсын хооронд нэгэн жарны туршид дээд эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж, 280 онд эл гурван улсыг нэгтгэн захирсан Зинь улс байгуулагдсанаар төгсгөл болсон юм. Ийнхүү Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.Downloads
2505
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.