БАРУУН МОНГОЛЫН ЭРДЭСЖИЛТТЭЙ НУУРУУДЫН УСНЫ ХОРТ ЭЛЕМЕНТИЙН ЭКОГЕОХИМИЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v53i1.700Keywords:
Баруун Монгол, эрдэсжилттэй нуур, микроэлемент, хорт элементүүд, уран, литий, хүнцэлийн агуулга, байгалын ус, геоэкологиAbstract
Монгол, Оросын ШУА-иудын хоорондын 2009-2012 онуудын шинжлэх ухааны суурь судалгааны хамmарсан төслийн хүрээнд Монгол орны эрдэсжилт ихтэй, шорвог нууруудын микроэлементийн агуулгыг анх удаа судалж, зарим эрдэст нууруудын усанд уран
(238U -1 мг/л) ба бусад дагалдах ховор элементүүдийн (Br, Li, B, Sr, Rb) агуулга өндөр байгааг илрүүлсэн юм. Үүнээс гадна Баруун Монголын эрдэсжилт ихтэй томоохон нууруудын усанд урантай геохимийн эвшил үүсгэдэг литий, хүнцэл зэрэг хорт элементүүдийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнөөс илүү их байгааг илрүүлэв.. Эрдэсжилттэй нууруудын усны уран ба хорт элементийн микроэлементийн хуримтлал нь тухайн газар нутгийн хүрээлэн байгаа орчны уулын чулуулгын найрлагатай холбоотой үүсдэг. Иймд байгаль дээрхи гадаргын усны хорт элементүүдийн (U,As,Se, Mo, V, Li) экогеохимийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.
Downloads
1686
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.