ЗАВХАН АЙМГИЙН ЭКОСИСТЕМИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ЯВЦ, ҮР ДҮНГЭЭС

Authors

  • Н Нарантуяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи
  • З Цогт Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи
  • И Н Сафронова Санкт-Петербургийн Комаровын нэрэмжит Ботаникийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i3.689

Keywords:

ойн хэвшинж, тайгажуу ой, цармын ой, ургамалжил, экосистем, талхлагдал, хэвшил, бүлгэмдэл, байгалийн нөхөн сэргэлт

Abstract

Энэхүү өгүүлэлд Завхан аймгийн нутагт явуулсан “Завхан аймгийн ой, хээрийн экосистемийн төлөв байдал, нөлөөллийн үнэлгээ” судалгааны үр дүнг тусгав.
Судалгаагаар мод нилэнхүйд нь огтлолсны нөлөөгөөр мод огтолсон талбайн гадаргуугын усны урсац хаврын улиралд 10-80 дахин, зуны улиралд 2-10 дахин ихэсч, хөрс эвдэрч, ойн ургамалжил нуга, хээрийн ургамлаар солигдон ойн сэргэн ургалтанд таагүй нөлөө бүрдэж байгааг тогтоов.
Завхан аймгийн нутагт тайгажуу ба цармын бүслүүрийн ой тархаж, тэнд алаг өвс-ритид хөвд, ритид хөвд, алирс-ритид хөвд, сорвоо-ритид хөвд, улалж ритид хөвд, алирс-нэрс-аулакомниум хөвдөт хэвшинжийн шинэсэн ой зонхилж байна.
Төв Хангайн ойн насны бүтэц нийлмэл, байгалийн аясаараа солигдсон насны 2-3 үе удмаас тогтдог ба судалгааны талбайд тоологдсон модны 50-иас илүү хувь нь 230-310 насных байна. Иймд тухайн бүс нутагт түүвэрлэх огтлолтыг ашиглах нь зүйтэй юм.
Хээрийн экосистемийн судалгаанаас үзэхэд, Завхан аймагт хээрийн нэг хэвшинж, өндөр уулын хээр, уулын хээр, нугын хээр, хуурай хээр, цөлөрхөг хээр, цөлийн хээр гэсэн 6 дэд хэвшинжид хамаарсан 20 хэвшил тодорхойлж, мал хэт бэлчээрлэлтийн нөлөөгөөр талхлагдсан байдлыг аргазүйн дагуу үнэлж, Завхан аймгийн хэмжээнд хээрийн экосистемийн ашиглалт 3 баллын буюу экосистемийн нөлөөллийн дунд үнэлгээнд хамрагдаж байгааг тогтоов. 30 гаруй жилийн туршид атаршсан газрын ургамалжил шарилж-хиагт болон үетэн-шарилж-хиагт бүлгэмдэл болон байгалийн аясаар нөхөн сэргэж буйг судлан илрүүлэв.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1933
PDF
3401

Downloads

Published

2016-11-30

How to Cite

Нарантуяа, Н., Цогт, З., & Сафронова, И. Н. (2016). ЗАВХАН АЙМГИЙН ЭКОСИСТЕМИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ЯВЦ, ҮР ДҮНГЭЭС. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(3), 47–59. https://doi.org/10.5564/pmas.v56i3.689

Issue

Section

Articles