УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v56i01.681Keywords:
Улаанбаатар, хөрсний бохирдол, зураглал, индекс, эрсдлийн үнэлгээAbstract
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг өнгөн хөрсөн дэх зарим хүнд металл болон өнгөн хөрсний цацраг идэвхийн агууламжаар судлан тэдгээрийн тархалтын зураглалыг хийж гүйцэтгэлээ. Хөрсний бохирдлыг судлахын тулд Улаанбаатар хотын суурьшлын бүсийн газрын гадаргаас жигд бус байдлаар, бохирдолтонд шууд өртөхгүй, хуримтлал үүсэхгүй газруудыг сонгон авч хөрсний бохирдлыг хүнд металл болон цацраг идэвхийн түвшнээр тодорхойлон үр дүнг гарган авсан. Хөрсний цацраг идэвхийн хэмжээ, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдал зэргийг тооцохдоо A.A.Qureshi-ийн томъёогоор тооцож үзэхэд хавдраар өвчлөх эрсдлийг тооцоолсон бөгөөд судалгааны дүн 0.6-1.34*10-3 хооронд хэлбэлзэж байна. Уг аргачлал нь цацраг идэвхт изотопын хэмжээ болон гадаад, дотоод идэвх, нийлбэр бохирдолт, эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл зэргийг тооцдог учраас бусдаасаа давуу талтай юм.
Судалгааны үр дүнгээс үзэхэд, Rаeq буюу цацраг идэвхт изотопын суурь агууламжийн хувьд Хүрэл тогоот, Нисэх орчимд изотопын суурь агууламж хамгийн их буюу 138-152 Bq/kg-1, харин 100 айл, Да хүрээ орчмоор хамгийн бага утга буюу 70.3-95.8 Bq/kg-1 орчим агууламжтай гарсан байна.
Хөрсний хүнд металлын бохирдлыг судлаж, индексээр илэрхийлэхэд Улаанчулуут, Цагаандаваа, Хайлааст орчим хамгийн их бохирдолттой байгаа бөгөөд бохирдуулагч элементүүдээс хүнцлийн агууламж ЗДХ-ний аюултай агууламжинд хүрсэн үзүүлэлттэй байгаа нь анхаарах шаардлагатай асуудал юм. Цацраг идэвхийн хувьд, хотын өмнөд талаар хамгийн өндөр бохирдолттой байгаа хэдий ч судлаачдын гаргасан дүгнэлтээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээгүй байна.
Downloads
2461
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.