УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН НҮҮРСНИЙ ҮНСНИЙ ШИНЖ ЧАНАР, АШИГЛАХ БОЛОМЖИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v56i01.677Keywords:
Зуух, хаягдал үнс, ширхэглэлийн бүрэлдэхүүн, шингээлтийн багтаамжAbstract
Улаанбаатар хотын гэр хороололд хэрэглэгдэж байгаа зарим ордын нүүрснээс гарч буй үнсний химийн найрлага, дагалдах элемент, цацраг идэвхи болон эрдэс бүрдлийн судалгааг нарийвчлан явуулав. Судалгаанд Налайх, Багануурын ордын хоёр төрлийн нүүрсийг ердийн болон бүрэн шаталттай төслийн гэсэн хоёр төрлийн зууханд шатааж гаргасан үнсийг ашиглав. Бэлдсэн үнсний шатаалтын хорогдол нь 8.90-14.07%-ийн хооронд хэлбэлзэж байв. Рентгенфлуоросцентийн (XRF) судалгаагаар Налайх, Багануурын нүүрсний үнс нь С ангиллын буюу лигнит нүүрсний үнс болох нь тогтоогдсон. Судалгаанд авсан хаягдал үнсүүд дэх Калий, Торийн изотопын идэвхжлийн хэмжээ дэлхийн дунджаас бага байсан боловч Радийн изотопын идэвхжлийн хэмжээ өндөр байв. Үнсний 98 хүртэлх хувийн ширхэглэл нь 73 микроноос том хэмжээтэй байсан. Үнсний голлох эрдсүүд нь кварц (SiO2), шохой (CaCO3), aнгидрит (CaSO4) болохыг рентгендифрактометрийн (XRD) судалгаагаар тогтоолоо. Үнсэнд Метилен хөх (66мг/г) болон Иодыг (3.06 %) шингээх замаар шингээлтийн багтаамж тодорхойлов.Downloads
2070
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.