МОНГОЛ ЧОНОГОНО (JURINEA MONGOLICA Maxim.) УРГАМЛЫН ФИТОХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА

Authors

  • М Думаа Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Т Солонго Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • М Болортуяа Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Г Чүнсриймятав Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Маргит Грүнер Хими технологийн тэнхим, Дрездений технологийн их сургууль, ХБНГУ
  • Д Рэгдэл Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Ханс-Иаохим Кноелкер Хими технологийн тэнхим, Дрездений технологийн их сургууль, ХБНГУ

Keywords:

Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.), Compositae, Хиспидулин, нийлбэр фенолт нэгдэл, куарум сенсинг механизм, бактерийн омог, мутаген, антиоксидант

Abstract

Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгийн этилацетатын бүлэг ханднаас хиспидулин бодисыг цэврээр ялгаж, түүний молекулын бүтэц байгууламжийг масс спектрометр, 1Н, 13С болон хоёр хэмжээст цөмийн соронзон резонансын (ЦСР) спектроскопын аргаар таньж тодорхойлов. Тухайн ургамлын нийлбэр алкалоид, хлороформ, этилацетатын хандны куарум сенсинг механизмыг дарангуйлах (quorum sensing (QS) system) идэвх нь 30 мг/мл тунд 10.0 ± 0.0 мм, 15.5 ± 2.1 мм, 12.0 ± 4.24 мм; хлороформын хандны Staphylococcus aureus (S. aureus), Micrococcus luteus (M. luteus), Staphylococcus epidermidis (S. epidermidis) бактерийн эсрэг идэвх нь 10 мг/мл тундаа 11.4 мм, 13.12 мм, 15.16 мм байв. Харин тухайн ургамлын мутагенийг дарангуйлах идэвх нь петролейны эфир, хлороформ, этилацетат, н-бутанол, усан үлдэгдэл болон нийлбэр алкалоидод 8%, 62%, 46%, 7%, 44%, 59% байв. М. чоногоно ургамлын метанолын хандны нийлбэр фенолт нэгдлийн агууламж нь 14,1±0,3 мг/г, антиоксидант идэвх 3,6 ± 0,3 µг/мл (ABTS), 1,3 ± 0,1 µг/мл (DPPH) тус тус хэмжээтэй байв.

Abstract
2181
PDF
3615

Downloads

Published

2016-04-21

How to Cite

МОНГОЛ ЧОНОГОНО (JURINEA MONGOLICA Maxim.) УРГАМЛЫН ФИТОХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА. (2016). Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 55-64. https://doi.org/10.5564/pmas.v56i01.675

Issue

Section

Articles

How to Cite

МОНГОЛ ЧОНОГОНО (JURINEA MONGOLICA Maxim.) УРГАМЛЫН ФИТОХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА. (2016). Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 55-64. https://doi.org/10.5564/pmas.v56i01.675

Most read articles by the same author(s)