ДИНАМИК НӨХЦӨЛД УСАН УУСМАЛААС Cr(VI)-ЫГ БИОСОРБЦЛОХ ПРОЦЕССЫН КИНЕТИКИЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v56i01.673Keywords:
биосорбц, динамик нөхцөл, Cr(VI), липтон цайны биомасс, кинетикийн судалгааAbstract
Хүрээлэн буй орчны чухал асуудлын нэг нь усан орчин дахь бохирдуулагч, хортой хүнд металлыг зайлуулах явдал юм. Хүнд металл болон тэдгээрийн нэгдлүүдийг зайлуулах физик, хими, биологийн олон төрлийн аргууд байдгаас биосорбцын арга нь эдийн засгийн хувьд хямд, нүсэр тоног төхөөрөмж шаарддаггүй, хүрээлэн буй орчинд ээлтэй, бүтээмж өндөртэй зэрэг давуу талуудтай. Энэхүү судалгаанд липтон цайны хаягдал биомассаар усан орчноос Cr(VI)-ыг биосорбцлох туршилтыг динамик нөхцөлд явуулж, процессын зохистой нөхцлийг биосорбент материалын үеийн зузаан, урсгалын хурд, Cr(VI)-ын анхны концентрацаас хамааруулан сонгож, биосорбцын кинетикийг тодорхойлох зорилго тавьсан. Туршилтын дүнгээс харахад липтон цайны хаягдал биомассаар Cr(VI)-ыг биосорбцлох процесс нь Cr(VI)-ын анхны концентраци 10 мг/л, уусмалын урсгалын хурд 1 мл/мин, биосорбент материалын үеийн зузаан 10 см үед хамгийн сайн явагдаж байв. Усан уусмалаас Cr(VI)-ыг биосорбцлох процесс нь pseudo-II эрэмбийн кинетик зүй тогтлоор явагдаж байгааг тогтоов.Downloads
1783
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.