ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЗАГВАРЧЛАЛ: ЭМЭЭЛТИЙН ХАГАРАЛ

Authors

  • М Оюун-Эрдэнэ Одон орон, геофизикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар
  • Ч Одонбаатар Одон орон, геофизикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар
  • Д Ганзориг Одон орон, геофизикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v54i2.654

Keywords:

ГАЗАР, ХӨДЛӨЛТ, ЭМЭЭЛТ, ХАГАРАЛ

Abstract

2013 оны байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам нь 1 сая 230 мянга болон өсч, өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа юм. Улс орон хурдацтай хөгжихийн зэрэгцээ хотжилт, эдийн засгийн төвлөрөл эрчимтэй явагдаж байна. Энэ нь нийслэл хотын хөгжлийг хурдасган дэлхийн хөгжилтэй хотуудын зэрэглэлд ойртуулах сайн талтай боловч байгалийн элдэв гамшигт үзэгдэлд өртөх магадлалыг ихэсгэх хандлагатай байдаг.
1994-2000 онд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийг бүртгэх өндөр мэдрэмжтэй орчин үеийн тоон бичлэгтэй суурин станцыг байгуулснаар Улаанбаатар хотоос эргэн тойрон 100 км радиус бүхий орчинд болж буй газар хөдлөлтийн горим, ерөнхий төлөв байдлыг нарийвчлан судалж эхэлсэн. Харин 2005 оноос Улаанбаатар хот орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилт өндөр ажиглагдаж байгаа бөгөөд идэвхжилтийн бүс нутагт хийгдсэн нарийвчилсан судалгааны үр дүнд Улаанбаатар хот орчимд хэд хэдэн хүчтэй газар хөдлөлтийн идэвхтэй голомт буюу хагарлын бүс байгааг тогтоосон. Эдгээр идэвхтэй хагарлуудаас газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд их явагдаж буй Эмээлтийн хагарлын бүс нутагт 2010 оноос эхлэн Франц, ОХУ-ын судлаачдын хамт геологи геофизикийн судалгаа явуулсан байдаг. судалгааны үр дүнгээс хархад Эмээлтийн хагарал нь Улаанбаатар хотын баруун хэсэгт хил залган Эмээлт өртөөнөөс баруун хойш 13 км орчим зайнд зүүн урагшаа 1500N азимутын чиглэлд оршиж байна гэж тогтоосон байна.. Мөн хагарлын газрын гадаргуу дээр болон сансрын зурагт илрүүлсэн хэсэг нь 5 км орчим бөгөөд 2005 оноос эхлэн ажиглагдаж буй газар хөдлөлтийн идэвхжилт, геофизикийн хэмжилтүүдийн үр дүнг үндэслэн хагарлын уртыг 35 км тогтоосон. Эмээлтийн хагарал дээр магнитуд нь 7.0 хүчтэй газар хөдлөлт болох боломжтой гэж үнэлсэн байна. [1], [2]
Газар хөдлөлтийн аюулыг багасгах нэг арга нь тухайн бүс нутагт үүсч болзошгүй газар хөдлөлтийн чичирхийллийг үнэлэх түүнд тэсвэртэй барилга байгууламж барих явдал юм. Орчин үед барилгын дизайн хийхийн тулд хүчтэй газар хөдлөлтийн загварчилсан бичлэгийг өргөн хэрэглэдэг болсон. Манай улсын хувьд одоогоор яг өөрийн оронд тооцоолон гаргасан бичлэг хэрэглэдэггүй байна. Бид энэхүү ажлаар Стохастик Грин функцийн аргыг ашиглан Эмээлтийн хагарал дээр хүчтэй газар хөдлөлт болоход голомтоос ирэх газар хөдлөлтийн синтетик сейсмограмыг Улаанбаатар хотын талбайн хувьд тооцон гаргах зорилго тавин ажилласан. Уг ажлыг гүйцэтгэхдээ бид хотын талбайг хадан хөрс гэж үзэн тооцооллыг хийсэн бөгөөд орчны геологийн нөхцөлийг тооцоонд оруулаагүй болно. Энэ чиглэлийн судалгааг 2011 онд хийсэн Одонбаатарын ажлаас харж болно. [3]
Энэхүү синтетик сейсмограмыг тооцон гаргаснаар Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулыг үнэлэх цаашид барилгын норм дүрэмд тусган оруулах чухал ач холбогдолтой юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2206
PDF
3899

Downloads

Published

2016-02-28

How to Cite

Оюун-Эрдэнэ, М., Одонбаатар, Ч., & Ганзориг, Д. (2016). ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЗАГВАРЧЛАЛ: ЭМЭЭЛТИЙН ХАГАРАЛ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 54(2), 48–56. https://doi.org/10.5564/pmas.v54i2.654

Issue

Section

Articles