ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ХҮЧИЙГ СЕЙСМ ДОЛГИОНЫ ҮРГЭЛЖИЛСЭН ХУГАЦААГААР ТОДОРХОЙЛОХ НЬ
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v54i2.652Keywords:
Рихтерийн магнитуд, сейсм долгионы үргэлжилсэн хугацаа, долгионы замхралтAbstract
Шинжлэх ухаан, технолог улам хурдацтай хөгжихийн хэрээр газар хөдлөлийн судалгааны багаж техник технологи улам боловсронгуй болж газрын гүнд болж буй өчүүхэн эвдрэлээс үүссэн сейсм долгионыг бүртгэж авах боломж нээгдсэнээр сул газар хөдлөлтүүдээс үүссэн доргилтыг нанометрийн (10-9 мм) түвшинд бүртгэн авч тодорхойлж байна. Гэвч энэхүү өндөр мэдрэмжийн сейсмостанцуудын сейсм долгион бүртгэх боломжийн хязгаараас хамаарч хүчтэй, зарим тохиолдолд дунд зэргийн хүчтэй газар хөдлөлтийн сейсм долгионы далайцыг бүртгэж тухайн газар хөдлөлтийн хүчийг тодорхойлоход хүндрэл учирдаг. Тухайн сейсмостанцаас 100 км-ээс дотогш зайд болсон газар хөдлөлтүүдийн хувьд сейсм долгионы замхралт ба орчны геологийн нөхцөл хоорондын зайнаас хамаарсан шулуун хамаарал алдагддаг тул газар хөдлөлтийн хүчийг шууд тодорхойлох боломжгүй. Иймээс газар хөдлөлтийн хүчийг сейсм долгионы үргэлжилсэн хугацаагаар тодорхойлох аргыг хэрэглэдэг болно.
Газар хөдлөлийн сейсм долгионыг багажинд бүртгэж эхэлсэн хугацаанаас уг газар хөдлөлтийн бичлэгийн далайцын түвшин замхарсаар газар хөдлөхийн өмнөх түвшинд хүртлэх хугацааг тухайн газар хөдлөлтийн долгионы үргэлжилсэн хугацаа гэнэ.
Downloads
1938
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.