МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Ш Нармандах Шинжлэх ухааны сургууль, МУИС, Улаанбаатар
  • Н Дагийсүрэн Шинжлэх ухааны сургууль, МУИС, Улаанбаатар

Keywords:

эмийн мөөг, уураг, амин хүчил, нүүрс-ус, эрдэс элемент, витамин

Abstract

Сүүлийн жилүүдэд монголчууд эмийн мөөгөөр бэлтгэсэн цайг ихээхэн хэрэглэх болсон тул тэдгээр мөөгний химийн найрлага, шим тэжээлийн бодисыг тогтоох зорилгоор хар модны агил Fomitopis officinalis (Vill. ex Fr.), хар модны туруудай Fomitopsis pinicola (Schwarts. ex Fr.), хусны туруудай Fomes fomentarus (L. ex Fr.), хусны онгол Inonotus obliquus (Pers. ex Fr.), хар модны тахай Laetiporus sulphureus (Bull. ex Fr.) зэрэг 5 зүйлийн эмийн мөөгний химийн найрлагын судалгааг гүйцэтгэж дүнг нэгтгэв. Судалгааны дүнд эдгээр мөөгүүд нь уургийг 8.06-28.31%, үл орлогдох амин хүчлийг 24.55-27.03%, эслэгийг 17.89-41.53%, хитинийг 2.63-5.33%, лигнинийг 2.69-5.42%, нийт тосны агууламж 1.53-3.51%, эрдэс элементийг 1.63-10.31%-иар тус тус агуулдагийг тогтоов. Хар модны агил мөөг нь давирхайлаг бодис ихтэй (70% хүртэл), чага нь усанд хандлагдах бодис ихтэй (39%) мөөг болно.

Abstract
3247
PDF
4331

Downloads

Published

2016-02-28

How to Cite

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН. (2016). Proceedings of the Mongolian Academy of Sciences, 54(3), 51-59. https://doi.org/10.5564/pmas.v54i3.646

Issue

Section

Articles

How to Cite

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН. (2016). Proceedings of the Mongolian Academy of Sciences, 54(3), 51-59. https://doi.org/10.5564/pmas.v54i3.646